Сирийн засгийн газар, сөрөг хүчнийг хэлэлцээрийн ширээний ард суулгахаар дуудагдсан Женев-2 чуулган хуралдах нь илүү бодитой ирээдүйтэй болжээ. Одоо зөвхөн тшшнийг хуралдуулах өдрийн талаар л маргаан өрнөж байна.

Хэдхэн 7 хоногийн өмнө гэхэд л сөрөг хшчний удирдагчид болон өрнөдийн ихэнх засгийн газрынхан АНУ болон тэдний холбоотнуудын цэрэг дайны үйл ажиллагаанд найдан Асадын засгийн газартай хэлэлцээ хийх тухай сонсохыг ч хүсэхгүй байсан билээ. Энэ үйл ажиллагааны зорилго нь асадын дэглэмийг бүрмөсөн арчин хаях эсвэл түүний байдлыг фронт дээр сулруулах явдал байлаа. Сүүлийн тохиололд сирийн сөрөг хүчин, өрнөдийн бараг бүх засгийн газруудаас бүрэлдсэн сирийн нөхөд хэмээгчдийн төлөвлөснөөр Асадыг огцруулах талаар л хэлэлцээр хийх байсан бизээ.

Одоо байдал өөр болсон, үүний гол гавьяа гэвэл Өрнөдийнхний түүнд бэлтгэсэн улс төрийн болон магадгүй биечлэн үгүй болгох гэсэн замаар явахаас ерөнхийлөгч Асадын өөрөө зүгээр нэг татгалзсан явдал юм. Хэдийгээр одоогоор сирид хүчний тэнцвэртэй байдал бий болсон ч өөрийн гэсэн аюул байсаар байна.

Энэ талаар улс төр олон нийтийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев ийнхүү ярьж байна: "Чуулганыг хуралдуулж болно, гэвч түүнээс онцгой юм хүлээх хэрэггүй юм. Чуулган болно гэдэг баримт сайн хэрэг. Харин энэ чуулганаар шилжилтийн засгийн газрыг байгуулна гэж сөрөг хүчнийхний баталж байгаа нь яарсан явдал гэж үзэж байна. Учир нь хүчний тэнцвэртэй үед хэн нь ч нөгөөдөө ямар нэгэн санаагаа тулгаж болохгүй юм. Харин энэ тэнцвэрт байдал алдагдсан цагт еерчлелт гарч болзошгуй. Яагаад гэвэл ялагдсан тал өөрийн үзэл санаагаа хадгалах сонирхолтой учир илүү найр тавих болно".

Лигийн Ерөнхий нарийн бичгийн дарга чуулган 11 сарын 23-нд хуралдана гэж өнөөдөр мэдэгджээ. Гол асуудал сөрөг хүчнийхэн бөгөөд өрнөдийн сонинууд франц, америк тэр ч бүү хэл саудын аравийн тусгай албад лалын сөрөг хүчний дунд Өрнөдөд тохирох аядуу тогтуун удирдагчийг олж чадахгүй байгаа талаар бичжээ Вашингтоны аль эртнээс бооцоо тавьсан сирийн Чөлөөт хэмээн нэрлэгддэг арми бурэн суйрлийн ирмэгт байгаа тухай Парисын «Фигаро» сонинд бичжээ.

Америкчууд тэдэнд зориулан илгээсэн танк эсэргүүцэх зэвсэг «Аль-Каид»-ынхны гарт орсны дараанаас энэ Чөлөөт сирийн армид итгэхээ больсон байна. Энэ нь дайн сунжирч, түүний хамтаар энгийн номхон иргэдийн зовлон зудгуур төдий чинээ үргэлжлэх болно гэж Оросын стратеги судалгааны Хурээлэнгийн Ойрхи Дорнодын судлалын төвийн удирдагч Елена Супонина үзэж байна: "Хэрэв өдөр бүр Сирид хүмүүсийг алах явдал үргэлжилбэл шилжилтийн засгийн газар бий болох уу? Сирид сар тутам 4-5 мянган хүн амь үрэгдэж, дүрвэгдэгсдийн тоо сая гарлаа. Ийм байдалд аливаа энхийн хүчин чармайлт урагшгүй байх болно" гэж өгүүлсэн юм.

Ийм нөхцөлд ганц найдвар байгаа нь Сирид болж буй дайн ивээн тэтгэгчдийг нь хүртэл залхааж байгаа явдал. Сөрөг хүчнийг мөнгөөр тэтгэж байгаа Саудын Арав, засгийн газрыг дэмжиж буй Иран дайнд шинэ шинэ миллиардыг зориулахаасаа залхжээ. Тэдэнд мөнгө өөрсдийн эдийн засагт нь хэрэгтэй, харин хурдан дайн нэгэнтэй ч нөгөө талтай ч бүтсэнгүй.

Өрнөдийнхен ч залхаж, тэдний холбоотнуудаас сирид үлдээгуй байна. Сирийн Челеет армийн нэр хунд унасны дараа америкчууд Иранд шинэ дайчдыг бэлтгэж байгаа талаар «Фигаро» сонин бичжээ. Тэнд өөрийн бүрэлдэхүүнийг болон Саудынхныг бэлтгэж байгаа бөгөөд энэ шинэ бүрэлдэхүүн Үндэсний арми гэсэн Өрнөд болон Саудад тавигдах төлөөний гар хөл болох ёстой байна. Гэвч одоогийн байдлаар францын мэдээллийн эх сурвалжаар ердөө л 100-гаад шинэ суралцагчид байгаа бололтой. Гэвч Асадын талд 100 мянгаад хүнтэй арми дайтаж байгаа юм. Тиймээс ирэх чуулган дээр ерөнхийлөгч Асад өөрөө хүчний талаас бүрэн дүүрэн ярьж чадах юм.