Хятад улс Мьянмийн хойд нутагт хүн амын ихэнх болох буддистууд, лалын шүтлэгтэй цөөнх рохинья нарын үндэстэн хоорондын зөрчилдөөнд ихэд санаа зовниж байна. Энэ хоёр бүлэглэлүүдийн мөргөлдөөний уршгаар асар их хохирол, эвдрэл сүйтгэл учирчээ.

Хүчирхийллээс оргон зайлсхийж нутгийн иргэд Хятадтай хил залгаа орших нутаг дэвсгэрээр дамжих оролдлогыг хийж зэвсэглэлт отрядуудыг мөрдөхийг өдөөж байгаа юм.Нийтийн хил хязгаар дээр энх тайван тогтвортой байдлыг хангах нь Мьянмийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аунг Хлайны Бээжинд хийх айлчлалын гол сэдэв болжээ.

Түүнийг БНХАУ-ын дарга Си Цзиньпин хүлээн авсан нь Хятад улсын анхаарал түүний хил хязгаарын шинэ түгшүүртэй цэг дээр нэмэгдсэний шинж юм.

Хятад улс хятад-мьянмийн хил дээр энх тайван, амгалан байдлыг хангахад ихээхэн ач холбогдол өгч, Мьянмид үндэсний эвлэрлийн үйл явцыг дэмжиж байгааг Си Цзиньпин уулзалт дээр мэдэгджээ.

Тэрбээр энэ улсын хойд нутагт аль болох хурдан энх тайван, тогтвортой байдлыг олоход найдаж байгаа болон үүний төлөө Хятад улс үр бүтээлтэй үүрэг гүйцэтгэхээ үргэлжлуулэх болно гэж илэрхийлсэн байна.

Энэ зөрчилдөөний талуудын хооронд эвлэрүүлэх үүрэг гүйцэтгэхэд Бээжин зөвхөн энэ улсын удирдлагад улс төрийн дэмжлэг үзүүлэх төдийгүй саяхан зөрчилдөгч үндэсний бүлэглэлүүдийн эвлэрлийн тухай гэрээнд гарын үсэг зурахыг санаачилсан юм.

Энэ бүхнээс харахад Хятад улс өөрийн өмнө хөршид цэргийн мөрөө тавьж өгөхөд бэлэн байгаа бололтой. Харин Мьянмийн засгийн газарт нэг бус удаа улсын өмнө нутагт болон Хятадын хилд шууд холбоотой зөрчилдөөн тархахаас сэргийлэн цэргийн хүчийг хэрэглэхэд хүрч байжээ.

Энэ талаар НОАК-ийн ерөнхий штабын дарга Фан Фэнхуэй туйлын нээлттэйгээр санаагаа илэрхийлжээ. Тэрбээр хоёр орны зэвсэгт хүчний шинэ нөхцөлд хоёр талын харилцааны хөгжлийн шинэ шаардлагад нийцэх ёстой гэж мэдэгдээд хамтын сургуулилтыг идэвхтэй явуулж, хил хязгаарын хамтын ажиллагааны арга замыг төгөлдөржүүлэх, цэргийн мэргэжилтнүүдийг хамтран бэлтгэх талаар уриалжээ.

Хятад улс түүний нутаг дэвсгэрт босогчид зэвсэг барин орж ирэхээс сэргийлэх зорилгоор оны эхэнд өөрийн цэргээ Мьянмитай залгаа орших хилд татан ирүүлжээ. ШУА-ийн Дорно дахины судлалын Хүрээлэнгийн шинжээч Татьяна Шаумян энэ бүс нутгийн аюулгүй ажиллагаа Бээжингийн хувьд ноцтой асуудал болж байна гэж үзээд:

«Энэ нь үнэхээр хятадуудыг өөрийн газар нутагт Мьянмийн зэвсэгт бүлэглэлүүд нэвтрэн орж болзошгүйд ихэд түгшээж буй асуудал бөгөөд байдал тогтворгүй болох аюул заналхийлэлтэй холбоотой юм.

Тийм заналхийлэл үндэстэй бөгөөд босогчдын болзошгүй зэвсэгт үйлдэл энэ бүс нутагт тогтвортой байдлыг алдагдуулах аюултай байна. Тэр тусмаа хятад-мьянмийн хилийн уулын бүсүүд байнга Бээжингийн тайван бүс болзошгүй түгшүүрт байдлын эд өлөг болсоор ирсэн юм» гэлээ.

Хятад улс ер нь өөрийн хил хязгаарын аюулгүй байдалд санаа тавьж ирсэн нь мөн хятад-энэтхэгийн хилийн байдалтай адил хэмжээгээр хамааралтай байна. Хятадад 10-р сарын 22-24-нд хийх Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхийн айлчлалын явцад гол асуудлуудын нэг болох нь тохиолдлын биш юм.

Гэвч хилийн асуудлыг зохицуулах цаашдын төлөв одоогоор харагдахгүй байна гэж Татьяна Шаумян үзээд

«Байдал хурцдахгүйн тулд тэнд тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Гэвч энэ нь удаан хугацааны үйл явц юм. Талууд буулт хийхгүй байдал байгаа цагт энэ нь хэдэн арван жилээр үргэлжлэх болно. Гэвч гол нь тэнд тайван байх явдал чухал юм. Харин асуудлыг зохицуулах нь одоогоор боломжгүй юм» гэж өгүүллээ.

Хятадын бас нэг ярвигтай асуудал бол салан тусгаарлах үзэл болон хил залгаа улсуудын ваххабизмын үзэл суртахуун дэлгэрэх бодит аюул юм. Хятад-афганистаны хилийн байдал Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайн саяхны Хятадад хийсэн айлчлалын үеэр хэлэлцэгджээ.

БНХАУ-ын дарга Си Цзиньпин эдгээр асуудлыг шинжээчдийн үзэж байгаагаар Хятадад салан тусгаарлах болон лалын экстремист үзэл дэлгэрэх болзошгүй эх сурвалж хэмээн Тев Азийн орнуудаар айлчлахдаа авч хэлэлцжээ.