Өнөөдөр НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими сирийн хямралыг эв зуйгээр зохицуулах асуудлархи олон улсын бага хуралд (Женева-2) дэмжлэг үзүүлэхээр Ойрхи Дорнодын орнуудаар аялаж эхлэнэ.

Эхлээд Брахими Египетэд хүрэлцэн очих хийгээд нэг сарын дотор арваад улсад аялах бодолтой байна. Тэрээр Сирид магадгуй Иранд хүрэлцэн очих юм. Олон улсын бага хурал 11-р сард Женевэд хуралдана гэж үзэж байгаа боловч хуралдах эсэх нь тодорхой биш байна. Сирийн серег хучний санал зерсен.

Эдгээр хучин ирэх долоо хоногт оролцох эсэх шийдвэр гаргах ёстой. Түүнээс гадна Брахими сирийн эвлэршгуй сөрөг хүчнийг ивээн дэмжиж байгаа Саудын Араб улсаас урьд емне узэгдээгуй алхам хийсэн нехцелд аялаж эхлэнэ. Өчигдөр Эр-Риад НҮБ-ын АЗ-д байраа эзлэхээс татгалзав. Тус улс НҮБ-аас Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй байгааг эсэргууцэж ийн алхам хийжээ.

Сирид химийн зэвсэг бүхий 20 объектийн 14 нь шалгасан.Тус улсад цуст ажиллагаа ургэлжлсээр байна гэж олон улсын хэсгийн шинжээчид мэдээлжээ. Суулийн уеийн мэдээнуудээс харахад хойд Алеппо мужид 30 орчим хун байлдаанд амь урэгдэв.

Туунээс гадна Дамаскын самуун дэгдээчдийн хяналтад байгаа ойр хавийн нутгийн хүмүүнлэгийн байдал эрс хүндрэв. ХМХ уламжласнаар хумуус өлсгөлөнд нэрвэгджээ. Орон нутгийн шашны зүтгэлтнүүд амь мэнд байхын тулд нохой, муурын мах идэхийг хүмүүст зөвшөөрсэн байна.

Дайны улмаас гамшигт байдалд орсон улс орны энгийн оршин суугчид маш хүнд байдалд орсон учир АНУ Дамаскад хандан хүмүүнлэгийн тусламжийн ачаа бүхий харуулын цувааг өлсгөлөнд нэрвэгдсэн нутагтаа нэн даруй оруулахыг уриалжээ.