Бүгд найрамдахчууд болон ардчилагчид америкийн конгресст хамтын хүчээр техникийн дефолтыг даван тууллаа. Энэ бол маргаангүй өнгөрсөн 7 хоногийн үр дүн юм. Гэвч нервээр тоглох бүх дэлхийн тоглоомд зөвхөн завсарлагааны цаг л ирж, харин дэлхийн зах зээлд 2014 оны эхэнд АНУ-д намууд хоорондын барилдалгааг сэргээхэд бэлтгэх хэрэгтэй юм..

Бараг сарын турш АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, түүний хамтран зүтгэгчид-ардчилагчид болон конгрессийн эсэргүүцэгч-бүгд найрамдахчууд бүх дэлхийг түгшүүрт байдалд барьсан билээ. Гэвч хамгийн ихээр хохирсон нь засгийн газрын санхүүжилтыг бүгд найрамдахчууд хааснаас цалингүй амралтад илгээгдсэн америкийн улсын албан хаагчид байсан юм. Үнэндээ, засгийн газрынхан 800 мянга гаруй улсын албан хаагчдын зардлыг нөхөн төлөхөө амалж байгаа бөгөөд ерөнхийдөө урьдчилсан тооцоогоор төсвийн хямрал АНУ-ын эдийн засагт 24 сая долларын алдагдалд хүргэжээ.

10 сарын 17-ны шөнө конгрессын баталсан буулт хийсэн шийдвэрийг Барак Обама баталсан байна. Уг баримт бичиг засгийн газрын санхүүжилтийг 2014 оны 1 сарын 15 хүртэл сэргээж, Сангийн яаманд 2 сарын 7 хүртэл зээллэг хийхийг зөвшөөрчээ. Харин энэ оны 12 сарын дундуур ардчилагчид, бүгд найрамдахчуудаас бүрдсэн зөвшилцлийн комисс бүрэн хэмжээний төсвийг бэлтгэх ёстой юм.

Гэвч олонх шинжээчид төсвийн тулалдаан дахин сэргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. United Traders компаний шинжилгээний албаны захирал Михаил Крыловын үзэж байгаагаар энэ нь АНУ-ын холбооны засгийн газрын санхуужилт дуусах 1 сарын дунд гэхэд болох юм.

Иймээс бид удахгүй эрүүл мэндийн даатгалын гол хуулийн төслийг тойрсон маргаан үргэлжлэхийг харах болно. Магадгүй дараагийн удаа зарим нэгэн эрүүл мэндийн даатгал, ерөнхийдөө нийгмийн салбарт үндэслэн буулт хийж болзошгүй юм. Энэ асуудлаар ерөнхийлөгч хатуу байр суурийг баримталж, тиймээс дефолт болон улсын өрийн дээд хязгаарын талаар дараагийн хэлэлцээрийн раунд болох нь дамжиггүй хэмээн санагдаж байна гэжээ.

Гэсэн хэдий ч АНУ-ыг тойрсон бусад ертөнцөд дефолт эсвэл аз жаргалтай төгсгөл болохыг хүлээсэн оргил үе эцэстээ хүрчээ. Иймээс Бээжин улсын мэдээллийн агентлаг «Синхуа»-г аятайхан ашиглан дэлхий ертөнцийг америкжуулахыг санал болгожээ. Энэ нь үнэн чанартаа долларын ноёлолд баригдахгүй шинэ валютын нөөц, дэлхийн санхүү-эдийн засгийн системийг бий болгох тухай юм.

Дэлхийн санхүүгийн байгууламжийг дахин авч үзэх нь өнөөдөр чухал болоод ойрын жилүүдэд долларыг орлуулах арга зам харагдахгүй байгааг Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх улсын алба Оросын ардын аж ахуйн төлөвлөлт, нийгмийн суудалгааны Хүрээлэнгийн дэд захирал Владимир Назаров үзээд: "Бид еврогийн багахан бэхжилтийг харж байна. Гэвч болсон явдлын хүрээнд болон үүнээс өмнө долларт ач холбогдол өгөхөөр гайхшрал байхгүй бөгөөд дэлхийн санхүүгийн систем хангалттай тогтонги гэдгийг харгалзан үзвэл энэ нь байж болшгүй зүйл юм. Тэр тусмаа системийг хурдан авч үзэх явдал байж болшгүй хэмээн үгээ өндөрлөжээ".

Маш олон шинжээчид бүгд найрамдахчууд болон ардчилагчдын хоорондын төсөв, улсын өрийн дээд хязгаар болон бусад асуудлаарх эсрэг үзэл цаашид зөвхөн хурцдах болно гэдэгт итгэлтэй байгаа юм. Иймээс үүний үр дүнд үнэхээр улс төрийн талбарт маргаант байдлыг тэнцвэржүүлж чадах гурав дахь хүчин гарч ирэхэд хүргэхгүй гэх үндэслэл байхгүй билээ. Ийм үүргийг аажимдаа либертар нам авах нь лавтай.

Харин америкчууд зогсолтгүй өсөлттэй холбоотой гол асуудлаа хэрхэн шийдвэрлэхээр санаархаж байгаа болон аль хэдийний асар их хэмжээнд хүрсэн улсын өрийг харамсалтай нь нэг ч шинжээч таамаглан урьдчилан хэлэх аргагүй юм. Тиймээс АНУ-д шинэ санхүүгийн жил ирж байгаад бүгдэд нь баяр хүргэе!