Орос, Хятадын харилцаа маш өндөр төвшинд байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр БНХАУ-ын дарга Си Цзиньпинтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ. Энэ нь «БНХАУ-ын дарга болон манай улсын анд нөхрийн хувьд» Си Цзиньпины байр суурьтай ихээхэн хэмжээгээр холбоотой юм гэж оросын ерөнхий сайд онцолжээ.

«Манай харилцаа дэвшилттэй хөгжиж байна. 2008 онд сайн үр дүнтэй байсан, 2013 онд байдал илүү сайнаар харагдаж байна. Өнөөдөр бид үнэхээр орос-хятадын тохиролцооны хөгжлийн талаар томоохон хэлэлцээрүүдийг явуулж, олон ашигтай баримт бичигт гарын үсэг зурлаа» гэж Медведев онцлон дурьджээ.

БНХАУ-ын дарга өөрийн зүгээс «жинхэнэ уулзалт маш чухал» гэж хэлсэн юм. «Энэ нь манай улсуудын харилцааны хөгжилд бүхэлд нь болон манай хамтын ажиллагааны төрөл бүрийн салбарт зайлшгүй хүчтэй түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна» гэж Си Цзиньпин өгүүлжээ.

Өнөөдөр эрт Медведев ОХУ, БНХАУ-ын засгийн газрын тэргүүнүүдийн хуралдаанд хятадын ажил нэгт нөхөр Ли Кэцяны хамт оролцсон байна. Маргааш Медведев Хэфей хотод зочлох болно.