Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев 10-р сарын 21-23-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах юм. Албан ёсны уулзалт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцяны урилгаар болох бөгөөд засгийн газрын тэргүнүүд хоёр талын хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг авч хэлэлцэх юм. Орос хятадын шинжээчид илүү ирээдүйтэй чиглэлийг дүгнэжээ.

Орос-хятадын харилцааг тодорхойлохдоо бүхнийг хамарсан, тэгш эрхт, итгэлцсэн, стратегийн тийм чимэг үгсийг шинжээчид хэрэглэдэг байна. Тэдний гойд зан чанар байнгын харилцаа холбоог дээд төвшинд баталж байгаа юм. Ийнхүү зөвхөн энэ онд гэхэд л хоёр орны тэргүүнүүд гурван ч удаа уулзжээ. Орос, Хятадын засгийн газрын тэргүүнүүд мөн тогтмол уулзалддаг байна.

Бээжинд төлөвлөгдсөн хэлэлцээрүүд өргөн хүрээтэй асуудлуудыг хамрах юм. Анхаарлын төвд хамтын худалдааны хэмжээг ихэсгэх явдал бөгөөд Хятад улс Орос улсын хувьд худалдааны №1 түнш хэвээрээ байх болно. Улс орны хоорондын бараа эргэлт энэ онд 88 миллиардыг давна гэж Ломоносовын нэрэмжит УИС-ын эдийн засгийн факультетын азийн судалгааны Тевийн захирал, профессор Евгений Авдокушин яриад: «Гадаад худалдааны хамтын ажиллагааг урьтал болгон үзэж болно. Учир нь бид бараа эргэлтийн хэмжээн дээр онцолж ирсэн, гэвч сүүлийн жилүүдэд чанар, түүнийг шинэ агуулгаар баяжуулах талаар бодох болсон» гэжээ.

Бас нэг урьтал болсон чиглэл бол – эрчим хүчний хамтын ажиллагаа юм. Ойрын жилүүдэд Хятадад нилээд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар орчин үеийн олон улсын харилцааны Хятадын хүрээлэнгийн Орос судлалын Тевийн ажилтан Ли Дун яриад: «6-р сард Санкт-Петербургт болсон олон улсын эдийн засгийн чуулганы үеэр бид эрчим хүчний хамтын ажиллагааны салбарт шинэ хүрээний зөвшилцлийг байгуулсан билээ. «Лукойл» Хятадад өөрийн төслийг эхлүүлээд байна. Цахилгаан эрчим хүчний салбарт тэсрэлтийн үе болж мэдэшгүй. Энэ нь ялангуяа Алс Дорнодтой холбоотой юм. Ойрын үед энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэдэгт бүрэн дүүрэн найдацгааж байна».

Шинжээчдийн үзэж байгаагаар орос-хятадын харилцаанд сул тал байгаа нь хамтын хөрөнгө оруулалтын тухай юм. Сүүлийн мэдээгээр Хятад улс оросын эдийн засагт 27,4 млрд. долларын хөрөнгө оруулж санхүүгийн хөрөнгө оруулалтын тэргүүлэгчдийн жагсаалтад 4-р байр эзэлж байгаа юм. Харин орос улс бол БНХАУ-д хөрөнгө оруулагчдын жагсаалтад зөвхөн 12-р байрт явж байна. Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академийн харьяа орос-хятадын санхүү-эдийн засгийн төвийн удирдагч, профессор Николай Котляровын ярьж байгаагаар ийм үзүүлэлт хоёр улсын эдийн засгийн хүчин чадлыг яав ч илэрхийлэхгүй байна гээд: «Том бизнес болон улсын төслүүд сайн урагшилж байна. Дунд болон жижиг бизнесийн хувьд ихээхэн асуудалтай байгаа юм. Хятадын бизнес хэдийгээр хүсэлтэй боловч орос руу явахаас айдаг байна. Ийм байдал Хятадад хөрөнгө оруулах оросын бизнесийн талаас бас ажиглагддаг боловч энд хэл, орчинг таньж мэдэх, хуулийн асуултууд гэх мэт маш олон янзын шалтгаан байгаа юм» гэж өгүүлсэн юм.

Орос, Хятадын хооронд хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааг хоёр орны засгийн газрын төвшинд дэмжих шардлагатай гэж шинжээчид үзэж байна. БНХАУ-ын Худалдааны яамны судалгааны Төвийн шинжээч Лю Хуацинь, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагаа агуу хүчин чадалтай гэдэгт итгэлтэй байгаа юм.

Хятадын хөрөнгө Орос орныг шинэчлэхэд, харин оросын өндөр технологи хятадын хөгжилд тус болох юм. Иймээс хамтын ажиллагааны хүчин чадал, түүний ирээдүйн дур зураг сайхан харагдаж байна гэжээ.

Шинжээчид, хамтын ажиллагааны урьталыг өндөр технологийн салбарт өгөх ёстой. Хятад улсад хийх айлчлалын хүрээнд Дмитрий Медведев хятадын шинэчлэлийн өлгий гэгдэх Аньхой мужийн Хэфей хотод зочлох юм.

Уулзалтын үр дүнд Орос, Хятадын засгийн газрын тэргүүнүүд нилээд хэдэн хоёр талын баримт бичгуудэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.