Япон, Хятад хоёр газар нутгийн маргаанаас болж цэргийн хүчээр шийдвэрлэх нээлттэй заналхийлэлд хүрээд байна. Сенкаку арлууд дээр нисэх Хятадын нисэгчгүй онгоцнуудыг устгах болно гэж Токио мэдэгдээд байна. Дяоюйдао арлууд дээр нисэгчгүй онгоцнуудын туслалцаатай өгөх цохилтууд нь дайн өдөөх бөгөөд шийдвэртэй хариу цохилтууд өгөх арга хэмжээнд хүргэнэ гэж Бээжин анхааруулав.

Японы ерөнхий сайд Синдзо Абэ батлан хамгаалах хүчний баазад очих болон Хятад улс Номхон далайд тэнгисийн цэргийн сургуулилт явуулж байх тэр үед шаардлагуудыг харилцан солилцов.

Чухамхүү баасан гаригт Японы өмнөд хэсэгт орших арлуудын дэргэдүүр Хятадын реактив хөдөлгүүртэй хоёр бөмбөгдөгч онгоц болон цэргийн тээврийн хоёр онгоц сургуулилтын бүс рүү нисч өнгөрсөн нь бямба гаригт Токиогийн эгдүүцэлийг хүргэсэн. Ингэхдээ тус улсын агаарын орон зай зөрчигдөөгүй, гэхдээ хоёр удаагийн түгшүүрээр Японы батлан хамгаалахын агаарын нисэх хүчний сөнөөгч онгоцнууд тэнгэрт хөөрсөн.

Харин ням гаригт үүнтэй холбогдуулан Синдзо Абэ Токиогийн орчимд орших “Кэмп Асака”дахь цэргийн бааз дээр гийн хийсэн мэдэгдэлдээ, Япон улс Сенкаку арлуудыг тойрсон статус-квог өөрчлөхийг зөвшөөрөхгүй хэмээсэн. Одоо тэдгээрийг Япон улс хяналтандаа аваад байгаа.

Тэгтэл Хятад улс уг арлуудыг өөрийн түүхэн нутаг гэж үзэн, тийшээгээ тэнгисийн цагдаагийн хөлөг онгоцнуудыг илгээгээд байна. Даваа гаригт хятадын эргүүлийн дөрвөн хөлөг онгоц маргаантай арлуудын усанд дахин орж ирлээ. Японы тал уг районыг нэн даруй орхиж явахыг шаардсан. Японы ГХЯ БНХАУ ын Элчин сайдад уг сөргөлдөөнтэй холбогдуулан Токиогийн эсэргүүцлийг илэрхийлсэн.

Зүүн –Хятадын тэнгисийн байдлын талаар Орос улсын ШУА ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн тэргүүн валерий Кистановын таамагийг хүргэе: «Кистанов: Эдгээр арлуудыг тойрсон хурцадмал байдал цаашид улам гүнзгийрч магадгүй болоод байна. Одоогоор хэрхэн яаж төгсөх нь таахын аргагуй байна.

Энд сэтгэл зүйн дайн явж байна. Гарц хаана байна? Энэ бүгдээс үзэхэд байлдааны сөргөлдөөнд хүрч мэдэхээр байна. Гэхдээ би үүнийг өнгөц зүйл гэж бодож байна. Бээжин ч тэр, Токио ч тэр, үүнийг дайнд хүргэж хэрхэвч болохгуй» гэж хэллээ. Яагаад гэвэл, зүгээр нэг санаандгүй буу алдах юм уу, өөр ямар нэгэн гэнэтийн юм болоход үр дагаваруудыг тааж баршгүй юм шүү.

Хятадын хувьд ч тэр, Японы хувьд ч тэр, ер нь Зүүн-Хойд бүхэлдээ, тэр ч бүү хэл Зүүн Азийн хувьд ч тэр. Тиймээс уг асуудлыг цэргийн сөргөлдөөнд хүргэж хэрхэвч болохгуй. Харин асуудлын гол юунд байна гэвэл, хоёр улсын дээдүүл эрүүл саруул ухаанаар харах тэр үед л байх болно. Чухам тэр үеэс хурцадмал байдал зөөлөрч ирнэ.

Хятад, Япон улсууд нь эдийн засаг, санхүүгээрээ хүйн холбоотой гэж Валерий Кистанов ярьж байна. Энэ нь уг асуудлыг улс төрийн нээлттэй сөргөлдөөнөөс аврах гол тормозуудын нэг болж мэднэ гэж шинжээч үзэж байна: «Энэхүү эрээвэр хураавар ойлголтоор улс төрийн харилцаа муудах нь хоёр улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Эцсийн дүнд цаашид хурцадмал байдлыг улам бүр даамжруулж,хүсээгүй үр дагаварууд авчирж мэднэ. Ийм зүйл зайлшгүй болох ёстой, гэхдээ ойрын үед биш» гэж хэлсэн.

Нутаг дэвсгэрийн маргаан Японыг Хятадтай маргалдуулаад зогсохгуй, Японыг Өмнөд Солонгостой хэрэлдүүлээд байна. Одоохондоо энэ нь хоёр орны тэргүүн нарын хооронд уулзалт зохион явуулахад давж давшгүй саад болж байна.

Нөгөөтэйгүүр, чухамдаа тэдний хувийн чанартай уулзалтууд л эрт орой хэзээ нэгэн цагт, тулгамдсан энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хүчтэй нөлөө үзүүлж мэднэ гэж Валерий Кистанов ярьж байна: «Өмнөд солонгосын ч тэр, хятадын ч тэр удирдагч одоогоор Абэтэй уулзалт хийхийг хүсэхгүй байна. Энэ бол бас л асуудал юм шүү.

Эцсийн дүнд байдал Хятад, Япон, Өмнөд солонгосын удирдагчдыг яриа хэлэлцээрийн ширээний ард суухад хүргэх болно. Энэ бол зайлшгүй, байх ёстой уулзалт. Энэ бол суух ёстой, тохиролцох ёстой, өөр зам үгүй императив юм» гэж Валерий Кистанов ярьлаа .

Чухамхүү энэ утгаараа Москва, Токио хоёрын харилцаа ашигтайгаараа онцлог юм. Орос улсын ерөнхийлөгч В. Путин Синдзо Абэтэй Москвад болон өөр бусад олон чуулган дээр уулзаж байсан. Энхийн болон газар нутгийн маргаантай тулгамдсан асуудлуудыг тэд хэлэлцэн ярилцдаг.

11-р сарын эхээр Токиод хоёр улсын ГХЯ ны болон БХЯ ны сайд нарын уулзалт зохиогдоно. Тиймээс нутаг дэвсгэрийн маргаантай хүнд асуудлуудыг шийдвэрлэхийн тулд дээд хэмжээнд хувийн харилцааг тогтоох жишээ бий болоод байна.