Москва орчмын Дубна хотод Оросын томоохон цөмийн судалгааны төв цэнэгт хэсгүүдийг түргэсэгэдэг шинэ төхөөрөмжийг бүтээж байна. Оросын энэ том цэнэгт хэсгүүдийг түргэсгэгчийн «бага дүү» нь эрдэмтдэд Дэлхий ертөнц үүссэн анхны учралыг загварчлах болон түүний эволюции хөгжлийг ойлгоход туслах юм.

Дэлхий ертөнц үүссэн нь удахгүй оньсого байхаа болино гэж Дубнагийн цөмийн судалгааны Нэгдсэн Хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байна. Москва орчмын энэ цөмийн физикийн хүрээлэнд өөрийн Nuclotron-based Ion Collider facility (NICA) гэсэн нэртэй түргэсгэгчийг бүтээж байгаа юм.

Оросын цэнэгт хэсгүүдийг түргэсгэгч церновынхаас хямд, хэмжээгээрээ ч жижиг төхөөрөмж юм. Гэсэн ч NICA-д ч мөн асар их найдлага тавьж байна. Том түргэсгэгчийн «бага дүүд» Дэлхий ертөнцийн бий болсон, түүний гол нууцыг «тайлбарлаж» өгөх хэрэгтэй юм. Жишээлбэл, электромагнитны туяаг нэвтрүүлдэггүй бөгөөд түүнтэй ямар ч харилцан үйлчлэл үзүүлдэггүй хар нүх болон бараан бодис юм.

Эцсийн эцэст шинэ төхөөрөмж Дэлхий дээрх ирээдүйн амьдралыг урьдчилан хэлэхэд тус болох юм. «Хэрэв та бүхэн дэлхий яаж үүссэнийг мэдэх юм бол хэрхэн цааш хөгжихийг таамаглаж чадах болно гэж Цөмийн судалгааны Нэгдсэн Хүрээлэнгийн ерөнхий инженерийн орлогч Григорий Трубников ярьж байна. Энэ бол Дэлхий ертөнцийн эвлюци хөгжлийг ойлгож мэдэх түлхүүрийг өгөх суурь асуултууд юм».

Оросын түргэсгэгч хүнд ионуудын физикийн туршилтыг явуулах үндсэн суурь болох юм. Түүнээс гадна «нээлт хийхэд туслагч» хэмээн ихээхэн ирээдүйг түүнд урьдчилан оноожээ. «Маш тод нээлт хийх өндөр энергийн физикийн салбар бий, жишээлбэл цөмийн бодисын үе шатны шилжилт юм гэж Цөмийн судалгааны Нэгдсэн Хүрээлэнгийн өндөр энергийн лабораторийн захирал Владимир Кекелидзе ярьж байна. Энэ үйл явцыг судлахын тулд NICA түргэсгэгчийн тусламжтайгаар олж чадах тийм энерги хэрэгтэй юм».

Физикийн онолчид Дэлхий ертөнц үүсэж болзошгүй тийм нөхцлийг боловсруулжээ. Хэсгүүдийн тодорхой хэмжээний дулааны хэм, цөмийн бодисын нягтаршил хэрэгтэй. «Дэлхий ертөнц бүрэлдсэн эхний үе шатны нөхцлийг загварчлахын тулд манай Дэлхий дээр ямар туршилтыг лабораторийн нөхцөлд тавьж болох нь тодорхой болсон байна» гэж Григорий Трубников тайлбарлажээ.

NICA-гийн ШУ-ны хөтөлбөр шинэ үзэл санаагаар баяжигдаж байна. Суурилуулалтын хэмжээнүүд хавсарга зорилтыг шийдвэрлэхэд боломжийг нээж егч байгаа юм. Энэ бол хавдрыг үр ашигтай эмчлэх, сансрын хөтөлбөрийн цахилгааныг шалгах, энерги гарган авах шинэ арга замууд болох нүүрс төрөгчийн арга юм. Төслийн эхний үе шатыг 2 жилийн дараа эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин 2017 он гэхэд Дубнагийн цөмчид нийт цогцолборын ажиллаж эхлэхийг хүлээцгээж байна.