Маршал Чэнь Ийн хүү Чэнь Сялоу тухайн үед хамт суралцаж байсан хэсэг хүмүүстэй хамт бээжингийн 8-р сургуульд очиж, « соёлын хувьсгалын хэрэгт хамрагдсныг «уучлахыг» багш нараасаа хүссэн тухай «Глобал таймс» сонин мэдээлжээ.

«Соёлын хувьсгалын» үед багш нар ба хамт сурагчдыг гэсгээн цээрлүүлэх ажиллагаанд оролцсноо хүлээж гэмших сэдэв энэ зун ахин гаарав. «Соёлын хувьсгалын эмгэнэлт хэрэг явдалд хамрадсан» учир их зовниж байна гэж Чэнь Сяолугаас өөр хүмүүс ч удаа дараа мэдэгдсэн юм.

Жишээ нь соёлын хувьсгалд оролцсон Лю Боцины «Яньхуан чуньцю» сэтгүүлд нийтлүүлсэн мэдэгдэл ширүүн санал шүүмжлэл үүсгэв. Тэрээр тэтгэвэрт гарахынхаа өмнө Зинань хотын соёлын байгууллагад ажиллаж байсан аж. Лю Боцинь энэ оны 6-р сард «Гүнээ уучлал гуйж байна» гэсэн гарчигтай улс төрийн тунхаг өөрийн хөрөнгөөр нийтлэв. «Соёлын хувьсгалын нөхцөл ямар нэг шившигт ажиллагаа арга буюу явуулахад хүргэсэн боловч хувийн хариуцлагыг тоомсорлохгүй байж болохгүй» гэж тэрээр залуу үейнх ажил явуулгыг санан бичжээ. Соёлын хувьсгалд бас оролцсон Жан Хунбины өөрийгөө гэмшсэн үйл явдлыг интернетэд өргөн тайлбарлаж байна. Түүний мэдуулгээр эхийг нь «хувьсгалын эсрэг үг хэлсэн» хилс хэргээр цаазалжээ. Миний болон нийт олны зорилт «соёлын хувьсгалын эрнийг булшлахад» оршино гэж тэрээр тэмдэглэн бичжээ.

Энэ онд Чэнь Сяолу 67 хүрнэ. Нас өтлөсөн улаан хамгаалагч асан этгээдүүд сурган хүмүүжүүлэгчид ба төрөл төрөгсөдөө шүүмжилж, басамжлан доромжилсон тэтртээх хурал цуглааныг одоо ухааланг үүднээс унэлэхээр шийдвэрлсэн бололтой. Энэ нь ёс суртахууны наминчлал байх. Гэвч үүнээс илүү гүнзгий шалтгаан байж болно. Байдлаас харахад соёлын хувьсгалын эрнийг үнэн хэрэг дээр булшлаагүй гэсэн үзэл нийгэмд тархсан. «Соёлын хувьсгал» бол нам, төр, олон үндэсний ард түмнийг гамшигт байдалд оруулсан самуун мөн» гэж 1981 онд ХКН-ын ТХ-ны шийдвэрт тэмдэглэжээ. Гэвч нийт олон 60-70-д оны хэрэг явдлыг бүрэн ухамсарлах яагаа ч үгүй гэж хятадын олонхи эрдэмтэн тэмдэглэв. Гэвч нэг л намын хүмүүжүүлсэн «шинэ хүний» дур төрх ёс суртахуун түүний дотор хятадын уламжлалт ёс суртахуунд нийцэхгүй байна гэж улаан хамгаалагч асан хүмүүс үзэж байна. Жан Хунбин шинэ Хятадад төрж өссөн ч ээжээ хилс хэргээр цаазлахад хүргэсэн юм.

Одоо хунд түвэгтэй цогц асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа нь тохиолдлын хэрэг бишээ. Байдлаас харахад улс орны удирдлага шинэтгэлийн шинэ үе шатыг эхлүүлэхэд бэлэн байна. 11-р сард ХКН-ын ТХ-ны 3-р бүгд хурал дээр энэ тухай өгүүлэх юм. Шинэтгэл нэлээд радикал шинж чанартай болж мэднэ. Олон нийтийн зөвшил хөгжлийн эргэлтийн үед нэн чухал болдог.

Гэвч улаан хамгаалагч асан этгээдүүдийн гэмшил бол өнөөгийн байдлын зөвхөн нэг тал юм. Үүний хамт соёлын хувьсгалыг сайшаах тохиолдол гарч байна. Зүүний үзэл суртал өрнөж байгааг Бо Силайн хэрэг харуулав. Үзэл суртлын нарийн тувэгтэй үйл явц явагдаж байгааг эд бүхэн нотлов. Нийгэм өв нэгдэлтэй биш байна. «Хятадын мөрөөдөл» ба улс үндэстнээ дээдлүүлэх явдал түшиг тулгуур болж мэднэ гэж хятадын удирдлага үзэж байна. Үүнтэй холбогдуулан ХХ зуунд Хятад улс үндэстэн туулсан түүхэн хунд бартаат замаа ухаалгаар үнэлэх нь зайлшгүй чухал. Энэ чиг замаар л нийгмийн байдлыг ув тэгш болгоно. «Нийгмийн эвлэрэл бол урьдын санал зөрөлдөөний өшөө хонзон авахгүй гэсэн үг. Гэвч өнгөрсөн үеийн хэрүүл маргааныг умартаж болохгүй» гэж хятадын эрдэмтэн Сюй Бэн хэдэн жилийн өмнө тэмдэглэсэн билээ.