Дэлхийн томоохон радио компанийн нэг «Оросын дуу хоолой» одоогоос 84 жилийн тэртээ үүсгэн байгуулагдсны өдрөө тэмдэглэж байна.1929 оны 10-р сарын 29-нд гадаад орнуудын оршин суугчид Москвагаас радиогийн дуудлагын дохиог сонссон юм. Олон улсын анхны радио дэлхийд тэгж бий болсон.

Радиогийн зорилт ЗХУ-ын тухай гадаадынханд өгүүлэхэд оршив. Эхлээд радио компанийг «Москвагийн олон улсын радио», дараа нь «Оросын дуу хоолой» гэж нэрлэв. Анхны нэвтрүүлэг герман хэлээр явуулсан.

Удалгүй франц,англи хэлээр нэвтрүүлэг явуулжээ. Олон улсын 2 дахь радио-ВВС түүнээс хойш гурван жил, «Америкийн дуу хоолой» 7 жилийн дараа тус тус нэвтрүүлэг явуулж эхлэв.

80 гаруй жилийн дотор их өөрчлелт гарсан юм. Хэвлэл мэдээллийн технологи радио нэвтрүүлгийг шинэ төвшинд гаргаж, тив дэлхийг ойртуулах боломж олгов. Интернет болон тоот радио нэвтрүүлгийн ачаар дэлхийн янз бүрийн орны оршин суугчид нэвтрүүлэг хүлээн авч сонсох төдийгүй дүрс бичлэг үзэж, үргэлж радио станцтай нягт харилцаатай байгааг оросын парламентын доод танхимын депутат Вячеслав Никонов «Оросын дуу хоолой» мэнд хүргэн тэмдэглээд

«Оросын дуу хоолой» дэлхийн ард түмнүүдийн хэлээр Орос Улс, олон улсын үйл явдлуудын тухай янз бүрийн үндэстэн ястанд мэдээлж байна. Мэдээжээр «Оросын дуу хоолой» нэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ радио оросын «зөөлөн хүчин» гэгч бодлогын гол хэрэгслийн нэг болсон. Бурхны ивээлээр дуу хоолой нь наанадаж бас 84 жил цуурайтаж байтугай» гэв.

Эдүгээ «Оросын дуу хоолой» радиогийн нэвтрүүлгийг гар утсаар 33,Интернетэд 39 хэлээр хүлээн авч сонсож болно. Мөн 8 сая гаруй хүн Facebook, ВКонтакте, YouTube, Google+, Weibo зэрэг олон нийттэй харилцах сүлжээнд манай радиотой харилцаа холбоотой байна.

Гариг дэлхийн  өнцөг булан бүрт янз бүрийн мэргэжил, насны 100 сая гаруй хүун радио станцын нэвтрүүлгийг хүлээн авч сонсож байгааг нийгэм судлал харуулав.

Монгол Улсад ч маш олон хүн «Оросын дуу хоолой» сонсож байна. Манай радио бараг 70 жил монгол хэлээр нэвтрүүлэг явуулж байна. Анхны нэвтрүүлэг 1946 оны 3-р сарын 1-нд цацсан юм.

Эдүгээ «Оросын дуу хоолой» дэлхий даяр нэвтрүүлэг нь түгсэн таван радио станцын нэг боллоо. Радио компани нэвтрүүлгээ богино, дунд, FM долгионоор ба хиймэл дагулын сувгаар 160 улс руу явуулж байна.

Өдөр бүр нийт 170 гаруй цагийн нэвтрүүлэг явуулдаг. Долоо хоног дутам 1500 орчим авиа, дүрс бичлэг, бичмэл материал ОУ-ын түүх,соёл,гадаад дотоод бодлогын тухай өгүүлж байна. «Оросын дуу хоолой» янз бүрийн үзэл санааг илэрхийлэх индэр байсан, байсаар ч байна. Орос бол нээлттэй улс юм. «Оросын дуу хоолой» ч бүх гадаад улсын сонсогчдод нээлттэй байна.