Сноудены илчлэх үйл ажиллагаа Вашингтоны холбоотнуудын тусгай албадад аюултай гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг анхааруулав. Агентлаг The Guardian сонины ээлжит нийтлэл гарсны дараа энэ тухай мэдэгджээ.

Үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхийн 35 улсын удирдагчдын утсаар хийсэн яриануудыг сэм чагнасан тухай нийтлэлд өгүүлжээ. Барак Обама Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркель нараас уучлал гуйв.

Гэсэн ч АНУ бүгдийг мөрдөх хөтөлбөрөөсөө татгалзах гээгүй. Одоогоор европын орнуудын удирдагчид Интернетэд мэдээлэл баримтуудаа хамгаалах нэгдсэн хэм хэмжээг боловсруулах боломжийг хэлэлцэж байна.

Вашингтон Европ ба түүний хөрш хэдэн арван улсын удирдагчийг мөрдөж байгаа нь илрэв. «Гар утасны яриаг сэм чагнах нь огт хүлцэхгүй хэрэг» гэж Ангела Меркель мэдэгдлээ. Энэ мэдэгдлийн дараа ямар нэг арга хэмжээ авах бол уу? Үгүй авахгүй гэж германы ажиглагчид үзэж байна. АНУ тус мэдэгдлийг зөвхөн хүлээх юм. Францын удирдагч Олландын талаар ч тийм байна.

Люксембургэд ЕХ-ны дээд хэмжээний уулзалт дээр европын улс төрчид америкийн электрон мөрдөх ажиллагаанаас хамгаалах нийтийн системийн тухай асуудлыг арга буюу тавьжээ. Түүнээс гадна мэдээллийг авч нэгтгэн дүгнэх нь терроризмтэй хийх тэмцлийн нэг хэсэг боловч итгэл эвдэх явдал хамтын ажиллагаанд хохирол учруулж мэднэ гэсэн мэдэгдэл хийсэн байна.

Өнөөгийн байдлыг АНУ-тай хэлэлцэх гэсэн Берлин,Парис хоёрын эрмэлзлийг дээд хэмжээний уулзалтад оролцогчид дэмжив. Харин Их Британийн Ерөнхий сайд Кэмерон Үндэсний аюулгүй байдлын агентлаг төрийн тэргүүн нарыг мөрдөж, мэдээллээ Лондондтой хуваалцаж байгааг мэдэж байсан аж.

Таны утсаар хийх яриаг сэм чагнахгүй байна гэж Барак Обама Меркельд батлан илэрхийлжээ. Хэдэн өдрийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Францын төрийн тэргүүнд бас тэгж хэлсэн билээ. АНУ-ын тусгай албад аюулгүй байдлыг хангаж, иргэдийн хувийн амьдралд хөндлөнгөөс үл оролцохын тулд ажлынхаа арга барилыг хянаж үзнэ гэж Обама амлав.

Гэсэн ч Вашингтон мөрдөх, тагнан турших ажиллагаанаас бүрмөсөн татгалзахгүй. Иймээс америкийн тусгай албадын шинэтгэл ямар агуулгатай болох нь тодорхой биш байна.

Барак Обама дэлхий даяар тагнан турших ажиллагаа явуулах мөртлөө дундыг баримтлах ямар нэг онц жор мэдэж байгаа бол уу? Гэсэн ч ийм жор Вашингтонд хэрэггүй байх. Вашингтон дэлхий даяар тагнан турших ажиллагаа явуулахаас татгалзахгүй.

Тэр тусмаа үүнд ухаанд багтамгүй гэмээр хөрөнгө гаргаад байна. Иймээс ямар нэг тэнцвэр олно гэж АНУ-ын удирдагч амласан нь олон нийтийг тайвшруулах гэсэн оролдлого гэж улс төр судлаач Сергей Михеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«АНУ-д дэлхийд зонхилох төсөл байтал, дэлхий дахиныг амин чухал ашиг сонирхолы нь бүс хэмээн зарлан мэдээлж байтал америкийн тусгай албад бүх хэрэгслээ ашиглаж тагнан турших ажиллагаа явуулна. Бусад зүйл ийм ажиллагааг нь халхавчлах, нийт олныг төөрөгдүүлэх арга хэрэгсэл болно. Мөрдөх, тагнан турших ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх нь дамжиггүй» гэв.

Илчлэх ажиллагаа дөнгөж эхлэсэн учир Барак Обама нийт олныг нэлээд удаан тайтгаруулах бололтой. Олонхи мэдээлэл Аргентин, Венесуэл болон Латин Америкийн өөр улсуудын талаар америкийн тусгай албадаас явуулсан тагнан турших ажиллагаанд хамаатай. Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлаг АНУ-ын ойрын хөрш Канадад ч анхаарал тавьжээ.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден электрон хэрэслээр мөрдөх америкийн PRISM хөтөлбөрийн тухай энэ зун өгүүлсэн билээ. Энэ хөтөлбөрийн тусламжтайгаар АНУ-ын тусгай албад тэргүүлэх интернет-компаниудын төв серверт шууд нэвтрэв. Бразилийн Ерөнхийлөгчийг оролцуулан сая сая иргэдий нь мөрдсөн байна.

Үндэсний аюулгүй байдлын агентлаг Германид 20 сая орчим утсаар хийсэн яриаг ажиглан сэм чагнасан юм. Тус агентлаг НҮБ-ын төв байр болон Олон улсын атомын энергийн агентлагийг ч хараанаасаа салгахгүй байв. Америкийн тусгай албад дэлхийн томоохон ялангуяа нефть хийн компаниудын үйл ажиллагааг сонирхож байна. Харин тэдгээр терроризмд ямар хамаатай юм вэ?

Сноудены нийтлэхэд бэлтгэж байгаа ҮАБА-ийн ээлжит хэсэг баримт бичиг Орос улсын талаар явуулсан тагнан турших ажиллагааг нотлон харуулсан мэдээ баримтыг агуулж байна. «НАТО-гийн гишүүн нэгэн улс» мэдээллийг хулгайлж, Вашингтонд уламжилж байсан тухай өгүүлжээ.

Энэ нь Москвад гайхал төрүүлсэнгүй. Москва,Бээжин хоёр АНУ-ын онц эрхтэй холбоотон бишээ. Дэлхий даяр бүгдийг мөрдөх,бүхнийг хянан шалгах гэсэн Вашингтоны санаархал холбоотнууды нь эгнээг л бутаргав.