Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр БНХАУ-ын Хэфей хотын ШУ, шинэ технологийн төвд зочилж албан ёсны айлчлалаа дуусгах болно. Тэрбээр тэнд Хятадын ШУ технологийн улсын их сургуулийн багш, оюутнуудтай уулзана гэж «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Өмнө нь Медведев, энэ уулзалт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ли Кэцяны төрсөн нутаг Аньхай мужид болно гэж тэмдэглэсэн юм. Оросын засгийн газрын тэргүүн хүмүүнлэгийн болон ШУ-ны хэлхээ холбооны хөгжил хоёр талын түншлэлд илүү ач холбогдолтой юм гэж онцлон тэмдэглэжээ. Тийм хамтын ажиллагааны тод жишээ болгон өнгөрсөн зуны Амар мөрний үерийн уршгийг арилгах хамтын үйлдлийг нэрлэсэн байна.

БНХАУ-д хийсэн уулзалтын явцад Медведев, Кэцян нар хоёр орны түншлэлийн стратегийн үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон хамтын мэдэгдэлд гарын үсэг зурцгаажээ. Мөн нилээд хэдэн томоохон эдийн засгийн зөвшилцлийг бий болгосон байна.