АНУ өөрийн ойрын холбоотон ХБНГУ -ын канцлер Ангела Меркель болон Францын ерөнхийлөгч Франсуа Олландын яриаг тагнан чагнаж байсан тухай дуулиант явдал шинэ баримтуудаар баяжсаар байна. Энэ долоо хоногийн эхэнд Үндэсний аюулгүй байдлын агентлаг /ҮАБА/ германы канцлерын утасны яриаг 2002 оноос өнгөрсөн зун хүртэл хугацаанд тагнан сонсож байсан нь тодорхой болсон. Ингэхдээ германы ХМХүдитйн._ уламжилж байгаагаар, ерөнхийлөгч Обама энэ тухай сайн мэдэж байсан аж.Гэтэл үүнийг Цагаан ордон үгүйсгэж байна. Тэгтэл ерөнхийлөгч нь түүний тагнуулын алба юу хийж байгааг мэддэггүй бололтой.

ХБНГУ -ын ДХЯ болон Холбооны тагнуулын газрын аюулгүй байдлын албаны хэсэг шинжээчид Вашингтон руу явах гэж байна. Түүнчлэн тэдний мэргэжил нэгтэй францчууд очих юм. Тэд тагнуулын йүл ажиллагааны цар хүрээтэй танилцаж, цаашид ийм ажиллагааг явуулахгуй байх тэдний баталгааг авна. Европчууд Вашингтонтой no- spy agreement буюу “тагнахгуй “ хэмээх гэрээ байгуулах гэж байна. Харин үүнээс юу гарахыг одоогоор хэн ч, юу ч хэлж мэдэхгүй. АНУ тэдний тагнуулын гар хөлийг ямар нэгэн байдлаар боймлож болох бичгэн баталгааг өнөөг хүртэл хэзээ ч гаргаж байсангүй.

Берлин, Парис, Брюсселийн хооронд АНУ- тай мэдээлэл солилцох гэрээнүүдийг эргэн харах болон шинээр байгуулах гэрээнүүдийг хойшлуулах талаар яригдаж байна. Меркелийн ярьснаар, эхлээд “ итгэлцэлийг сэргээх ёстой” аж.

Европд Обамад итгэх итгэл туйлын унасан тухай Герман болон Францын зарим хэвлэлүүд ёжлон “Обама хувь хүнийхээ хувьд өмнөх үеийн хүү Жорж Бушийн орж байсан тийм байдалд орсон тухай бичжээ. Үнэхээрийн Цагаан ордны тагнан чагнах ажиллагааны тухайд гэвэл, хүү Жорж Буш ч ийм хатуу мэдэгдэлүүдийг сонсож байгаагүй юм шүү.

Оросын шинжээчид Европ-АНУ -ын үндсэн харилцааг бүхэлд нь үзэхдээ, Европын болон ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны хоорондын харилцаа муудаж байгааг төдийлөн дэлгэрүүлэхийг зөвлөхгүй байна.

АНУ ын тусгай албаныхан Европыг тагнаж байгаагаас шуугиан гарсан юм биш. Энэ тухай аль эрт тов тодорхой байсан гэж Хүмүүнлэг- улс төрийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Владимир Слатинов ийн тэмдэглэж байна. Европ нь ичгүүр сонжуургүй тагнуулын ажиллагаанаас шоконд ороод байна: «Ил тод болсон баримтууд нь америкийн одоогийн засаг захиргаанд хүчтэй цохилт боллоо. Одоо тэд шуугиант явдлуудыг намжаах ёстой бөгөөд юуны түрүүнд өөрсдийн нэр хүндийг аврах ёстой. Хамгийн гол нь эн салбарт тусгай албануудын шинэ механизмыг бий болгоход оршиж байна. Америкийн тусгай албаныхны өөрсдийн холбоотнуудад ийм төрлийн чөлөөт хандлагууд гаргасанд тодорхой хязгаарлалт тавих ёстой болоод байна» гэж хэлсэн.

Цагаан ордон европынхноос тойрсон хамгаалалтын байр суурь эзлээд байна. Ингэхдээ тэд засаг захиргаанаас эв хавгүй зөвтгөлүүд шил дараалан гарч байна. Засаг захиргааны нэгэн түшмэл мэдэгдэлдээ, / Ангела Меркель болон Франсуа Олланд нарыг / тагнан чагнах зорилго “Цагаан ордны радарт тэмдэглэгдээгүй байсан” хэмээжээ. Харин германы сонингуудад гарсан ээлжит нийтлэлд Үндэсний АБ агентлагийн тэргүүн Кит Александер ”Обаматай Меркельтэй холбоотой үйл ажиллагааныхаа тухай хэзээ ч хэлэлцэн ярилцаж байгаагүй болон энэ тухайгаа түүнд мэдээлж байгаагүй гэжээ. Туйлын хачирхалтай. АНУ-ад практикт хэрэгжиж байгаагаар томоохон тагнуулын ажиллагаанууд нь ерөнхийлөгчийн “гүйцэтгэх захирамж “гарсаны дараа явагддаг. АНУ ын холбоотнуудын тэргүүн Меркель болон Олланд нарыг тагнан чагнах ажиллагаа Цагаан ордны анхаарлын төвд орж чадаагүй гэдэгт итгэхэд бэрх юм.

Ямарч орны ерөнхийлөгч байсан тэр, өөрийн орны тагнуулын алба юу хийж байгааг мэдэхгүй байна гэдэг бол түгшүүртэй синдром. Түүх харуулж буйгаар, ийм харалган вядал нь төрийн эргэлтэнд хүргэдэг. АНУ –ад ийм заналхийлэл үгүй. Гэхдээ хэрвээ ерөнхийлөгч тагнуулын газар нь ойрын болон хамгийн үнэнч холбоотнуудаа юу хийж байдгийг мэдэхгүй байгаа бол энэ нь Обамаг төдийлөн нэр хүндтэй төрийн тэргүүн гэж тодорхойлохын аргагуй юм. Хэрвээ мэдэж байгаа бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол, түүний эерэг бус талыг гэрчилж буй юм.