Хятадын шүүх Бо Силайн давж заалдсан гомдолыг хэрэгсэхгүй болгож, түүнийг насаар нь шоронд хорих шийтгэх тогтоолыг өөрчлсөнгүй. Энэ нь хятадын удирдлага УТТ-ны гишүүн асныг хатуу шийтгэх тогтоолын асуудлаар зөвшилснийг тусган харуулж байна.

Гурван шуугч өнгөрсөн сард гаргасан шийтгэх тогтоолыг давж заалдсан Бо Силай болон түүний өмгөөлөгчийн гомдолыг сонсож авч үзэхэд нэг цаг хүрэхгүй хугацаа шаардагдав. Бо Силайн давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгожээ. Ингээд хятадын Шаньдун мужийн ардын дээд шүүх бүх эд хогшилы нь хурааж, шоронд насаар нь хорих шийтгэх тогтоолыг батлав.

Эдүгээ энэ хэргийн хууль цаазны биш улс төрийн тал гол асуудал болсон юм. Шүүн таслах ажиллагаа эцэслэв. Гэвч улс төрийн дээгүүр албан тушаалтай удирдагчийн мандал, уналтаас улс төрийн элит ямар дүгнэлт хийсэн бэ? гэсэн асуудалд хариу өгөөгүй байна.

Бо Силайн хэргийг элитын доторх янз бүрийн бүлгийн сөргөлдөөн хэмээн үзэлгүй илүү өргөн агуулгаар авч үзвэл зохино. Мэдээжээр Бо Силай янз бүрийн хэмжээнд холбоотонтой байсан. Илчлэн шийтгэх ажиллагаа ахин явагдаж болзошгүй.

Гэвч Бо Силайд үзүүлсэн, одоо ч үзүүлж байгаа олон нийтийн дэмжлэгийн үндэс суурийг яах вэ? гэсэн буурьтай асуудал одоо Си Зинпин ба түүний багийн гишүүдийн сэтгэлийг түгшүүлж байна.

Шинэтгэл баян, ядуу хүмүүсийн байдлын ялгаа зөрөөг улам гүнзгийрүүлж, либерал үзэл санаа төр улсын үндэс суурийг бусниулж байна гэж үзсэн «шинэ зүүний» төлөөлөгчид түүнийг дэмжиж байна.

Бо Силайн хэрэг авилгалтай холбоотой ерийн хэрүүл маргааны хүрээнээс хальсан. Юу гэвэл орчин цагийн Хятадад бүс нутгийн нэгэн удирдагч бүх хөшүүргийг яаж гартаа авч, амьдралын бүх талд нөлөөлж, бизнес, үзэл суртал, ХМХ хяналтдаа авч, хууль сахиулах байгууллагуудыг захирч чадахыг Бо Силайн хэрэг харуулсан юм.Тэгэхдээ «бүс нутгийн ийм хааныг» хууль ёсоор тогтоон барих хэрэгсэл үгүй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон нь системийн алдагдлын тухай асуултад хариу өгсөн үйл хэрэг огт бишээ. Мөд хариу өгөхгүй байх. Гэвч улс төрийн ямар нэг шинэтгэлийг санаачилж хариу өгөх нь дамжиггүй гэж хятадын ба гадаадын улс төр судлаачид үзэж байна.

Хонконгод хэвлэгдэн гардаг «Минбао» сонины эрхлэгч Лю Зиньтуйн саяхан тэмдэглсэнчилэн «шинэтгэлийн талынхан ахин маргалдаж мэднэ. Гэвч улс төрд хандах хуучирсан хандлагыг хэвээр хадгалж, эдийн засгийн нээлттэй бодлогыг л түшиг тулгуур болгох нь өрөөсэн хөлтэй хүн урагш явахыг оролдсон хэрэг болно.Ингвэл тэнцвэрээ алдалгүй хол явах аргагүй».