МАГАТЭ-гийн хэсэг мэргэжилтэн цацраг идэвхт бодис шингэж бохирдсон газар нутгийг хоргүй болгох үйл явцыг шалган байцаахаар Японд хүрэлцэн иржээ. Гол зорилго нь «Фукушима-1» АЦС-д гарсан осолд нэрвэгдсэн газар нутагт аврах-сэргээх ажлын явцыг ажиглахад оршино.

Сүүлийн үед цацраг идэвхит бодистой  ус АЦС-аас гадагшаа нэвтэрсэн учир бохирдсон нутгийн хөрсийг хоргүй болгох асуудлыг орон нутгийн болон олон улсын ХМХ хараанаасаа салгав. Фукушима муж улс болон ойр хавийн нутагт 20 сая шоо метр гаруй хөрсийг хоргүй болгох хүнд төвэгтэй зорилт Японд тулгарсан юм.

Энэ хүнд үйл явц их хэмжээнй хөрөнгө шаардаж байна. Японы засгийн газраас цацраг идэвхит бодис шингэж бохирдсон нутгийг цэвэрлэхэд бараг 1 триллион иен (10 тэрбум орчим доллар) арга буюу гаргах юм.

Цацраг идэвхит ус мөн станцад хамгийн гол асуудал болжээ. Ямар нэг будлианы тухай мэдээлэл бараг долоо хоног тутам ирдэг байна. Ямар учраас атомын 54 реактор саяхан болтол ажиллаж,  цөмийн энерги өндөр хөгжсэн улс Фукушимын осолын уршгийг арилгаж чадахгүй байна вэ?

Обнинскийн атомын энергийн хүрээлэнгийн профессор Олон улсын цөмийн боловсролын төвийн захирал Виктор Мурогов байдлыг тайлбарлан хэлэхдээ

«Осол гарахаас сэрэмжлэхийн тулд АЦС-д ямар шаардлага тавих ёстой вэ? гэсэн асуудал урьд тавигдаж байсан. Харин одоо цөмийн энергийг хөгжүүлэх эрх эдлэх улсад ямар шаардлага тавих ёстой вэ? гэсэн асуудал тавих хэрэгтэй юм.

Аж үйлдвэр, дэд бүтэц, хянан шалгах байгууллага, олон нийтийн ойлголтын үүднээс асуудлыг ийнхүү тавих шаардлагтай. Эрх мэдэл, мэдлэггүй явдал бол цөмийн технологитэй холбоотой хамгийн аймшигт асуудал юм.

Цацраг идэвхт бодистой холбоотой цөмийн анагаах ухаан, изотопыг хөдөө аж ахуйд ашиглах явдал мэдлэг боловсрол, цөмийн соёлд тулгуурлах ёстой. Цөмийн технологи бол олон улсын технологи юм. Ийм технологитэй улс гариг дэлхийн байдалд нөлөөлж байна.

Умард Солонгос болон Чернобыль, Фукушимад гарсан осолууд үүнийг харуулсан. Олон улсын дэглэм үндэсний тусгаар тогтнолд тулгуурладаг. Улс орон бүр цөмийн технологийн салбарыг оролцуулан бодлогоо өөрөө тодорхойлж байна. Олон улсын ба үндэсний ашиг сонирхолыг яаж нийцүүлэх вэ?

Эдүгээ Вьетнам, Турк гэх мэт улс орон цөмийн зэвсэгтэй гүрэн улсуудын клубэд элсэж байна. Эдгээр улсад цөмийн соёл хэр хөгжсэн бол? Хүн төрөлхтөнд хохирол учруулж мэдэх технологийг бүх улс оронд олгож болно гэж уу? Жишээ нь Япон бол азийн хамгийн өндөр хөгжилтэй улсын нэг юм.

Гэвч ийм аймшигт осол гарлаа. Японы цөмийн физикчдийн мэдлэгийн талаар би эргэлзэхгүй байна. Гэсэн ч Японд цөмийн барилга байгууламжуудыг удирдах механизм зөв зохистой биш байна. Үүнд олон улсын өргөн хоршоолол шаардагдаж байна» гэв.

МАГАТЭ-гийн шинжээчид хүрэлцэн очихийн өмнө Токиод эсэргүүцлийн хүчит жагсаал болов. Осол гарсан станцын байдлын тухай хүн амд мэдээлэхийг жагсагчид эрх баригчдад уриалжээ. Нэрд гарсан зохиолч 1994 оны Нобелийн утга зохиолын шагналтан Кэнзабуро Оэ жагсаалд оролцсон байна.

«Осол гарсан АЦС-ын байдал урьдын адил ил тод биш байна.Хүмүүс Фукушимаас зугтсаар байна» гэж тэрээр цуглаан дээр мэдэгджээ. 10-р сарын 21-нд МАГАТЭ-гийн шинжээчид цацрагийн хэмжээг үр бүтээлтэй багасгах тухай илтгэл, зөвлөмжийг японы засгийн газарт олгох юм.