Роснефть болон CNPC Тяньзинд нефть боловсруулах завод барих хугацаа, ашиглах болзолыг уялдуулан зохицуулав. Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Хятад улсад хийсэн айлчлалын хүрээнд санамж бичигт гарын үсэг зуржээ. Талууд урьд энэ төслийг цагт нь хэрэгжүүлэхэд саад болсон асуудлуудыг шийдвэрлэж амжсан байна.

Роснефть болон CNPC тус заводыг хамтран барих юм. Анхны бүтээгдэхүүнээ 2019 онд гаргах болно. Роснефть нь нефть боловсрулах заводод нефть нийлүүлэх цорын ганц компани юм. Компанийн хувь хэмжээ 9,1 сая тонн юм. Харин хятадын нефтийн хувь хэмжээг зарлаагүй. Завод жилд 19 сая тонн нефтийн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай байна.

Түүнчлэн эдгээр хоёр компани Роснефть 10 жилийн турш жилд 10 сая тонн нефть нэмж нийлүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. Зүүн Сибирь-Номхон далай нефтийн хоолойгоор ба усан замаар нефть дамжуулан нийлүүлэх юм. Тяньзиний нефть боловсруулах заводод гол төлөв шатахуун зөөгчөөр нефть тээвэрлэнэ.

Түншүүд завод нефтийн бүтээгдэхүүнээ гуравдахь улсад бие дааж нийлүүлэх шийдвэр гаргав. Урьд энэ асуудлыг шийдвэрлээгүй байсан явдал төслийг хэрэгжүүлэх ажлыг саатуулсан билээ. Түүнээс гадна хамтран үйлдвэрлсэн бүтээгдээхүүнийг Хятадад борлуулах болзолыг тогтоов. Шатахуун түгээгч системээр борлуулах юм.

Саяхан Роснефть Зүүн Сибирийн орд газруудад нефть, хийн хайгуул, олборлолт хамтран хийхийг хятадын корпорацыг урив. Энэ зорилгоор түншүүд хамтрасан үйлдвэрийг байгуулна. Роснефть 51, CNPC 49 хувь хувьцаатай байх болно.

Роснефть хятадын корпорацад тулгуурлан Хятадын хийн зах зээлд гарах бодолтой байна гэж Гадаад худалдааны банкны нефть хийн талаархи тэргүүлэх шинжээч Лев Сныков хэлээд: "Энэ нь Зүүн Сибирийн орд газруудад хайгуул хийх замаар хийсэн нэн чухал алхам юм. Бүс нутагт хөрөнгө оруулах болон байгалийн хийн ирээдүйн экспортын батлан даагчийн хувьд хятадын түнш оросын компанид чухал юм.

Роснефть Хятадтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн төлөвтэй байна. Хэдэн жилийн дараа Роснефть Хятадын хийн зах зээлд буурьтай байр суурь эзлэж мэднэ. Оросын хийн экспортыг либералчлах нь тус салбарыг хөгжүүлэх хувилбар болох байх" гэв.

Одоо оросын байгалийн хийг Хятад Улсад хоолойгоор дамжуулахгүй байна. Газпром 10 жил үнийн асуудлаар тохиролцож чадахгүй байна. Энэ оны эцэс гэхэд ахиц дэвшил гарч болзошгүй. Ямар байсан ч Роснефть Газпромтай өрсөлдөх болсон гэж Оросын нефть хийн аж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль хэлээд:

"Хятадын аж үйлдвэрт энерги их шаардагдаж байна. Роснефтийн санаачилсан шийдвэр ахиц дэвшил гаргах үр дүнтэй болно. Тус компани CNPC корпорацтой хамтран ажиллах саналуудаа түргэн хэрэгжүүлж мэднэ.

Учир нь оросын зуун бүс нутгийн нефть хийн олон орд газар Роснефтийн мэдэлд байгаа. Хийн олборлолтыг оролцуулан компани их неецтэй байна. Энэ нь хоёр талын түншлэлийг найдвартай болгож байна. Мөн арга хэмжээ оросын байгалийн хийг Хятадад нийлүүлж эхлэхэд нааштай нөлөө үзүүлж болзошгүй. Оросын байгалийн хий Хятадад их шаардагдаж байна" гэв.

Энэ нь Зүүн Сибирьт нефть хийн хайгуул хийх, олборлох эрх хятадын түншүүдэд уламжлах энергийн салбарын хоёр төслийн нэг билээ. Нөгөө төсөл оросын томоохон НОВАТЭК хийн компани CNPC копорацтой хамтран ажиллахтай холбоотой.

Талууд 10-р сарын 22-нд Бээжинд Ямал-СПГ төслөөр байгалийн хий худалдах, худалдан авах гол гол болзолыг уялдуулан зохицуулжээ. Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Хятадад хийсэн айлчлалын хүрээнд баримт бичигт гарын үсэг зуржээ.

Талууд түүнд гарын үсэг зурахаар 9-р сарын 5-нд тохиролцсон юм. Түүнчлэн жилд Хятадад 3 сая тонноос багагуй хэмжээний шингэрүүлсэн хий Хятадад нийлүүлэх асуудлыг уялдуулан зохицуулсан билээ. Экспорт бүтээгдэхүүнийг 15 жилийн турш хуваах тухай Хэлэлцээрийг үндэслэх юм.Хэтдээ Хэлэлцээрийн үйл ажиллагааны хугацааг сунгаж болзошгүй.