Саяхан америкийн нэгэн хэвлэл мэдээний сайтын нийтлэлийн дор тайлбараа үлдээж байгаа 12 янзын хүмүүсийн нэрсийн жагсаалтыг тоглоом болгож нийтлэв. Үнэнийг эрэгчид болон шогч, ажилгүй сэлгүүцэгч гэх мэт хүмүүс түүнд багтсан байна.

Чөлөөтэй үг хэлэх, нийтлэх эрхийн төлөө тэмцэгчид эхний байр эзлэв. «Сайтыг зохиогчдод үнэн хэрэггүй болсон» учир мэдээлэл нь олонд түгэхгүй гэж тэд сэтгэл зовниж байна.

Шогчид бол улс төрчдийн хоёр нуур гаргах хуурмаг занг хошин маягаар илчилж байгаа авьяаслаг хүмүүс юм. Мэдээлэл бүрийг шалгаж, зохиогчий нь илчлэхийг оролдож байгаа этгээдүүд ч бий.

Ямар учраас хүмүүс тайлбар зохиож байна вэ? Санал шүүмжлэлд оролцох хүсэл үүнд нөлөөлж байгаа юм уу? Москвагийн сэтгэл судлалын төвийн захирал Яков Кочетков эдгээр асуултад хариулан хэлэхдээ

«Өөрийн үнэлгээг дээшлүүлж бататгах хүсэл үүнд нөлөөлдөг. Амьдралдаа завшаантай явахгүй хүмүүс хорон санаатай тайлбар үлдээж байна. Дараа нь түүнийг нэлээд удаан хэлэлцдэг. Ийм тайлбар бүгдийг бухимдуулж байхад зохиогч нь бусдыг өдөөснөө мэдэж баярлана.

Юу гэвэл бодит амьдралд хэний ч сонирхол татахгүй байгаад гомдож байдаг. Ямар нэг ажил хийхэд дургүй залхуу хүн компьютерийн ард сууж бусдын ажил үйл, үг яриаг тайлбарлдаг» гэлээ.

Өсвөр хүүхэд онц интернет-тайлбарлагч болсон. Kidscape хүүхдийн буяны байгууллагын судлагчид Их Британи даяар 11-ээс 18 хүртэлх насны өсвөр хүүхэд, залучууд интернетэд ямар үйл ажиллагаа явуулж байгаа тухай мэдээ баримт авсан байна.

Компьютерийн орчинд илүү аз золтой байна гэж асуултад хариулагсдын 45 хувь нь мэдээлжээ. Тэд Интернетэд биеэ ерийн амьдралаас өөрөөр авч явдаг.Үүний ачаар илүү хучит итгэлтэй болсон гэж хүүхдүүдийн бараг тэн хагас нь мэдэгдсэн байна.

Өсвер хүүхдүүд л интернетэд түрэмгий тайлбар үлдээж байна гэж Москвагийн анагаах ухааны их сургуулийн сэтгэл судлалын тэнхимын эрхлэгч профессор Владимир Малыгин үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Өсвөр хүүхдүүдэд хамаатай судалгаа тайлбар нь нэлээд түрэмгий шинжтэйг илрүүлэв. Энэ нь бодит ертөнцөд интернетээр нэвтрэх, хүч чадлаа сориж үзэх гэсэн ородлого юм. Интернетэд түрэмгий ажиллагаа явуулж буй хүүхдүүд бодит нөхцөлд харилцаж чадахгүй байна гэж лавтай хэлж болно» гэв.

Соёл иргэншилт бүх нийгэм санал сэтгэлээ чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө олон зуун жил хатуу тэмцэж ирсэн. Одоо интернет бий болсноор хүмүүс үнэмлэхүй чөлөөт эрхтэй болсон. Энэ нь хүнд түвэгтэй асуудлыг бас үүсгэв.

Тайлбарлахад нээлтэй орон зай эсвэл ухаалаг агуулга төгөлдөр яриаг сонгож авах хэрэгтэйг интернетийн мэдээллийн хэвлэл ойлгосон шиг байна. Нэг зэрэг орших аргагүй хоёрын нэгийг шилэн авах хэрэгтэй.