АНУ-ын Конгрессын дээд танхим дахь ардчилсан ба бүгд найрамдах намын теөлөөлөгчид төрийн өрийн туйлыг дээшлүүлэх, засгийн газрын санхүүжүүлэлтийг сэргээх тухай хуулийн төслийн харилцан найр тавьсан хувилбарыг ойрын хэдэн цагт бэлтгэж мэднэ гэж сенатын албан газрын төлөөлөгчид мэдээлэв.

Тэдний мэдээлснээр ардчилсан ба бүгд найрамдах намын төлөөлөгчид төрийн аппаратын ажлыг 2014 оны 1-р сарын 15-аас наана бүрэн сэргээх бодолтой байна.Сенатэд бүгд найрамдахчууд төрийн өрийн туйлыг дээшлүүлэх тухай өөрсдий нь боловсруулсан хуулийн төслөөр санал хураахаас хэлэлцээ хийж эхлэхийн өмнө татгалзав.

Ардчилсан нам мөн хуулийн төслийг дэмжсэнгүй. Өнөөгийн байдлаас гарах замыг олж мэднэ гэдэгт ерөнхийлөгч Барак Обама найдаж байна. Төсвийн асуудлаар ойрын үед найр тавихгүй бол АНУ-ын зээлийн дээд рейтингийг доошлуулна гэж рейтингийн Fitch агентлаг анхааруулжээ.