Одоогийн эдийн засгийн байдал монголын парламентыг хөрөнгө оруулалтын тухай хууль батлахад хүргэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг 2014 онд 16% хүртэл, харин Монголын ДНБ-ийг10-12%-иар өсгөх ёстой юм.

Депутатуудын бүлэглэл, улс орон дахь олон нийтийн хөдөлгөөн, янз бүрийн намуудын хоорондын улс төрийн санал зөрөлдөөний өсөлтийн дэвсгэр дээр хууль батлах явдал болж өнгөрлөө гэж ШУА-ийн Алс Дорнодын Хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин тэмдэглэсэн юм.

Сүүлийн 12 сарын турш Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом багассан байна. Өнгөрсөн жилийн дүнгээр төсвийн орлого төлөвлөгдсөн хэмжээнээс буурч, харин гадаад өрийн хэмжээ 15,3 миллиард долларт хүрчээ.

Өнгөрсөн жилийн бууралт гадны хөрөнгө оруулагчдын хувьд маш ойлгомжгүй бизнесийн шинэ «тоглоомын дүрэмтэй» холбоотой юм. Хөрөнгө оруулалтын дүрмийг батлах нь, тэр тусмаа улс орны хувьд чухал түүхий эдийн салбарт онцгой хүндрэлтэй болжээ.

Үүний зэрэгцээ улс орон асар их хөрөнгө оруулалтын нөөц бололцоотой юм. Хөрөнгө оруулалтын «газрын зураг» эрдэс баялгийн нөөцийн салбарт өнөөгийн байдлаар дараахь байдлаар харагдаж байна. Нүүрсний нөөц томоохон орд газар «Таван толгой»-д 6,420 млрд.т. юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татаж буй ураны нөөц: «Мардай», «Гурван булаг», «Дорнод» зэрэг орд газруудад байна.

Харин төмрийн хүдрийн нөөц «Төмөртэй» (367,98 сая т.), «Оюу толгой» (2,3 млрд.т) болон бусад орд газруудад төвлөрчээ. Үүнээс гадна Монгол орон алт, фосфорит, мөнгө болон бусад арвин байлаг нөөцтэй юм. Нөөц баялгийн зарим хэсгийг олон улсын томоохон компаниуд боловсруулж байгаа боловч ихэнх нь стратегийн нөөцөнд үлджээ.

Томоохон хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлэх хууль батлах нь улс төрийн хатуу дэвсгэр дээр болж өнгөрсөн байна. Тиймээс хожим хуулинд өөрчлөлт орохгүй гэх баталгаа байхгүй юм. Улс оронд эртнээс гадаадын компаниуд ямар нөхцөлөөр монголын байгалийн нөөцийг боловсруулах ёстой талаар хэлэлцсээр байна.

Улсын Их Хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга Гарамгайбаатар, тухайлбал, гадаадын компаниудын хөрөнгө оруулалт дээр хатуу хяналт тавих шаардлагатай гэж үзэж байна. «Хэрэв хэдэн жилийн дараа нөөц баялгийг ихээхэн хэмжээгээр эрчимтэй олборлох болвол нефть болон занарт зориулсан шинэ төрлийн татварууд бий болохыг үгүйсгэхгүй. Гагцхүү татвараас улс орны засгийн газар төсвөө бүрдүүлдэгийг мартаж болохгүй юм».

Харин өөр хэсэг депутатууд Орос, БНХАУ гэх мэт том гүрнүүдийн хөрөнгө оруулагчдад тусгайлан, тэдний улсын компаниудын тусламжтайгаар өөрсдийн бодлогоо явуулж чадахгүй байх нэмэлт хязгаарлалтыг тавих шаардлагатай тухай ярьж байгаа юм.

Гэсэн ч гадаадын хувийн компаний хувьд тэдний үзэж байгаагаар ямар нэгэн хязгаарлалт тавих хэрэггүй, өөрөөр хэлбэл монголын шинэ удирдлагад түүхий эдийг олборлох зах зээл дээр шинэ тоглоомын дүрмийг боловсруулах хэрэгтэй байна.

Энэ зорилгын үүднээс ерөнхий сайд Алтанхуягийн БНХАУ-д хийх албан есны айлчлалд бэлтгэх ажил өрнөж байна. Монгол-хятадын нүүрсний салбарын харилцаанд монголын нүүрсийг худалдаж авахаа больсон хятадын уулын олборлох «Чалко» компанид монголын тал өрөө төлөхөөс татгалзсантай холбоотой нилээд асуудал үүссэн юм.

Нүүрс экспортлох явдал Монгол улсын орлогын нэг гол хэсэг билээ. Монголын ХМХ-ийн тэмдэглэж байгаагаар энэ бүхэнд парламентын сонгуулийн өмнө засгийн эрхэнд байсан, өөрийн сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлэхийн тулд ашиггүй зөвшөөрөлд гарын үсэг зурж, хятадуудаас мөнгө зээлсэн Монгол ардын нам буруутай юм.

Алтанхуягийн засгийн газар БНХАУ-д нүүрс экспортлохыг зогсоож, үүний хариуд хятадын тал эсэргүүцэл зарлан, цаашид ганц шуудай ч монголын нүүрсийг худалдан авахгүй гэж мэдэгджээ. Үүний дунд монголын төсөв арай л нуран унасангүй.

«Хятадын эсэргүүцэлд бууж өгөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? гэж монголын сонин учиртайгаар асууж байна. Ерөнхий сайдын улс төрийн төвшинд хийх айлчлал энэ асуултын хариуг олох ёстой байлгүй.

Харин Орос орон яах вэ? Мөн энд яриа хэлэлцээр улс төрийн төвшинд тасрахгүй байгаа юм. 10-р сарын 18-20-ны өдрүүдэд ГХ-ийн сайд Л. Болд ОХУ-д айлчлах төлөвтэй байна. Монголын сайд оросын удирдлагатай Таван-Толгой болон Оюу-Толгой зэрэг томоохон хамтын төслүүд, мөн «хуучин» хамтын үйлдвэрлэлийн асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Монголын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж 10-р сарын 4-нд буцаж буй Оросын элчин сайд Виктор Самойленког хүлээн авч орос-монголын стратегийн түншлэлийн өндөр төвшинг онцлон тэмдэглэжээ.

Хэрэв Монгол улс үнэхээр өөртөө болон түншүүддээ ашигтай гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах системийг боловсруулж байгаа бол оросын томоохон бизнес ч энэ оронд илүү их сонирхол тавихыг харж болох юм.