Эдвард Сноудены задруулсан нууц баримт үр дүнд хүрсээр байна. Америкийн үндэсний аюулгүй байдлын байгууллагын ажилтан асан Сноуден АНУ-ын ба түүний европын түншүүдийн тусгай албадаас явуулж байгаа тагнуулын ажиллагааг илчлэсэн явдал янз бүрийн хэмжээний хэрэглэгчдийг Интернетийн хүрээнд байдлаа хянаж үзэхэд хүргэв.

Тухайлбал Najadi&Partners томоохон компани Интернетийн оросын бүст бүрэн шилжив. Энэ нь зөвхөн анхны жишээ гэж шинжээчид үзэж байна.

Урьд өмнө хөрөнгө оруулалтын компани сайтаа .соm домены бүст байрлуулж, өрнөдийн Интернет-провайдоруудаас үйлчилгээ авч байсан. Najadi&Partners компанийн ерөнхийлөгч Паскаль Нажадийн хэлснээр Интернетийн америкийн ба европын хэсэг эмзэг байгааг Сноудены илчлэсэн үйл ажиллагаа харуулсан юм. Com. доменд итгэхээ больсон.

«Мэдээллийг чөлөөтэй дэлгэрүүлэх ба нууцы нь хамгаалах явдал бидний хувьд нэн чухал юм. Орос улсад ийм боломж олно гэдэгт итгэж байна гэж Паскаль Нажади хэллээ. Гадаадын өөр компаниудын удирдагчид болон эзэд .ru доменыг сонирхож байгааг тэрээр дурдав.

Интернетийн барууныхны хэсгээс оросынхонд олноороо шилжиж байна гэж хэлэхэд эртдэнэ гэж ОХУ-ын Олон нийтийн танхимын хууль сахиулах байгууллагуудад хяналт тавих комиссын гишүүн Александр Власов үзэж байна. Гэвч байдал өөрчлөгдөж мэднэ гэж тэрээр «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд

«Дээрх мэдэгдэл тэмдэглүүштэй. Оросын тусгай албад аж ахуйн нэгж төдийгүй иргэдийг мөрдөхгүй байгааг харуулсан. Оросын тусгай албад дан терроризм, хэт даврагч үзэлтэй тэмцэх зорилгоор л тусгай хэрэгсэл хэрэглэж, онцгой ажиллагаа явуулдаг. Маш олон компани америкийн тусгай албадтай хатуу харилцаатай биш хууль цаазыг эрэж байгааг мэднэ» гэлээ.

Янз бүрийн хэмжээний хэрэглэгчид интернетийн америкийн бүсээс Рунетэд шилжихийг сонирхож мэднэ гэж «ДиалогНаука» компанийн өрсөлдөх тагнуулын удирдагч Андрей Масалович үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Өөр сонголт хийх боломж өргөн биш байна. Интернетийн хятадын загвар дан Хятадад зориулагдсан. Интернетийн арабын загвар бусад улсад нийцэхгүй байна. Азийн өөр хэдэн болон европ, америкийн мөн оросын загвар байгаа.

Миний бодоход Орост америкийн тусгай албадын ажиллагаанд хамрагдах боломж бараг байхгүй гэж малайзийн компани зөв үзсэн байна. Энэ нь мөн чиглэлээр хийсэн анхны алхам» гэв.

Мэдээжээр хичнээн олон домены эзэд чухам Рунетад шилжихийг одоогоор хэлэхэд хэцүү. Харин .com бүсээс шилжигчдийн тоо өсөн нэмэгдэх нь дамжиггүй.