Оросын Волгоград мужийн засаг дарга террорын аюулын өндөржүүлсэн дэглэм бүс нутаг даяар тогтоов. Өчигдөр амиа золиослогч эмэгтэй мужийн засаг захиргааны төв Волгоград хотод автобусанд тэсрэх зэвсэг хэрэглэсний дараа ийм шийдвэр гаргажээ. Тогтоолын үйл ажиллагаа 10-р сарын 21-нээс 15 хоног үргэлжлэнэ.

Волгоградын автобусанд Дагестаны амии золиослогч эмэгтэй дэлбэрэлт үйлдсний уршгаар зургаан хүн түүний дотор мөн эмэгтэй амь үрэгдэв. Түүнээс гадна 33 зорчигч шархдаж бэртсэн байна.

Террорын ажиллагааг оролцуулан эрүүгийн гурван хэрэг үүсгэв. Террорын ажиллагаанд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн 10-р сарын 22-оос Волгоград мужид гурван өдрийн гашуудал зарлав.