Сирийн зөрчлийг зохицуулах уйл явц үр дүнгээ харуулж байна. «Женев-2» чуулганы хуралдах өдөр ч бараг тодорхой болсон. Гэвч гол оролцогчид түүнийг явуулах харилцан үгүйсгэх нөхцлийг солилцохоо үргэлжлүүлсээр байна.

Сирийн зөрчилдөөнийг шийдвэрлэх ородлого сирийн химийн зэвсгийн нөөцийг устгах болон «Женев-2» чуулган гэсэн 2 чиглэлд хуваагджээ. Химийн зэвсгийн хувьд энд илуу дэвшилттэй байна. Саяхан НҮБ, Лигийн арабын улсуудын сирийн талаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахими, Дамаск тухайн асуудлаар дэлхий нийттэй хэрхэн хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Хорт бодист зориулан нийлуулэх ёстой байсан пуужингийн байлдааны хошуу, бөмбөг, сумны тал орчмыг аль хэдийн устгасан байна. Хоёр 7 хоногийн дараа ажлын энэ үе шат дуусах болно. Гэвч хэн, хаана, хэзээ, химийн зэвсгийн найрлаганд ордог нөөцийг устгах нь тодорхойгуй юм.

ХЗХБ-ын шинжээчид одоогоор сирийн химийн зэвсгийн неецийг устгах ажил хугацаандаа, ирэх оны дунд гэхэд гуйцэтгэгдэнэ гэж итгэж буй өөдрег үзлээ алдахгүй байна.

Үүний зэрэгцээ Женевт болох олон улсын чуулганд бэлтгэх ажил ургэлжилж байгаа бөгөөд «Женев-2» чуулган 11 сарын суулийн 10 хоногт болж магадгуй. Гэтэл өнгөрсөн мягмар гаригт Үндэсний сирийн сөрөг хүчний эвслийн тэргүүн Ахмад Жабар хэрэв чуулганы зорилго Башар Асадыг суудлаас нь авч хаях биш бол Женевийн чуулганд явахгуй гэж мэдэгджээ. Энэ өдөр өөр нэг сөрөг хүчний төлөөлөгч, сирийн ундэсний зөвлөлийн гишуун Хейсам аль-Малех, Асадыг эсэргүүцэгчид 11 сард Стамбулд өөрсдийн уулзалтын уеэр «Женев-2»-т оролцох эсэхээ шийдэх болно гэж мэдээлсэн байна. Сөрөг хүчнийхний олон аашийг ул харгалзан чуулган хуралдаж, бодит ур ашигтай болно гэж Москвад найдаж байгаа талаар Ойрх Дорнодын Хүрээлэнгийн шинжээч Сергей Серёгичев онцлоод: «Тодорхой хүрээний тохиролцоо илүү чухал зуйл болно гэж бодож байна. Магадгуй, сирийн эвлэрлийн газрын зураг зарлагдах ч юм бил уу. Үнэн хэрэгтээ дайчдад цэргийн нийлүүлэлтийг болиулах шийдвэрийг сонсож, улмаар харахсан гэж их хусэж байна. Мөн Персийн булангийн орнууд дайчдын отрядыг ивээн тэтгэхээ больж, сирид цэрэг шилжуулэн суулгах схемд оролцахгуй байх явдал юм. Мэдээж хэрэг иордон-сирийн болон сири –туркийн хил хаалттай байх. Турк, Иордан улсууд уунийг хийх боломжтой юм» гэжээ.

Москвагийн өрнөдийн түншүүдийн бодит санаархлын ойлгомжгуй байдал аливаа нааштай байдлыг бусниулах чадвартай гэдгийг Лондонд болж өнгөрсөн «Сирийн нөхөд» булгийн уулзалт нотолж байна. Уулзалтын явцад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, сирийн сөрөг хүчинд цэргийн нийлуулэлт үргэлжлэх болно гэдгийг баталжээ. Гэвч Сирийн сөрөг хүчний цэргийн дээд зөвлөлөөр дамжуулан тевлеруулсэн байна. Британий ГХЯ-ны тэргүүн Уильям Хейг еерийн зугээс «Сирийн нөхөд» булгийн орнууд босогчдод үзүүлэх тусламжийнхаа хэмжээг ихэсгэх ёстойг магадлан тэмдэглэжээ.

Сирийн «нөхдийн» уулзалтад оролцогчдын баталсан ур дунгийн баримт бичиг, гарын үсэг зурагчдын өмнө Башар Асадын дэглэмийг огцруулах урьдын гол зорилтыг тавьжээ. «Үндэсний эвсэл»-ийг сирийн ард тумний цорын ганц хууль ёсны төлөөлөгч гэж уздэг. Лондонгийн баримт бичиг Оросын ГХЯ-нд цэргийн хүчийг хэрэглэх хувилбарт буцан орох нууц аюул занал мэт тодорхойлогджээ.

Мөн өнгөрсөн 7 хоногт 11 сарын 5, 6-ны үеэр НҮБ, Лигийн арабын улсуудын сирийн талаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахими, Орос, АНУ-ын ГХЯ-дын орлогч сайдуудтай 3 талын зөвлөлгөөг «Женев-2» -ын бэлтгэл ажлын хүрээнд явуулах юм. Гэвч «Сирийн нөхдийн» булгийн сүүлийн хуралдааны ур дунгийн дэвсгэр дээр энх тайван байдлын найдварын талаар туунд оролцогчдын мэдэгдэл хоосон тунхаглалын үнэтэй болж байна.