Дэлхий нийт онолын хувьд захирагдахаа болих чадвартай бөгөөд өөрийнхөө бүтээгчийн эсрэг зэвсгээ хандуулж болзошгүй байлдааны роботуудын ёс суртахууны асуудлын талаар хэлэлцүүлэгт сонирхол тавих болжээ.

Бид илүү ихээр хүний оролцоогүйгээр дайтах чадвартай автомат системийг боловсруулсаныг гэрчлэх баримтуудтай тулгарах болсон. Шинжээчид тэднийг LARS (үхлийн автомат роботууд) хэмээн нэрлэдэг юм.

Тэргүүлэх гүрнүүд аль хэдийнээс онолын хувьд бүрэн автомат дэглэмд үйлчлэх чадвартай роботжуулсан зэвсгийн системийг эзэмших болжээ. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар, наад зах нь байлдааны роботуудын үйлдэлд хуулийн хариуцлагыг хэн хариуцах эсэхийг тодорхойлох хүртэл тийм байдлыг зөвшөөрч болохгүй юм. Харин тэдгээр роботуудыг бүтээгчид хүнээс бүрэн хамааралгүй байдлыг гол амжилт хэмээн үзэж байна.

Хүний нилээд илүү удаан хугацаа зарцуулж шийдвэрлэдэг зүйлд LARS секундын дотор шийдвэр гаргах чадвартай юм. «Хүний хүчин зүйл»-ийн үл оролцоо алдаа гаргах магадлалыг багасгах боловч хүний эмоцийн илрэл айх, үзэн ядалт зэрэг дутагддаг байна.

Нөгөө талаар хэрэв ЛАРС хүний гаргадаг алдааг үйлдэхгүй бол, тэд хүмүүст байгалиас заяасан сэтгэл санааны эрх чөлөөг бас эдлэхгүй гэсэн үг. Хүний мэдрэмжийг алдсан бол хүний ёс суртахуун бас байхгүй л байж таарна.Гэвч энд бүтээгчид гол эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.

Бид одоог хүртэл өөрөө өөрийгөө төдий л ойлгохгүй байна гэж ШУ-ны улс төрийн санаа, үзэл суртлын Төвийн ерөнхий захирал Степан Сулакшин ярьж байна: "Энэ асуудал юуны өмнө хүнд өөрт нь хамаарах бөгөөд түүний шийдвэрт өөр хүний амьдралыг егүүтгэх ёс суртхуунтай юу байна вэ?

Харин үүний дараагийн алхам бол – үүний тулд төрөл бүрийн техникийн төхөөрөмжийг ашиглах явдал юм. Цаазын ял, үр хөндөх, эвтаназийн асуудал бүрэн төгс шийдэгдээгүй байна. Тэр тусмаа бид машины зан суртахууны асуудлыг шийдэж чадах эсэх нь одоогоор эрт байна. Энэ бол хэлэлцэх ёстой асуудал" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Үүнээс үзэхэд роботууд, ялангуяа байлдааны роботууд ямар байх нь олон талаар биднээс өөрсдөөс маань шалтгаалах юм. Аливаа нэгэн зэвсгийн адил тэдгээр нь өөрсөддөө аюул учруулахгүй, харин хүн л өөртөө аюулыг нууж байгаа хэрэг. Иймээс түүний өөрийн гараар бүтээж байгаа бүхэн үхлийн төлөө болон амьдралын төлөө адилхан үр дүнтэйгээр хэрэглэгдэж байгаа юм. Робот техник энд ч бас хамааралтай юм.