АНУ дэлхийд зонхилж манлайлах байдал эцэслсэн гэж америкийн нэрд гарсан геополитикч, «харцага» Збигнев Бжезиский насан зүг болох үедээ тэмдэглэжээ. Гэвч АНУ дэлхийд манлайлахын төлөө урьдын адил ширүүн тэмцэж, шинэ арга барилыг хэрэглэж байна.

Тэрээр Вашингтонд Жонс Гопкинсын их сургуульд ажил нэгтнүүд ба шавь нары нь туурвисан өөрий нь тухай номыг танилцуулах үеэр үг хэлэхдээ дэлхийд АНУ-ын манлайлах байр суурь сэжиг төрүүлснийг гэнэт тэмдэглэв. Бжезинскийн хэлснээр хүйтэн дайн эцэслэснээс хойшхи 13 жилд АНУ дэлхийд манлайлсан байдал эцэслэж, мөн байдлыг ойрын үед сэргээж чадахгүй юм.

АНУ дэлхийд зонхилж манлайлахаа больсон нь үндсэн хоёр шалтгаантай гэж Гадаад бодлого, батлан хамгаалах зөвлөлийн дэд захирал Дмитрий Суслов үзэж байна. Түүний хэлснээр 2000 оны дунд үед дэлхийд хүчний шинэ төв бий болж, хуучин төвүүд сэргэсний үр дүнд улс төр, эдийн засаг, цэргийн үр нөлөө шинээр хуваагдсан явдал нэгэн шалтгаан болсон. Тэрээр хэлэхдээ

«Хятад, Энэтхэг,Бразили,Турк, Орос зэрэг улс маш хурдан хөгжиж эхлэв. Улмаар цэрэг, улс төр-дипломатын салбарыг оролцуулан хүчний боломж нь өргөжив.2-рт АНУ маш олон алдаа гаргав. 1990-д онд Ерөнхийлөгч Клинтоны үеийн «зөөлөн манлайлах бодлогыг» хатуу болгохыг тус улс оролдсон юм.

Бушийн засаг захиргаанаас тавьсан зорилтыг биелүүлж чадаагүй учир манлайлах байдал нь сулрав. Дэлхийн хүчний олон төв болон хүн төрөлхөтний үлэмж хэсгийн дургүйцэл төрүүлж байр сууриа сулруулсан. Ер нь америкийн манлайлах байдал Ерөнхийлөгч Буш (хүү) засгийн эрхэнд байсан үед сулран бусниж эхлэсэн» гэв.

Америкийн манлайлах байдал ямагт эргэлзээ төрүүлж ирсэн. Хэд хэдэн улс дайнаас хойшхи жилүүдэд АНУ-ыг сөрөн зогссон гэж АНУ, Канадын хүрээлэнгийн дэд захирал Валерий Гарбузов тэмдэглэв.

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама олон туйлт дэлхий болон олон улсын бодлогод бусад этгээдийн ашиг сонирхолыг харгалзах нь зайлшгүй чухлыг хүлээв. Энэ нь АНУ дэлхийд гарч байгаа өөрчлөлтийг хүлээж байгааг гэрчлэн харуулсан юм.

АНУ-ын гадаад улс төрийн нөлөө хязгаартай болон Вашингтон дэлхийд үйл явдлыг өөртөд нь таатай чиглэлээр эргүүлэн хөгжүүлж чадахгүй байгааг «арабын хавар» гэгч нотлон харуулав.