Өнөөдрийн хөгжмийн хөтөлбөөрийн зочин бол Оросын ардын жужигчин Александр Градский юм. Тэрбээр хүчтэй, хурц, өргөн цар хүрээтэй хоолойтой бөгөөд хөгжмийн Олимпийн оргилд хундтэй байр эзэлдэг юм.

Манай хөтөлбөрийг Александр Градский өөрийн нилээн эхэн үеийн бүтээл болох хөгжмийн зохиолч Давид Тухмановын «Би амьдарч байсан юм» дуугаар эхэлж байна.(Дуу)

Александр Градскийг оросын рокийг үндэслэгчдийн нэг гэж үздэг юм. Эцэг эх нь түүнд сонгодог хөгжмийн карьерийг зөгнөн хөгжмийн сургуулийн хийлийн ангид өгчээ.

1964 онд тэрбээр «Биттлз» хамтлагийн дуунуудтай танилцсанаар хөгжимчний зэрэгцээ дуучин, гитарчин, хөгжмийн зохиолч, яруу найрагч болохоор шийдэж «Славяне» хамтлагийг байгуулж, хожим «Скоморохи» гэсэн гурвалыг байгуулжээ. Энэ хамтлаг ЗХУ-д рок-бүтээлийг орос хэл дээр дуулсан анхны хамтлагуудын нэг болсон юм.

Өнгөрсөн зууны 70-аад оны эхээр Александр Градскийн бичсэн дууг тус улсын хамгийн алдартай, авьяаслаг найруулагчдын нэг Андрон Михалков-Кончаловский сонсоод 23 настай Александрт «Дурлалын тухай романс» нэртэй хоёр ангитай кинондаа хөгжим бичих итгэл найдварыг хүлээлгэжээ.

Найруулагчийн сонголт амжилттай болж уг киноны дуунууд ер бусын алдартай болсон юм. Энэ ажлынх нь төлөө олон улсын «Billboard» сэтгүүл Александр Градскийд «Оны од» гэсэн цолыг хүртээжээ.

«Дурлалын тухай романс» киноны «Нөхөрлөлийн тухай дуу» -г сонсоцгоое! (Дуу)

1974 онд тэрбээр Гнесины нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг дүүргэн «дуурь болон концерт цөөхүүл дуучны» диплом гардан авчээ. Харин жилийн дараа Москвагийн хөгжмийн дээд сургуулийн зохиомжийн ангийн оюутан болж сурахаа киноны дуу бичих, пянз бичилттэй хослуулах болжээ. Тэр үеийн хамгийн алдартай дуунуудын нэг бол түүний дуулсан хөгжмийн зохиолч Александра Пахмутова, яруу найрагч Николай Добранравов нарын бутээл «Бид хичнээн залуу байв аа» дуу юм.(Дуу)

Александр Градскийн уран бутээлийн эрч хүч толгой эргэм хурдтайгаар өрнөсөн юм. Тэрээр улс орноор өөрийн гоцлол концертыг тоглон, Лайза Минелли, Шарль Азнавур зэрэг дэлхийн хэмжээний оддуудтай бүх дэлхийгээр асар их амжилттайгаар аялан тоглолтоо хийсэн юм.

1990 онд Александр Градский японы тэргүүлэх VMI фирмтэй гэрээ байгуулж түүний нэр дор «Мetamorphoses», «The Fruits From The Cemetery» гэсэн 2 компакт дискээ гаргасан байна. Японд тэрээр янз бүрийн репертуараар нилээд хэдэн концертыг өгдөг юм.

Одоо ч тэрээр ажиллахаа үргэлжлүүлсээр, тун удахгүуй ойрын өдрүүдэд өөрийн хувийн хөгжмийн театрыг нээх болно.

Хөгжмийн зохиолч, дуучин Александр Градский манай хөтөлбөрийг «Гэгээн удэш» дуугаар өндөрлөж байна.(Дуу)