Оросын алс дорнодын эргийн томоохон боомт хот – Владивосток АНДБН-ийн бас нэгэн соёлын төвийн алдар хүндийг горилж байна. 10 сарын 18-нд тэнд Приморийн дуурь бүжгийн театрын нээлт залуу уран сайхны удирдагчийн агуу төлөвлөгөө, олон үндэстний хамт олнуудын бүрэлдэхүүнтэйгээр болох юм.

Приморийн театрын эхний сезон Чайковскийн нэрэмжит байх бөгөөд нээлтийн жүжгээр «Евгений Онегин» дуурийг сонгож, улмаар «Щелкунчик», «Хунт нуур» хоёр балетыг үзүүлэх юм. Ер нь оросын хөгжмийн бүтээлүүд үндсэн репертуар (нөөц чиглэл) болох юм гэж уг театрын уран сайхны удирдагч 28 настай хөгжмийн зохиолч, удирдаач, Петербургийн хөгжмийн дээд сургуулийн төгсөгч Антон Лубченко шийджээ. Тэрбээр аль хэдийн стратегийн төлөвлөгөөгөө боловсруулж детальчилсан байна.

«Владивосток хот бол өөрийн гэсэн онцлогтой Азийн цонх учраас орчин үеийн, бусад азийн болон өрнөдийн соёлтой нээлттэй харилцах өөрийн театрын загварыг бий болгох болно. Бид япончуудтай сонирхолтой төслүүдийг хэрэгжүүлэх юм. Одоо японы академик хөгжмийн цоморлигийн бичлэгийн талаар яриа өрнүүлж байгаа юм» гэж өгүүлжээ.

Театрын шинэ барилга хязгааргүй их боломжтой болохыг Лубченко илтгээд:

«Энд том хэмжээний, өнгөлөг, үлгэрийн бүжгэн жүжигт зориулсан тайзны гайхамшигт техникийн бүх боломжууд: нисэх төхөөрөмжүүд, люк зэргээс гадна усан дорхи лусын хаант улс болгон хувиргах жигтэйхэн сайхан жүжгийг тавьж болох юм. Бид театрын нэрийн хуудас болох тийм ямар нэгэн бүжгэн жүжгийг тавина гэж бодож байна гээд:

«Манайд дуу авиан сонирхолтой олон шийдэл байгаагийн нэг нь чөлөөтэй хөөрч олсон дээр байрлан, агаарт пружинтай мэт оршин цуурайтах тааз юм. Иймээс үзэгчдийн танхимд байгаа сонсогчдод хүртэл хөгжмийн зэмсгийн дотор байрлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байна».

Олсны арга Владивостокт зөвхөн театрын таазанд ашиглагдаагүй гэдгийг 2012 оны АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг явуулахын өмнө хотод өрнөсөн өргөн барилгажуулатыг ажигласан бүхэн сайн мэдэх юм.

Тэр үед Владивостокийг хоёр том олсон гүүрээр чимэглэсний нэгийг «Оросын», нөгөөг «Алтан» гэж загалмайлсны учир нь Япон тэнгисийн «Алтан эвэр» булангаар хөндлөн тавьсантай холбоотой байна. Гагцхүү энэ «Алтан гүүрний» дэргэд асар том 30 мянган кВ метрийг эзлэн Приморийн дуурийн театр байрладаг юм.

Тэнгисийн үзэсгэлэнт байгальд сүндэрлэсэн 7 давхар шилэн нүүртэй өргөн томоо гээчийн ёслолын шаттай театр – нэг дор 2 танхимд 2000 үзэгчдийг хүлээн авах чадвартай байна. Айлчлан тоглолтоо хийхээр тийш гадаадын труппууд захиалгаа өгсний дотор хамгийн эхэнд Өмнөд Солонгосоос ирэх юм. Приморийн дуурь бүжгийн театр бол яах аргагүй Владивостокийн ирээдүйн соёлын онцлог тэмдэг болох юм.