Орос Улс санхүүгийн хууль бус ажиллагаатай тэмцэх талаар тэргүүлж байна. Олон улсын холбогдох тусгай газрууд энэ талаар манай орны гаргасан амжилтыг өндөр үнэлэв. Үүний ачаар ОХУ-ыг АНУ, Японоос мониторингийн илүү зөөлөн дэглэмд шилжүүлэв.

2000 оны эхээр Орос гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгийг угаах хэрэг явдалтай идэвхтэй тэмцэхгүй улсуудын хар цэст багтсан билээ. Гэвч 2003 он гэхэд манай орон хөрөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээнүүдийг боловсруулах олон улсын бүлэгт (ФАТФ) нэгдэв.

Тэр үеэс хойшхи 10 жилийн хугацаанд үр дүнд хүрсэн юм. Үүний ачаар Орос хөрөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хэрэг явдалтай тэмцэх системийг боловсруулах асуудлаар тэргүүн байр эзлэв.Орос улсыг мониторингийн илүү зөөлөн дэглэмд шилжүүлэх тухай ФАТФ байгууллагын шийдвэр үүнийг нотлон харуулсан юм.

Одоогоос манай орон гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хэрэг явдалтай тэмцэх үйл ажиллагаагаа жил тутам биш хоёр жилд нэг удаа тайлагнах юм . Энэ нь зүй ёсны үйл хэрэг гэж Оросын төрийн албаны академийн дэд захирал Александр Сафонов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Оросын хууль тогтоомжийн дагуу нэлээд хатуу арга хэмжээ авч байна. Банкны нууц манайд бараг байхгүй. Үнэн чанартаа хөрөнгийн хөдөлгөөнийг хянан шалгаж байгаа байгууллагууд иргэдийн дансны тухай шуурхай ямар ч мэдээлэл авч байна. Хөрөнгийн эх сурвалж, хууль ёсны үүсэл сэжиг төрүүлвэл мэдээлэл авч ашиглаж болно» гэв.

Мониторингийн дэглэмийг зөөлрүүлсэн нь буурьтай үзүүлэлт юм. ОУ-аас өөр хэдхэн улс мөн бүлэгт багтсан. Тухайлбал Япон хатуу дэглэмд байсаар байна. Энэ нь явуулын тусгай комисс хөрөнгө угаахтай хийж буй тэмцлийг хянан шалгаж байна гэсэн үг. АНУ-ыг ч зөөлөн дэглэмд шилжүүлээгүй.

Оросыг хоёр жилд нэг удаа шалган байцаах дэглэмд шилжүүлсэн явдал олон улсын тавцанд дүр төрхий нь сайжруулж байна. Хяналтын зөөлөн дэглэм улсын байгууллага төдийгүй банкуудын үйл ажиллагааны чанарыг хүлээн зөвшөөрсэн үйл хэрэг боллоо. Иймээс энэ нь банкуудад тодорхой хэмжээний ашигтай. Одоо гадаадын үйлчлүүлэгчид оросын банкуудад илүү итгэх бололтой.