2020 он гэхэд юань дэлхийн худалдааны гүйлгээ хийгдэх 2-3 дахь валют болж магадгүй юм. Ийм таамаглалыг «ОДХ» радион сурвалжлагад ШУА-ийн олон улсын харилцаа, дэлхийн эдийн засгийн Хурээлэнгийн шинжээч Алесандр Салицкий өгсөн байна. Хятад, ЕХ-ны хоорондын томоохон своп-гэрээ байгуулсантай холбогдуулан үг мэдэгдлийг хийжээ.

Европын төв банк Хятадын Ардын банкнаас 350 миллиард юанийг худалдан авах эрхийг авчээ. Харин Хятадууд өөрийн зүгээс европчуудаас 45 миллиард еврог худалдан авч болох юм. Энэ зөвшилцөл бол азийн бүс худалдааны түншүүдтэй хийх томоохон валютын хэлэлцээний нэг болно.

Энэ нь европын банкуудыг юаниар үйл ажиллагаагаа явуулсаны үндсэн дээр ЕХ-ны эдийн засгийг дэмжих явдал юм. Өнөөдөр тэдний өсөлтийн эрч хятадынхаас 4 дахин бага байгаа билээ. Гэсэн хэдий ч ЕХ - Хятадын томоохон экспортын зах зээл юм. Өнөөдөр Хятад, ЕХ-ны хоорондын бараа үйлчилгээний арилжаа ойролцоогоор жилд 480 миллиард евро байна. Своп-зөвшөөрөл хятадын компаниудад европын зах зээлд оршихыг хөнгөвчлөх болно. Гэвч энэ бол хятадын хоёр дахь зорилго юм. Эхний зорилго бол юаний нэр хүндийг дэлхий болон Европын тавцанд өсгөх явдал гэж Александр Салицкий үзэж байна: «Доллар-евро-юань. Магадгүй 2020 он гэхэд юань 3-р байрыг бүрэн эзлэх боломжтой юм. Хятад улс өөрийн гадаад худалдааг ихээхэн хэмжээгээр юаньд шилжүүлж болох талтай. Тэр ч бүү хэл 80% байсан ч хангалттай тоо юм. Учир нь Хятад улс гадаад худалдааны нийт хэмжээгээрээ аль эртнээс дэлхийд тэргүүлэх болсон билээ».

Хятад улс Их Британи, Япон, Өмнөд Солонгос, Бразиль, Украин, Энэтхэг, Орос, Белорусь зэрэг 20 гаруй улстай валютын своп-зөвшөөрөлтэй юм. Орос улс БНХАУ-тай долларыг эргэлтээс шахаж гарган үндэсний валютаар худалдааны тооцоогоо хийх болсон анхны орнуудын нэг билээ.

Үүнд анхаарлаа хандуулсан Александр Салицкий «юань-рубль» хосоор илүү идэвхтэй ажиллаж болох шинэ салбарыг тэмдэглээд: «Нэгэн үе Орос, Хятад улсууд своп-зөвшөөрлийн анхдагчууд байсан боловч дараа нь яагаад ч юм чимээгүй болсон юм. Хэдийгээр бид рубль-юаниар худалдаа хийдэг боловч эдгээр салбарууд төдийлөн далайцтай биш байна. Хэрэв бид Хятадтай өөрийн дадал болсон экспортын бараагаа юаниар борлуулах тухай бодсон бол Орос оронд чухал, сонирхолтой байх байсан юм. Тэр дундаа эрчим хүчний салбарт. Тэгсэн цагт Хятадад зориулсан хийн хоолой дамжуулах оросын үнэ зэрэг мухардмал мэт санагдах асуудалд гарц олж чадах байсан нь лавтай. Магадгүй бидэнд, ер нь бүгдэд юань аажмаар дэлхийн бүх тэргүүлэх валютын адилаар олон улсын тооцооны зохих байраа эзэлнэ гэдэг дүгнэлтэд хүрэх хэрэгтэй юм» гэж өгөөлжээ.

Юань одоогоор дэлхийд гүйлгээгээрээ 9 дэх валют юм. Александр Салицкийн урьдчилан таамаглаж байгаагаар: «Цаашид юань бүрэн хэмжээгээр хөрвөлтөд шилжих үү үгүй юу гэдгээс их зүйл шалтгаалах болно. Хятадууд хурдан ашгийн хойноос хөөцөлддөг наймаачдыг өөрийн фондын зах зээл рүү оруулахыг хүсэх болов уу гэсэн чухал асуудал байгаа юм. Тэд бүх л зах зээл дээр байдаг ч Хятад одоогоор тэднийг өөрийнх дээрээ харахыг хүсэхгүй юм».

Олон жилийн турш Бээжин юаний курсийн солих тал дээр хатуу хяналттай байсан бөгөөд одоо дэлхий нийтийн ерөнхий эрэлт хэрэгцээний уналтаас шалтгаалан аажмаар байр сууриа тавьж өгч байна.

Иймээс баруунд энэ хандлагын илүү идэвхтэй хариуг хүлээж байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ-д болж буй төслийн хомсдол долларын эзлэх байр суурийг дэлхийн валютын харилцаанд сулруулах нь зайлшгүй биз.