Түүхэнд анх удаа америкийн дефолт болж төгсөх шахсан АНУ-ын улсын албан байгууллагуудын ажил зогссоноос учирсан алдагдлыг эдийн засагчид тооцоолж байна. Цагаан ордон 10 млрд. гэсэн тоог дурьдаж байгаа юм. Харин биржийн тоглогчид, санхүүчид энэ үеэр хөрөнгө оруулагчид улсын зээлийн эх үүсвэрт орж чадахгүй байсантай холбогдуулан илүү их хэмжээнийн тоог хэлж байна.

Ямар ч байсан АНУ-ын эдийн засаг дахь алдагдал бага биш нь тодорхой. Тэр тусмаа аль эрт энэ тухай ойлгомжтой болсон. Тэгвэл энэ бүхэн ямар хэрэгтэй байсан юм бэ? Бүгд найрамдах нам яах гэж одоогийн нэр хүндээ алдах алхмыг хийв? Учир нь одоо намын рейтинг 1992 оноос хойш хамгийн бага төвшинд байна.

АНУ-д зарим нэг нь 2 идэвхтэй бүгд найрамдахчууд, ах дүү миллиардерууд Чарльз Кох, Дэвид Кох нарыг чичилж байна. Тэд ерөнхийлөгч Барак Обамагийн санал болгосон эрүүл мэндийн шинэчлэлийн эсрэг компанит ажилд сая доллар зарцуулсан юм.

Шинэчлэл, арай илүү залуу, эрүүл америкчууд эрүүл мэндийн даатгал худалдан авснаар, хэзээ нэгэн цагт хэрэглэх эсэх нь тодорхойгүй гэж үзэн ийм маягаар даатгал байхгүй ядарсан хүмүүсийг асрахад аль нэгэн байдлаар бага ч болов санхүүжүүлэхийг зорьжээ.

Ах дүү Кохуудын бүрэлдэхүүнтэй бүгд найрамдахчууд энэ шинэчлэлд социализмын тал руу аажмаар шилжих аюултай явдлыг олж харжээ.

Даяарчлалын асуудлаарх судалгааны төвийн тэргүүн, профессор Майкл Чосудовский, дөнгөж дууссан эсэргүүцэлд хувийн хүчин зүйл нэг их ач холбогдолгүй байсан гэж үзэж байна. Зарчмын хувьд бүгд найрамдахчууд, ялангуяа өнөө үед нийгмийн хэрэглээнд улсын зарцуулалт өсөхийн эсрэг байгаа юм.

«Ах дуу Кок шиг конгрессийн үйл ажиллагаанд, ямар нэгэн холбоо сүлжээнийхээ хүчээр саад тотгор болох тийм хүмүүс байдаг нь мэдээж юм. Гэсэн ч бид одоогийн төсвийн маргааны талаар ярихдаа бүтцийн шалтгааныг хөндөх ёстой.

Улс орон дампуурлын ирмэгт зогсож байна. Одоо АНУ-ын холбооны засгийн ирээдүй шийдэгдэх цаг иржээ. Засаг захиргаа улсын өр 2008 оны өнгөрсөн хямралаас 70% өссөн байдалтай тулгарлаа» гэж Майкл Чосудовский хэллээ.

Чосудовскийн үзэж байгаагаар өнөөдөр Америк орон улсын болон төрийн хөрөнгийг ихээхэн хэмжээгээр хувьчлах босгон дээр зогсож байна. Алдарт Детройтыг оруулаад АНУ-ын 100-гаад хот дампууралд оржээ.

Иймээс өнөөдөр америкийн олигархууд ашиггүй мэт эдгээр эд хөрөнгөд гараа сунгаж байгаа юм. Энэ асуудлаар ардчилагчид болон бугд найрамдахчуудын хооронд маргаан алга, учир нь хоёр намыг нэг лоббистын бүлэг хянадаг байна.

«Бид лоббистын бүлгийн талаар ярьж байгаа нь ах дүү Кокууд мэтийн ганц 2 баян гэр бүлүүдийн тухай биш юм. Тэр нь Уолл-стрит бүхэлдээ, Жей-Пи Морган Чейз мэтийн банк, мөн Холбооны улсын нөөц хэмээн нэрлэгддэг америкийн Төв банк болно. Энэ нь аман дээрээ холбооны улсын, харин үнэн хэрэгтээ улсын өрийн векселуудийг өөрийн гартаа эзэмшсэн хувийн байгууллага юм» гэж Майкл Чосудовский хэллээ.

Нийгмийн хөтөлбөрийг цомхотгох, грек загварын эдийн засгийн хатуу бодлого бол Чосудовскийн үзэж байгаагаар АНУ-ын хувьд зайлшгүй юм. Хэрхэн үүнийг хийх вэ? Гэдэг асуулт үлдэж байна. Боломжтой эрүүл мэндийн хамгаалал хэмээх Обамагийн хөтөлбөр бол «хатуу эдийн засгийн» хүрээнд гадагш хаягдах америкчуудад Цагаан ордны санал болгохыг хүссэн аврах цагираг юм.

Харин бүгд найрамдахчууд үүнд зардал гаргахгүйгээр, АНУ-д том корпарациуд хэмээн нэрлэгддэг «тарган муурнуудад» улсын хөрөнгийг шууд тараан өгч эхлэхийг мөрөөджээ. Үүнд Цагаан ордон, Конгресс хоёрын хоорондын маргааны бүх агуулга оршиж байгаа юм.