Энэ долоо хоногт Москвад өмнөд солонгос болон оросын шинжээчид БНАСАУ-ын талаархи Пак Кын Хейн бодлогыг хэлэлцэх бодолтой байна. Тэд ардчилсан үзэлт Ерөнхийлөгч Ким Дэ Жуны баримталж байсан «нарны илчийн бодлого» гэгчийг хөндөх бололтой. Сөүлийн шинэ засаг захиргаа үнэн чанартаа мөн бодлогыг ахин баримтлах бодолтой байсан ч мэдээжээр энэ тухай шууд өгүүлэхгүй байна.

Ерөнхийлөгч Ли Мен Бакын БНАСАУ-ын талаархи хатуу чиг бодлого амжилтгүй стратеги болсон гэж өмнөд солонгосын дийлэнх олонхи оршин суугч өнгөрсөн оны сүүлээр өөрөөр хэлвэл ерөнхийлөгчийн сонгууль явагдсан үед үзэж байсан юм.

2000-2007 оны «нарны илчийн бодлого» гэгчийг тэд санаж байгаа. Шинэ Ерөнхийлөгч Умард Солонгостой Ли Мён Бакын үед муудсан харилцааг хэвийн болгохыг хичээнэ гэдэгт өмнөд солонгосын оршин суугчдын үлэмж хэсэг нь найдаж байсан юм.

Харин Умард Солонгостой харилцах, харилцааг төлөвшүүлэхэд хөрөнгө мөнгө шаардагдахыг хэлэх хэрэгтэй. Тухайн үед ийм төлбөр БНАСАУ-тай харилцааг зөөлрүүлэхэд ерөнхийдөө сэтгэл ханамжтай байсан өмнөд солонгосын сонгогчдыг бухимдуулсан билээ.

Мэдээжээр Ким Дэ Жун, Но Му Хён нарын засаг захиргаа Өмнөдөөс Умардад дангаар үзүүлсэн тусламжийн бодит хэр хэмжээг өмнөд солонгосын эгэл жирийн оршин суугчдаас нууж далдалсан юм. Гэвч энэ нууц илэрсэн учир ардчилсан намынхан 2007 оны сонгуульд ялагдав.

Одоо ч гэсэн өмнөд солонгосын сонгогчдын найдвар нилээд зөрчилтэй байна. Нэг талаас Өмнөд Солонгосын хүн ам засгийн газар нь Умардтай хэвийн харилцаж, сөргөлдөхөөс сэрэмжлэхийг хүсч байна. Нөгөө талаас Умардтай залгаа хил орчмын байдлыг амгалан тайван болгохын тулд Пхеньянд тусламж үзүүлж, төлбөр төлөхийг жирийн сонгогчид эсэргүүцэж байна.

Пак Кын Хейн бодлого өмнөд солонгосын сонгогчдын хүсэл эрмэлзэлд бүрэн нийцэж байна. Нэг талаас тэрээр Умардтай харилцааг сайжруулж, үүнд төлбөр төлөхөд бэлэн байна. Нөгөө талаас Ерөнхийлөгч төлбөрийг аль болохоор багасгахыг хичээж байна.

Пак Кын Хейн засаг захиргаа анхны сорилтыг энэ оны 3-р сард давсан. Тэр үед умард солонгосын тал Кэсон эдийн засгийн бүсийн үйлдвэрүүдээс ажилчдаа буцааж, солонгос хоорондын харилцааг эрс хурцатгав. Гэвч энэ нь ер бус алхам биш. Пхеньяний улс төрчид найр тавиулахын тулд байдлыг түгшүүртэй болгох стратегийг хэрэглэдэг.

Гэвч энэ удаад ийм стратеги үр дүнд хүрсэнгүй.Энэ оны хавар умард солонгосын албан дайчин мэдэгдлүүд урьд хожим үзэгдээгүй хатуу шинжтэй болов. Гэвч өмнөд солонгосын засгийн газраас эдгээр мэдэгдлийг тоомсорлсонгүй. Умард Солонгос 4-р сарын дундуур түгшүүртэй байдлыг гааруулах кампанит ажиллагаагаа зосгсоосон үед Өмнөд Солонгос хэлэлцээ хийхийг зөвшөөрчээ.

Эхлээд Кэсон аж үйлдвэрийн бүсийн үйл ажиллагааг сэргээсэн юм. Дараа нь салж тарсан гэр бүлүүдийг нэгтгэх асудлаар хэлэлцээ хийж эхэллээ. Хожим Кымганы аялал жуулчлалын бүсийг сэргээх асуудлаар хэлэлцээ хийх байсан.

Гэвч умард солнгосын тал 9-р сарын сүүлээр үл мэдэх шалтгаанаар хоёр талын харилцааг ахин хурцатгав. Харин энэ удаад Пхеньян хаврынхаас нэлээд зөөлөн мэдэгдэл хийсэн ч салж тарсан гэр бүлүүдийн гишүүдийн уулзалтыг болиулжээ.

Гэсэн ч Пак Кын Хе ардчилсан үзэлт ерөнхийлөгчийн БНАСАУ-тай эвлэрэх бодлогыг сэргээхийг хичээж байна. Харин сонгогчдын үлэмж хэсэгт таагүй «нарны илчийн бодлого» гэгч томъёоллыг хэрэглэхгүй.

Түүнээс гадна Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаа Пхеньянд найр тавих гээгүй. Пак Кын Хе хэт найр тавьсан Но Му Хений алдагдлаас сургамж авсан шиг байна.

Үүнийг ухаалаг байр суурь хэмээн үзэж болно. Пак Кын Хейн засаг захиргаа цаашид ийм бодлого баримтлах нөөц, тэсвэр тэвчээртэй байх эсэхэд хэргийн учир оршино. Хэтдээ ийм хандлага хоёр Солонгос улсын харилцааг нэлээд сайжруулах үр дүнтэй болж мэднэ.