Сирийн зохицуулалтад дипломат арга зам давамгайлсан нь чухал гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Өнөөдөр Кремльд тэрээр гадаад улсуудын элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ барьж гардуулах ёслол дээр энэ тухай мэдэгдлээ.

«Орос улс дипломат арга замыг хатуу тууштай баримталж ирсэн. Сирийг тойрон хүнд түвэгтэй нөхцөл бүрэлдсэн үед ийм хандлагыг дэлхийн дийлэнх олонхи улс дэмжсэн нь нэн чухал» гэж төрийн тэргүүн тэмдэглэв.

«Эдугээ дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт «Женева-2» бага хурлыг бэлтгэхэд чиглэгдсэн нь бидний нийтийн амжилт юм» гэж Ерөнхийлөгч нэмж хэллээ.

Орос Улс олон улсын эрх зүй болон НҮБ-ын гол үүргийг урьтлал хэмээн үзэж байна гэж Владимир Путин онцлов. ОХУ харилцан хүлээн зөвшүүрч болохүйц шийдвэр гаргахад чиглэсэн дипломат үйл ажиллагаа, хэлэлцээний төлөө байна гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна.