НҮБ, Сирийн асуудлаарх ЛИГ-ийн арабын улсуудын тусгай төлдөөлөгч Лахдар Брахими Дамаскийн химийн зэвсэг устгахад дэлхий нийттэй хэрхэн хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байна. Байлдааны хорт боди үйлдвэрлэдэг тоногт төхөөрөмжийн талыг аль хэдийн устгажээ. Гэсэн ч аль хэдийний эзэмшилд байгаа хорт бодисыг устгах асуудал одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа юм.

Химийн зэвсгийг хориглох Гэрээнд гарын үсэг зурснаар Дамаск олон улсын шинжээчдийн хяналт дор түүнийг устгах ажилд шүүрхайлан орсон билээ. 2 долоо хоногийн дотор хорт бодисын цэнэгжүүлэхэд зориулсан пуужингийн сумны толгой, бөмбөгний хагас орчмыг устгасан байна. Дахиад хоёр долоо хоног болоход ажлын энэ үе шат дуусах болно.

Гэвч жинхэнэ хорт бодисыг хэрхэх талаар одоогоор тодорхойгүй байна гэж Оросын улс төрийн судалгааны Тевийн тэргүүлэх ажилтан Андрей Баклицкий онцлоод: "Өмнө нь химийн зэвсгийг хориглох Гэрээний хүрээнд химийн зэвсэг байрлаж байгаа тухайн улсын газар нутаг дээр үргэлж бурэн хэмжээгээр устгагддаг байжээ. Орос, АНУ, Ливи, Албани улсууд ч мөн тэгдэг юм. Иймээс Сирийн нутаг дэвсгэр дээр техникийн талаас устгаж болохгүй гэдэг нь буруу юм. Нөгөө талаас химийн зэвсгийг устгах ажлыг байлдааны үйлдэл болоогүй газар явуулах нь зохистой гэдгийг бид сайн ойлгож байгаа билээ".

Оросын ГХЯ-ны тэргүүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар өнгөрсөн бямба гаригт сирийн химийн зэвсгийн найрлага, бүрэлдэхүүн материалыг «хэрэв энэ нь боломжтой бол Сирийн нутаг дэвсгэр дээр» устгахыг зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зуржээ. Дамаск өөрийн зэвсгийн нөөцийг гадагш зөөн гаргахад зөвшөөрөл өгсөн боловч одоогоор хаашаа ч зөөх газар алга. АНУ үүнд Сирийн хөрш орнууд Турк, Иорданийг татан оруулахыг оролдсон боловч Сирийн асуудлаас болж өөр бусад асуудалтай байгаа учир шинэ төвөгтэй байдал тэдэнд хэрэггүй юм. Ирак, Ливи өөрсдөө бас тогтворгүй байдалтай байна.

Европын орнууд, эхний ээлжинд Албани, Бельги, Норвеги, Франц улсууд АНУ-ын хандлагад эерэг хариулт өгсөнгүй. Орос орон дуртаяа туслахсан, гэвч боломж алга гэж Цэргийн үйлдвэрлэлийн комиссын даргын дэргэдэх Олон нийтийн зевлелийн гишүүн Виктор Мураховский яриад: "Орос руу хуулийн дагуу хорт бодисыг зөөвөрлөж болохгүй. Түүнээс гадна бид өөрийн хорт бодисыг устгах үйл явцыг дуусгаагүй байна. Бидэнд дахиад нилээд хэдэн тонныг устгах үлдээд байгаа, тэдгээр нь тодорхой хатуу заасан газарт байрлан, хаашаа ч тээвэрлэхгүйгээр газар дээрээ устгагдаж байгаа юм" гэжээ.

Өнөөгийн байдлаар химийн зэвсгийг устгах 2 технологи байгаа нь: хорт бодисыг химийн аргаар саармагжуулах эсвэл өндөр хэмд шатаах явдал болно. АНУ шатаахыг эрхэмлэдэг бол Орос улс химийг ашигладаг юм. Энэ 2 аргын аль нь ч харьцангүй аюулгүй боловч нилээд хэмжээний хөрөнгө мөнгийг шаарддаг болохыг цэргийн шинжээч Виктор Мураховский онцлоод: "Тоног төхөөрөмжийн үнэ ойлгомжтой. Тухайлбал, хоргүйжүүлэх оросын үйлдвэр – энэ нь ойролцоогоор 200 сая доллар юм. Шатаах иж бүрэн төхөөрөмж хямд боловч цаашид хэрэггүй. Мөн л 200-250 сая доллар болно. Гэвч химийн зэвсгийг цуглуулах, зөөвөрлөх, аюулгүй байдлыг хангах талаар бас харгалзан үзэх хэрэгтэй".

Олон улсын төлөвлөгөөний дагуу сирийн химийн зэвсгийн нөөцийг устгах ажил ирэх оны дундуур дуусгавар болох ёстой. Саяхан Сирийн ерөнхийлөгч Башар Асад үнэн хэрэгтээ энэ бүхэнд жилээс багагүй хугацаа орно гэж мэдэгджээ. Өрнөд тэр даруйд нь асуудлыг сунжруулах гэж оролдлоо хэмээн буруутгасан юм. Гэвч ажил хэрхэн урагшилж байгаагаас харахад Асадын хэлсэн хугацаа бодитой бололтой.