19 орны шинэ элчин сайдууд, тэр дунд Монголын элчин сайд Шүхэрийн Алтангэрэл, мөн ЕХ-ны байнгын төлөөлөгч нар өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

Ёслолын арга хэмжээ Кремлийн Их Ордны Александрын танхимд болсон юм.Орос улсын тэргүүн элчин сайдуудыг хүлээн авч мэндчилэн, Москвад хариуцлагатай, хүндтэй үүрэг даалгавар биелүүлэх ажлын эхлэлтэй нь холбогдуулан баяр хүргэжээ.

Тэрбээр дипломат тус бүрт хандан Орос орон эдгээр улсуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх санаатай байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.

Тухайлбал, «Монгол улстай биднийг олон жилийн сайн хөршийн харилцаа холбож ирсэн билээ.Цаашид уулын олборлох үйлдвэрлэл, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний салбарт төлөвлөсөн төслүүдийг тууштай хэрэгжүүлнэ гэж найдаж байна» гэж Владимир Путин  хэллээ.

ОХУ-д өөрийн ажлаа эхлэхдээ гадаад улсуудын элчин сайдууд уламжлал ёсоор улсын тэргүүнд өөрийн улсын тэргүүний өөрийн төлөөлөгчөд «итгэх»-ийг хүссэн захидлыг гардуулдаг юм. Энэ ёслолын ажиллагаа Орос оронд тухайн дипломат албан ёсоор ажлаа эхэлж байгааг бэлэгдэж байгаа явдал билээ.

Хүндэт жуух бичгээ оросын тэргүүнд барьсан 3 эмэгтэй байсан нь-Латви, Грек, Маврикий улсын элчин сайдууд байлаа.

Энэ ёслолын ажиллагааны заавал байх ёстой зүйл бол гадаадын дипломатад хандан ерөнхийлөгчийн мэндчилгээ, элчин сайд тус бүртэй зураг даруулж, албан ёсны хэсгийн төгсгөлд тэдний Москвад ажлаа эхэлж байгааг тохиолдуулан хундага шампанск барьдаг байна. Түүний зэрэгцээ төрийн тэргүүнийг гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслагч буюу ГХЯ-ны сайд дагалддаг юм.