Манай өнеөөдрийн хөгжмийн хөтөлбөрийн зочин бол оросын эстрадын алдарт жүжигчин Николай Носков юм. Хөгжмийн хосгүй авьяас нь түүнд бие даан нотны дүрэмд суралцан, янз бүрийн хөгжмийн зэмсэг дээр тоглож сурахад нь тус болжээ. Тэрээр өөрийнхөө дуунд ая зохиож, «өөрийн төрөлхийн» сөөнгө, хоолойнд онцгой аятайхан өнгө аясыг бий болгодог юм.

«Үүнээс багыг зөвшөөрөхгүй» гэсэн түүний дууг сонсоцгоое. (Дуу)

Николай Носков Смоленскийн мужийн, анхны сансрын нисгэгч Юрий Гагарины нэрээр нэрлэгдсэн багахан хотод жирийн ажилчны гэр бүлд төржээ. Аав нь хүүгээ хөгжимчин болгохыг маш их хүсдэг байжээ.

Тэрбээр хүүдээ баян хөгжим худалдан авч өгснөөр Николай түүн дээр бие даан тоглож сурчээ. Улмаар тэрээр төгөлдөр хуур, гитар хөгжмийг эзэмшээд зогсохгүй цэргийн алба хааж байх үедээ бүрээ үлээж сурсан байна. Мөн гадаадын алдартай жүжигчдийн эвлүүлгийг сонсноор англи хэл бие даан суралцжээ.

Хожим энэ нь Николай Носковд англи хэл дээр зохиомжууд дуулдаг «Горькийн цэцэрлэгт хүрээлэн» рок-хамтлагийн бүрэлдэхүүнд ажиллахад хэрэг болсон юм. 80-аад оны эцсээр оросын рокийн түүхэнд анх удаа америкийн пянз бичлэгийн фирмтэй уг хамтлаг гэрээ байгуулсан байна.

Оросын хөгжимчид Америк луу ажиллахаар явжээ. Гэвч Николай Носков хоолойноосоо болоод бусад нөхдөөсөө түрүүлэн ирсэн юм. Москвад эмчлүүлсний дараа, аз болж хоолой нь сэргэжээ.

1993 оноос хөгжимчин маань өөрийн гоцлон дуулах карьерийг эхлүүлсэн байна.

«Энэ бол сайн хэрэг» дууг Николай Носковын дуулснаар хөтөлбөрөө үргэлжлүүлье. (Дуу)

Николай Носков, чамин, нарийн хөгжмийн онцлогийг нь үнэлдэг үзэгч сонсогчдоо гайхшруулж чаддаг юм. Түүний дуунуудад рокийн шилдэг уламжлалууд, оросын романтай урнаар хосолсон байдаг. Сүүлийн үед Николай Носковын концертод оролцох болсон утсан хөгжмийн дөрвөл Magnetic Fantasy, түүний уран бүтээлийн бас нэгэн онцлог юм.

Николай Носков 30 гаруй жил мэргэжлийн тайзан дээр ажиллаж, өөрийн орон болон гадаадын олон улсуудаар зуугаад гоцлон тоглолт хийсэн нь байнгын амжилттай болдог билээ.

Одоо тэрбээр танилцуулах шаардлагагүй болж, Орост түүнийг алдарт дуучин, «Горькийн цэцэрлэгт хүрээлэн» хамтлагийн оролцогч, олны хайрыг татсан дуучин хэмээн бүгд мэдэх болжээ.

Николай Носков гоцлол карьерийнхаа 20 жилийн ойг «Гурамсан зохиол» шинэ концертын хөтөлбөрөөрөө тэмдэглэж байна. Энэ нь гурван үзэгдэлт хөгжимт жүжиг бөгөөд түүний уран бүтээлийн янз бүрийн үеийг дүрслэн үзүүлжээ.

Харин манай өнөөдрийн хөтөлбөрийг Николай Носков «Ямар сайхан орчлон бэ?» зохиомжоор өндөрлөж байна. (Дуу)