Өмнөд Солонгос сүүлийн үед Япон улсаас холдож байна. Японы милитаризм сэргэх вий гэж эмээх явдал үүний шалтгаан биш. Токио,Бээжингийн хоорондын сөргөлдөөний золиос болохыг Сөүл хүсэхгүй байна.

Балид Ази, Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт дээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе, Японы Ерөнхий сайд Синзэ Абэ нар бие биендээ хүйтнээр хандасныг сурвалжлагчид тэмдэглэжээ.

10-р сарын эхээр Ерөнхийлөгч Пак Кын Хе Токиод АНУ-ын БХ-ын сайд Чак Хэйгелтэй уулзах үеэрээ Токиог шууд шүүмжилсэн билээ. Харин тэрээр Хятадын шинэ удирдагч Си Зинпинд элэгсэг дотно хандсан байна.

Өнгөцхөн харахад Японы үндэсэрхэг хандлага хоёр талын харилцааг доройтуулсан. Японы засгийн газар цэргийн төсвийг нэмэгдүүлж байна. Цэргийн хүч хэрэглэхийг Японд хориглосон Үндсэн хуулийн 9-р зуйл ангийг хүчингүй болгох тухай идвэхтэй ярьцгааж байна. Эд бүхэн ХХ зууны эхний хагаст үйлдсэн японы түрэмгийллийг мартаагүй азийн хэдэн улсыг түгшүүлэв.

Япон-өмнөд солонгосын харилцаа хүйтэрсний шалтгааныг солонгосын хэвлэл тэгж тайлбарлаж байна. Япончуудыг хараанаасаа салгаж болохгүй. Тус улс самурайн үзэл санааг сэргээж, эх газарт аян дайн зарлаж болзошгүй.

Иймээс Синзо Абэг тогтоон барих хэрэгтэй гэж солонгосын хэвлэлд тэмдэглэжээ. Сөүлд японы эсрэг үзэл санаа гаарсан учир олонхи солонгос хүмүүс мөн хувилбарыг дэмжих бололтой.

Гэвч үнэн хэрэг дээр Сеул Японоос холдсон явдал өөр шалтгаантай. Сенкаку (Дяоюйдао) арлуудыг тойрон үүссэн маргаан улам ширүүссэн учир Хятадтай харилцаа эрс доройтсон нь японы милитаризмыг сэргээх шалтаг буюу шалтьгаан болсон.

Үүнийг чухам ямар талаас хариуцах асуудлаар маргах байх. Зүүн Азид манлайлах үүрэг гүйцэтгэхийг Хятад идэвхтэй оролдож байна. Түүнээс гадна Хятад ашиг сонирхолы нь хохироох үе мөчид хүч хэрэглэхэд бэлэн байгаагаа харуулсан. Ийм нөхцөлд Япон АНУ-тай холбоог бэхжүүлэхийг хичээж байна.

Харин БНСолоногос Улс АНУ-ын цэрэг-улс төрийн холбоотон бас байсан ч ийм чиг бодлогыг хүлцэхгүй. Сөүл бүс нутагт Хятадын улс төр, эдийн засгийн үр нөлөө өргөжиж байгааг арга буюу харгалзах ёстой. Япон, Хятад хоёр улсыг усан цээл заагласан байхад Солонгос ийм зааггүй ойрхон оршино. Иймээс Солонгос америк-хятадын буюу япон-солонгосын сөргөлдөөнд хамрагдах гээгүй.

Пак Кын Хейн засгийн газар өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан Токиогоос холдохоор шийдвэрлсэн байх. Зүүн том хөрштэй харилцааг доройтуулахгүй байвал зохино гэж Сөүл үзэж байна. Солонгос АНУ-ын холбоотон байсан ч Японы өнөөгийн Ерөнхий сайдын хатуу чиг бодлогод дургүйцэж байгаагаа Бээжинд харуулсан нь дээр гэж шийдвэрлсэн бололтой.

Умард Солонгосын хүчин зүйл ч нөлөөлсэн. Эдүгээ БНХАУ бол Умард Солонгосын гол ивээн тэтгэгч, худалдааны цорын ганц түнш байгаа юм.Сөүл Пхеньяны талаархи бодлогоо Бээжингээр ямар нэг хэмжээгээр дэмжүүлэх нь чухал болсон. Японы засгийн газрын үндэсэрхэг үзэлтнүүдэд хүйтнээр хандах нь энэ зорилтыг биелүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.

Дотоод улс төрийн хүчин зүйлийг ч харгалзан үзэх хэрэгтэй. Солонгосын улс төрийн аль ч намын үзэл суртлын бүрэлдэхүүн чухал хэсэг болсон солонгосын үндэсэрхэг үзэл япончуудыг аль хэдийнэ заналт дайсны тоонд оруулсан юм.

Японы талаархи ядаж ширүүн үг яриа улс төрийн оноо авах зөв арга барил гэдгийг солонгосын улстөрчид мэдэж байна. Одоо Пак Кын Хейн засаг захиргаанд ийм оноо чухал болсон. Юу гэвэл тусгай албад 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн явцад хөндлөнгөөс оролцсонтой холбогдон ширүүн хэрүүл маргаан тус улсад гаарч байна.

Японы хонзогногч бодлогоос эмээх явдал одоо Сөүл Токиогийн хоорондын харилцаа хүйтэрсний гол шалтгаан огт бишээ. Хэтдээ БНХАУ-ын нөлөө бүс нутагт өргөжих тусам БНСолонгос Улс, Японы хоорондын харилцаа хүйтрэх тохиолдол олонтаа гарах бололтой.