Сирийн дүрвэгчдийг нутаг дэвгэртээ оруулахгуйн тулд хоёр метр өндөр хана сирийн хил дээр босгож эхлэх тухай түркын шийдвэрийг тойрон үүссэн шуугиан маргаан намжаагүй байхад Болгароос адилхан агуулгатай шийдвэр гаргажээ. Турк улстай хил залгаа Елхово уулархаг нутагт 30 км урт хашаа байгуулна гэж Болгарын эрх баригчид зарлан мэдээлэв. Тус улсын ДХ-ийн дэд сайд Василий Мариновын хэлснээр гурван метр өндөр хашаа барих төсөлд улсын сангаас багагүй хөрөнгө гаргана. Станислав Тарасов эл сэдвийг үргэлжлүүлэн хэлэхдээ: «Болгарын хана» сирийн дурвэгчдийн замыг хаах 2 дахь хашаа юм. Эхлээд «туркын хана» гэгч тийм хаалт болсон. Саяхан Анкара Дамаскын дэглэмийг удахгүй түлхэн унагахад найдаж, нутаг дэвсгэртээ хоргодох эрх «сирийн ахан дүүсдээ» олгоход бэлэн байна гэж мэдээлсэн билээ. Одоо сирийн шилжин суугчид улс оронд нь тулгарсан ноцтой асуудал болсныг эрх баригчид нь нуухгүй байна. Эдүгээ Туркад шилжсэн сирийн дүрвэгчдийн тоо бараг 500 мянганд хүрээд байна. Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы хэлснээр улс орон нь тэднийг тэтгэхэд 2 тэрбүм доллар зарцуулаад байна. Дөнгөж 135 сая долларын олон улсын тусламж авчээ. Сирийн дүрвэгчдийн асуудал одоо дэлхийн хамтын нийгэмлэгт ногдох ёстой» гэж Түркын ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу мэдэгдэв.

Гэвч дурвэгчдээс өөр этгээдүүдтэй холбоотой асуудал бас гараад байна. Жихад заралсан зэвсэгт этгээдүүд түркын нутаг дэвсгэрт нэвтэрч байна. 5-р сард Рейханлы хотод хүчирхэг хоёр дэлбэрэлт 50 гаруй хүний амь насыг бүрэлгэснийг дурдахад хангалттай биз. Хатай мужид «Сильвегозу» боомтыг биднийг оруулахгүйн тулд хаавал террорын ажиллагаа явуулна гэж зэвсэгт этгээдүүд Анкараг сүрдүүлэв. Хэт даврагч байгууллагуудын төлөөлөгчид дүрвэгчдийн лагериудад очиж, отрядууддаа дайчдыг хөлслөж байна гэж туркын ХМХ уламжлан мэдээлэв Энэ нь сирийн байдлыг тогтворгүй болгогсдын ажиллагаа түркын нутаг дэвсгэрийг хамарч эхлэсэн гэсэн үг юм.

Тэгвэл «хана, хашаа босгох ажиллагааг» зогсоож болох уу? Үгүй зогсоож болохгүй гэж нэр хүндтэй шинжээчид үзэж байна. Сирийн асуудлаархи « Женева-2» бага хурлыг бэлтгэх ажлыг идэвхжүүлэх нь оновчтой ганц зам хэмээн тэд үзсэн юм. НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими ойрын өдрүүдэд энэ зорилгоор Ойрхи Дорнодод хүрэлцэн очно. Түүний орлогч Насер аль Кидва Туркад айлчлаж, засгийн албаны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээс гадна сирийн сөрөг хүчний зарим удирдагчтай уулзах юм.

Энэ нь сирийн сөрөг хүчний нэг хэсгийг ивээн тэтгэж байгаа түркын талд Женевийн уйл явцад нэгдэх боломж олгож магадгүй. Тэр тусмаа «Женева-2» бага хуралд оролцохгүй гэж Турк улсаас нөлөө үзүүлж буй Сирийн үндэсний зөвлөл саяхан мэдэгдсэн билээ. Үүний хамт Турк улс Сирийн байдлыг зохицуулах «улс төрийн зургийг» зохиоход оролцох нь улс орныхоо аюулгүй байдал төдийгүй бүс нутгийн тайван тогтонги байдлыг хэвээр хадгалах ашиг сонирхолд нийцэж байна. Турк болон Болгар улсаас хана, хашаа хил дээр босгох биш дээрх замаар л энх тайван үйл явцыг урагш ахиулж болох байх. Юу гэвэл эвдэн сүйдэх үйл явц ямар хор уршигтай болж мэдэхийг Туркын туршлага нотлон харуулж