Өнгөрсөн 7 хоногт, 10 сарын 21-нд Волгоградын шугамын автобусанд дэлбэрэлт болсон билээ. Өөрсдийн хийсэн бөмбөгийг Дагестаны 30 настай амиа золиослогч эмэгтэй Наида Асиялова дэлбэлж, 6 хүн амь урэгдэж, бараг 50-иад хүн өртсөний дотор 1 настай хүүхэд байжээ.

Мөрдөх ажиллагаа дээрэмчдийн нууц бүлэгтэй алан хядагчийн холбоо сулжээг илруулж, хууль боловсруулагчид терроризмийн уйлдлийн эсэргууцэх зорилготой шинэ хуулийн баримт бичгуудийг баталж байна.

Мөрдөх ажиллагаа алан хядагчийн хэн болохыг хурдан олж илрүүлжээ. Тэрбээр өөрөө олон хунтэй газар теракт үйлдэхээр сонгосон байна. Хууль сахиулах байгууллагын хараанд тэрбээр аль хавар өртжээ.

Нууц алба түүний ваххабизмд сонирхолтой байгааг ажиглаад, мөрдөж эхэлсэн буюу ийм маягаар террорист булэглэлийн толгойлогчдыг олохыг хичээсэн боловч дахин ямар ч сэжигтэй зуйл илрээгүй, харин бэлтгэж буй гэмт үйлдлийг зөвхөн гадаад ажиглалтаар тогтоох нь маш төвөгтэй гэж «Оросын спецназ» сонины ерөнхий редактор Павел Евдокимов үзээд:

«Сануулга болгох мэдээллийг авахын тулд ямар нэгэн дээрмийн бүлэглэлийн дотор хууль сахиулах байгууллагад бэлтгэж буй терактын тухай мэдээллийг өгөх хүн байх хэрэгтэй. Үүний тулд мэдээлэгч шаардлагатай, бух улс даяар салаалсан агентын сүлжээ байх ёстой. Дайчдын уурэн дотор агент олж авах нь маш хэцүү» гэж өгүүлжээ.

Иргэдийн хувийн мэдээлэлд тусгай албаны орох эрхийг өргөжүүлснээр энэ асуудлын заримыг шийдэж болох юм. Энэ 7 хоногт ХМХ-дэд Оросын олон нийтийн мэдээлэл, холбооны яам, бух үүрэн утасны компаниуд, интернет-провайдеруудад хэрэглэгчдийнхээ тухай бух мэдээллийг хадгалахыг үүрэг болгосон тушаалын теслийг бэлтгэсэн талаар мэдээлэл бий болсон билээ.

Үүний зэрэгцээ Холбооны аюулгуйн албаны ажилтнууд энэ мэдээлэлд шууд орох эрх авах юм. Нилээд хэдэн компаниуд, олон нийтийн зутгэлтнууд Үндсэн хуулиар батлагдсан хүний хувийн амьдралын эрхийг зөрчиж байгаа болохыг үүнд олж харан, тэр ч буу хэл америкийн тагнуулын үйлдлийн дэлхийд шуугиан үүсгэсэнтэй эн зэрэгцуулэн тавьжээ.

Бусад нь аюулгүй байдлыг хангахын тулд ийм байдалд тодорхой хэмжээгээр зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна. Энэ шинэ эхлэлийн учир утгыг олон нийтийн мэдээллийн хегжлийн Холбооны Зевлелийн Тур комиссийн дарга Руслан Гаттаров «ОДХ» радиогийн сонсогчдод ийнхуу тайлбарлаж байна:

«Байдал, Сноудены ярьсанаас ундсээрээ ялгаатай юм. Нэгдугээрт энэ тушаал олон нийтэд нээлттэй. Хоёрдугаарт америкчууд бух уут савыг нээж, шууданг үздэг. Тэд нилэнхүйд нь бугдийг, өөрийн иргэд төдийгүй бух дэлхийг мөрдөн тагнаж байгаа юм. Харин энд бол шал өөр түүхтэй.

Хэрэгцээтэй үед гэмт үйлдэлд сэжиглэгдэж буй аль нэгэн этгээдийн хувийн мэдээлэл, харилцан бичилт зэргийг гарган авахын тулд Холбооны компаниудаас 12 цагийн туршид холбогдсон мэдээллийг хадгалахыг шаардаж байгаа юм. Энэ нь яаралтай эрэн сурвалжлах уйл ажиллагааны хуулийн хурээнд, шуухийн шийдвэрээр хийгдэх болно» гэжээ.

Терроризмийн уйлдлийг эсэргүүцэх зорилгоор террорист байгууллагыг байгуулах, лагерьт дайчдыг бэлтгэсний төлөө эрүүгийн хариуцлагыг чангатгаж байна. ОХУ-ын Улсын их хурлын авилгалтай тэмцэх болон аюулгуй ажиллагааны хорооны тэргүүн Ирина Яровая ярихдаа: «Энэ хууль олон талаар залуучуудад зориулагдсан юм.

Тэднийг тусгай сургалттай сургууль, зохих нийгэмлэг, байгууллага, террористын гэмт үйлдэлд татан оруулахыг хичээн зутгэж байгааг тэд, энэ бол гэмт хэрэг гэдгийг ойлгосон байх хэрэгтэй юм» гэж тайлбарлажээ.

Терроризмын эсрэг тэмцэл, бухэлдээ өргөн хэмжээг хамарсан байх нь чухал. Өнөөдөр Оросын тусгай алба бух дэлхийн олонх ийм байгууллагуудтай ойр дет хамтран ажиллаж, хамтарсан сургуулилт явуулж, мэдээлэл солилцож байна. Тэгсэн ч энд нилээд гэрэл гэгээтэй тал байгаа юм.

Жишээлбэл, энэ хавар Орос орон АНУ-ын тусгай албанд Чечений ах дүү Царнаевуудыг буруутгасан бостоны марафоны үед болсон терактыг мөрдөн илрүүлэхэд тусалсанд, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Владимир Путин луу биечлэн утасдаж талархал илэрхийлсэн билээ.

Гэвч харилцан гэмт этгээдүүдийг өгөх тухай эцсийн зөвшилцөлд энэ нь нөлөөлсөнгүй: Орос, АНУ-ын хооронд тэр нь байхгуй хэвээрээ юм. Ялангуяа өнөөдөр улс хоорондын хилийг хөнгөхөн давдаг терроризм байгаа цагт тийм хоёрын хооронд дутуу арга хэмжээнууд ур ашигтай хамтын ажиллагаанд хүргэхгүй билээ.