Умард Солонгос цөмийн ээлжит дэлбэлэлт хийх гэж байгаа бололтой гэж өчигдөр британийн «Гардиан» сонин америкийн Жон Хопкинсын нэрэмжит их сургуулийн «38 North» сайтын мэдээллээс иш татан бичжээ. БНАСАУ хойд Хамген-Пукто муж дахь «Пунгери» талбарын газар дорхи хонгилд шинэ хоёр орцыг байгуулсан тухай сонин мэдээлэв. Гэвч Пхеньян чухам хэдийд цөмийн зэвсэг ахин турших нь тодорхой биш байна гэж сонинд бичжээ.

«Гардиан» сонины нийтлэлээс харахад хонгилын шинэ орцоос гадна овоолсон шороо, магадгүй хонгилын шинэчилсэн бэхлэлт хиймэл дагуулаар авсан умард солонгосын талбарын гэрэл зургуудад тусгагдсан байна. Гэвч эдгээр орц одоо байгаа буюу газар дорхи шинэ зам харилцааны нэг хэсэг эсэх нь тодроогүй гэж сонин тэмдэглэв. Умард Солонгос 2006, 2009 болон 2013 оны 2-р сарын 12-нд цөмийн туршилт хийсэн билээ.