Хятадын эрх баригчид төрийн өрийг тойрон үүссэн нууцгай явууллагыг дэмжив. Төрийн өр хангалттай аюулгүй төвшинд байна гэж Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян мэдэгджээ. Энэ нь төв засгийн газрын зээлсэн хөрөнгө эсвэл орон нутгийн засаг захиргааны өрөнд хамаатайг тодруулж хэлсэнгүй.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн засаг захиргаа хичнээн их хөрөнгө банк, хөрөнгө оруулагчдаас авсан тухай зарлаж мэдээлэхгүй байна. 2010 оноос хойш өрийн хэр хэмжээг үнэлэхгүй байна.

Ойрын долоо хоногт энэ тухай зарлан мэдээлж болзошгүй. Муж улс болон захиргааны доод нэгжийн тавьсан өрийг үнэлсэн ажиллагааны үр дүнг зарлана гэж засгийн газар амлав. Хянан шалгах өргөн цар хүрээтэй ажиллагаа 8-р сарын 1-нээс Хятад Улс даяар өрнөв. Энэ нь яаралтай арга хэмжээ билээ.

Орон нутгийн төсвийн өр эрс нэмэгдэж, өрийг төлөхгүй явдал нийгмийн донсолгоонд хүргэв. Нийт өрийг тоолох аргагүй.Орон нутгийн удирдагчид өр тавьж амар тайван амьдрах дуртай. Гэвч төвийн засаг захиргаа үүнийг бараг мэдэхгүй байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер хэлээд

«Хятадын бүх мужийн тоо баримтуудыг нэгтгэж дүгнэвэл үзүүлэлт төвийнхөөс огт өөр байна. Бээжин тоо баримтуудыг санаатайгаар гуйвуулж байна гэж үзэх нь тэнэг хэрэг. Төв засаг захиргаа үнэн лавтай тоо баримт авахыг сонирхож байна. Учир нь эдгээр баримтыг үндэслэн сул дорой эсвэл дэмжвэл зохих талыг илрүүлж байна. Гэвч орон нутагт тоо баримтыг гуйвуулж байгаа нь дамжиггүй» гэв.

Орон нутгийн засаг захиргааны өрийн хэр хэмжээ ДНБ-ний 30-аас 60 хувь хүртэл эзлэж байна. Энэ нь хямрал үүсгэж мэдэх үзүүлэлт бишээ. Гэвч сүүлийн хэдэн жилд өр нь эрс нэмэгдсээр байна. Жилд өсөлт нь 20 хувьд хүрчээ. Ийм хандлага хятадын эдийн засагт аюул сорилт учруулж мэднэ.

Хятадын орон нутгийн засаг захиргааны өрийн хэр хэмжээг тогтоож шалгах үйл ажиллагаа Хятадаас АНУ-ын үнэт цаасанд чиглүүлэх хөрөнгийг багасгахтай цаг хугацааны хувьд давхцав. 8-р сарын эцэс гэхэд хятадын мөн хөрөнгө бага зэрэг багасаж, 1,27 триллион доллар болжээ. Эрх баригчид орон нутгийн төсөвт яаралтай тусламж үзүүлэх явдлыг бодсон байх.

Төвийн тусламж хэзээ ч шаардагдаж мэднэ. Орон нутгийн засаг захиргаануудын гуравны хоёрын өр өсөн нэмэгдсээр байна. Орон нутгийн эрх баригчдын хэрэгцээг санхүүжүүлэхийн тулд өрийн зах зээлд хөрөнгө оруулахаар байгуулсан санхүүгийн тусгай 223 компаниэс 151 нь санхүүжүүлж чадахгүй байна. Ийм нөхцөлд Бээжин орон нутгийн засгийн газруудын өрийн үлэмж хэсгийг арга буюу дарах бололтой.

Олонхи хөрөнгө оруулагч орон нутгийн орлого ихтэй үнэт цаастай байна. Төв эдгээр облигацийн төлбөрийг заавал төлнө гэдэгт тэд итгэж үүнд олон зуун сая доллар оруулжээ. Мэгдэн сандрах нөхцөлд эдгээр үнэт цаасыг зах зээлд олноор нь гаргах явдал өрийг үйлчлэхээс татгалзах хэрэг болно.

Үүний уршгаар бүс нутгууд санхүүгийн сүйрэлд тулж, нийгэм «тэсрэх» бодит нөхцлийг үүсгэж мэднэ. Фитч рейтингийн агентлагийн мэдээлснээр энэ хүчин зүйлийг харгалзвал Хятадын төрийн өрийн хэр хэмжээ ДНБ-ний бараг 200 хувьтай тэнцэж байна.

Гэвч Хятад Улс үнэт цаасны өрийг дарж, алдагдлыг нөхөж төлөх хөрөнгөтэй юм. Байдлаас харахад орон нутгийн засгийн газруудад өрийн хямралд нэрвэгдэх аюул тулгараагүй. Гэвч эдгээр өр эдийн засгийн өсөлтийг аажмаар бусниулж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Эдүгээ Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд сүүлийн 20 жилд хамгийн бага байна.