Оросын инфляци энэ сард 6,2 байна гэж ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны сайд Алексей Улюков мэдээлжээ. Гэвч жилийн үзүүлэлтээр урьдчилсан тооцоогоо өөрчлөх шинжгүй байна. Сайдын хэлснээр сайн ургацтай холбоотойгоор улс орны хүнсний зах зээлийн байдал сайжирч, 2013 оны эцэс гэхэд инфляци зорилгот үе шатандаа эргэн орох болно. Тэр нь 5-6% юм. Барууны агенлагууд байдлыг илүү гутрангүйгээр үзэж байгаа юм.

Ойрын өдрүүдэд Олон улсын валютын фонд ОХУ-ын Төв банкад инфляцийн төвшинг тогтворжуулахын тулд мөнгө-зээлийн бодлогыг чангатгахыг санал болгожээ. Сангийн шинжээчид Оросын инфляцийг урьдчилан таамагласнаар 2013 оны байдлаар 6-6,2%-иар өсгөжээ. Тэгсэн ч Орост үнэ өсөж байгаа явдал бүр өөр үндэстэй болохыг эдийн засгийн ухааны доктор Владислав Белов татгалзаад:

"Тиймээ, оросын эдийн засаг тийм ч сайнгүй байдалд байгаа нь үнэн. Энэ нь олон асуудалтай холбоотой юм. Гэвч Олон улсын валютын сан ямар үзүүлэлтээр Оросын макро-эдийн засгийн үзүүлэлтийг бууруулж байгааг хармаар байна. Гагцхуу мөнгөний жинг нэмэгдүүлснээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, энэ нь үнэ өсөх шалтгаан болж байна гэж гэж үзэх нь буруу юм. Орост үнийн өсөлт онцгой эрхт зүй ёсны тарифийн зохицуулалттай холбоотой болохыг дурьджээ".

Шинжээчид Оросын ажилгүйдэл өнөөдөр бүхий л түүхийн хамгийн бага төвшинд байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт хямралын өмнөх оргил үед, харин инфляци 90 оны эхэн үе буюу ЗХУ задран унаснаас хамгийн бага төвшинд байгаа юм. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт удааширч эдийн засгийн хөгжлийн яамны мэдээгээр энэ жил1,8%-тай байгаа нь ийм өргөн боломж хүчин чадалтай улсын хувьд үнэхээр бага юм. Олон улсын сан бүр ч багаар ДНБ-ийг 1,5 % гэж үнэлжээ. Олон улсын нэр нөлөө бүхий шинжээчид шинэ үр дүнтэй компаниудын зорилгот дэмжлэг, өрсөлдөөнийг бэхжүүлснээр эдийн засгаа аварч болно гэж баталж байгаа юм. Ийм зөвлөгөөг эдийн засгийн факультетийн дурын оюутан өгч чадна гэж Владислав Белов тайлбарлаад:

"Орост өрсөлдөөн байнга хөгжиж байгаа санагдах юм. Бүс нутгууд өөр хоорондоо ажиллах хүч, хөрөнгийн эх үүсвэрийн төлөө өрсөлдөж байна. Ихэнх бүс нутгууд цэгнэн бодсон бодлогыг явуулж байгаа боловч асуудал байсаар л байна. Гол нь хээл хахууль хунд суртал юм. Харамсалтай нь эдгээр хүчин зүйлүүд хүссэнээр хурдан зохицуулагддаггүй билээ. Гэсэн ч үзүүлэлт сайжирч байгаа юм. Миний бодлоор Олон улсын валютын сан үүнийг ямар нэгэн байдлаар дэмжих нь ялангуяа мөнгө-зээлийн бодлоготой холбоотой бодолгүй зөвлөгөө өгснөөс хавьгүй дээр юм" гэж онцолжээ.

Өнөөдер Орос оронд дампуурлын ирмэгт ирсэн бүс нутаг байхгүйг тэмдэглэх хэрэгтэй. Өндөр төвшний өртэй мужуудад холбооны төв аж ахуй эрхлэх чадвар, өөрийн хүчийг харгалзан төсвийн бодлогоо яаралтай авч үзэхийг сануулсан байна. Бүс нутгуудын өрийн асуудлыг холбооны улсын төсвөөс шийдэх төлөвгүй юм.