Олимпийн бамбарын буухианы шинэ үе шат эхэллээ. Хосгүй экспедици Мурманскад гараа авсан байна. Оросын «Ялалтын 50 жил» атомын мөс хагалагч онгоц олимпийн бамбарыг Хойд туйлд хүргэх юм. «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч Григорий Миленин мөс хагалагч онгоцыг Мурманскын боомтоос үдэх хүмүүсийн дотор байсан.

Өвөр туйлын салхи, цасан шуургатай цаг уурын зохисгүй нөхцөлд олимпийн бамбарыг үдэх ёслол болсон. Гэвч цаг уурын байдал баяр ёслолд нөлөөлсөнгүй. Сочийн Олимпийн наадмын лут том зурагт хуудасуудаар чимэглэсэн хөлөг онгоцны дэргэд олон хүн цугларав.

Мурманск мужийн засаг дарга Марина Ковтун тэдний дотор байсан. Тэрээр үг хэлж, Олимпийн буухианы арктикийн үе шат олимпийн хөдөлгөөний домог төдийгүй Орос улс гадаадын түнщүүдэд нээлттэй байгаагийн бэлгэ тэмдэг болохыг тэмдэглэжээ.

«Арктикийн зөвлөлийн гишүүн түншүүд маань экспедицийн бүрэлдэхүүнд орсон. Энэ нь Орос улс Арктикад олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байгааг тусган харуулж байна.

Олимпийн бамбарыг Арктикад аваачих явдал манай хойд нутгийн үзэсгэлэнт байгалийг дэлхийд үзүүлэхэд туслана. Байгаль орчныг ууган байдлаар нь хадгалах зорилгоор бүхнийг хийнэ» гэж Марина Ковтун хэллээ.

Арктик,Антарктикийн оросын нэрд гарсан судлагч Артур Чилингаров экспедицийг тэргүүлж байна. Туйлын экспедицийнхны хүчин чармайлтын үр дүнд Оросын олимпийн шигшээ баг Сочийн Олимпид маш олон удаа ялаасай гэж тэрээр атомын мөс хагалагч онгцон дээр гарахынхаа өмнөхөн хэлээд

«Оросын аж амьдрал Арктиктай салшгүй холбоотой. Бид бүх зорилтоо биелүүлнэ. «Тэмцэж олно. Олвол ялагдахгүй» гэж туйлыг судлагчдад одоо тамирчдад өгүүлэн өрөөж байна» гэлээ.

«Ялалтын 50 жил» атомын мөс хагалагч онгоц бараг долоо хоногийн дараа туйлд хүрнэ. Арктикын зөвлөлийн гишүүн 8 орны 11 төлөөлөгч замд нь Олимпийн бамбарыг дагаж явна. Олимпийн бамбарыг хөлөг онгоцны тусгай өрөөнд хадгалах юм.

Мөс хагалагч онгоцоор Олимпийн бамбарыг дэлхийн туйлд хүргэсний дараа экспедицийн гишүүд бамбар барьж, хөлөг онгоц ба мөст талбайгаар явж, Хойд туйлын газар зүйн цэгт хүргэх юм.

Энд Артур Чилингаров бамбараар 2014 оны Сочийн Олимпийн наадмын галыг асаах юм. Экспедицийн гишүүд энэ сарын 30-нд Мурманскад буцаж ирнэ.