Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнцөд түргэн хоолонд сонирхолтой болох явдал бүх нийтийг хамарч Энэтхэг улс энэ жагсаалтын эхний байруудын нэгд орж байна. Булан болгоны рекламд хоолны газарт орж «Maharaja Mac» или «Tikka Chicken» амсахыг уриалан дууддаг байна. Хэн ганц минут ч болов өөрийгөө махараджа мэтээр мэдрэхээс татгалзах билээ.

Гэвч яаж ч улиг үг мэт санагдавч, юм бүхэн өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Харин энэ тохиолдолд үнэ нь бургерийн үнэтэй зүйрлэхийн аргагүй юм. Үнэ нь эрүүл мэнд. Британий эрдэмтэд, жишээлбэл, шарсан төмс болон чипсы оюун ухааны сэтгэн бодох төвшинг бууруулж, хавдар үүсгэхийг өдөөдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хүүхдүүдийн сургуульд суралцах амжилт нь ч буурдаг байна. Үүнтэй оросын эмч нар ч санаа нэгтэй байгаа юм.

Хүүхдийн урган бодох чадварт акриломид гэж бодис хөнөөлт нөлөө үзүүлдэг байна. Тэр нь халах үйл явцад, тодруулан хэлбэл цардуул агуулсан бүтээгдэхүүнийг шарахад ялгардаг. Тийм хортой хавдар үүсгэх аюултай нэгдлүүд шоколад, гурилан бүтээгдэхүүн, кофед агуулагддаг юм. Гэвч хамгийн аюултай нь төмсөн бүтээгдэхүүн бөгөөд хагас грамм чипси эсвэл 1 грамм шарсан төмс гэхэд л эрүүл мэндэд аюултай акриломидын дозыг агуулдаг байна.

Энэ бодис асар олон сөрөг чанартай. Түүний үйлдэл хорт хавдар өвчний хөгжих шалтаг болоод зогсохгүй үргүй болж, эд эсэд генийн мутаци явагддаг байна. Акриломид төв мэдрэлийн системийг бусниулдаг нь уураг тархины үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг гэж хоолны эмч Анна Петрина яриад:

«Байнга түргэн хоол иддэг хүний уураг тархины шийдвэр гаргах, оюун ухааны чадвар, өөрийгөө эзэмдэх, сэтгэл санааны үйл хөдлөлийг хариуцдаг өмнө хэсэг зузаарсан байдаг нь тогтоогджээ гэж тайлбарласан юм».

Энэ нь сурагчдын хувьд онцгой аюултай юм. Оросын эмч нар 3 хүртэл насны хүүхдэд ийм бүтээгдэхүүнийг ердөө ч өгч болохгүй гэж үздэг. Өсч буй организмд акриломидын үзүүлэх нөлөө дахин сэргэшгүй юм.

Гэвч бүх зүйлд төмсийг буруутгаж болохгүй. Зөв бэлтгэх, тухайлбал, чанах эсвэл битүү жигнэхэд акриломид үүсдэггүй байна. Гэрийн нөхцөлд шарах нь үйлдвэрлэлийн аргатай харьцуулбал бараг аюулгүй гэж хүнсний үйлдвэрлэлийн Москвагийн хүрээлэнгийн ШУ-ны ажилтан Роман Романенков өгүүлээд:

«Гэрийн нөхцөлд бид байнга тосоо сольдог учир үйлдвэрийн аргаас хамаагүй бага канцероген үүсдэг. Харин үйлдвэрлэлийн нөхцөлд нэг тосоо нилээд хэдэн удаа хэрэглэдэг юм гэж дурьджээ».

Дэлхий нийтийн судалгааны мэдээ нэг зүйлийн тухай гэрчилж байгаа юм. Сүүлийн 100 жилд дэлхийн хүн амын IQ-ийн төвшин 14 заалтаар буурчээ. Харин «ухаан муутай» гэсэн онош 15 насаар залуужсан байна.