АНУ-ын төслийн хямралыг тойрсон байдал «сүүлийн тоолох» шатандаа орлоо: 10 сарын 17-нд АНУ-ын төсөл бараг л барагдах юм. Хэрэв Цагаан ордон, сөрөг хүчин хоёр улсын өрийн дээд хэмжээг өсгөх ээлжит тохиролцоондоо хүрэхгүй бол улс орон дефолтод орох аюул тулгарч эсвэл эдийн засгийн хатуу албадан дэглэмд шилжиж болзошгүй юм. Эдгээр 2 хувилбарын аль нь ч дэлхийн эдийн засагт эмгэнэлт үр дагаварт хүргэх осолтой байна. Дэлхий ертөнц үлдсэн 7 хоногт америкийн засгийн газрын саруул ухаанд сүүлчийн найдлагаа тавьж байгаа юм.

Өнгөрсөн 7 хоногт нэр нөлөө бүхий ажил хэргийн Блумберг мэдээллийн агентлаг, хэрэв АНУ дефолт болсныг зарлан, гадаад өрөө төлж чадахгүй тохиолдолд дэлхийн эдийн засаг нуран унахыг урьдчилан хэлжээ. Шинжээчид Леман Бразерс хөрөнгө оруулалтын банкны дампуурлыг дефолттой харьцуулан 2008 оны хямралыг үүсгэсэн гэж үздэг байна. Гэвч энэ удаа түүнээс ч дор байдалд орох юм.

Хэрэв АНУ одоо тооцоо ёсоор төлөхөө зогсоовол Бразилиас авахуулаад Цюрих хүртэл фондын зах зээлийг тогтворгүй болгож улсын өрөөс хамааралтай 5 триллион долларын эргэлттэй зээлийн механизмыг зогсоох болно гэж Блумберг таамаглажээ. Энэ нь юуны өмнө долларын ханшийн уналтад хүргэж үний нөлөөгөөр алтны үнэ дээш өсөн бүх активаас мөнгөний урсгал эхлэх болно. Ийнхүү санхүүгийн систем одоогийн байдлаар оршин тогтнохоо болино гэж «ОДХ» радион сурвалжлагад шинжилгээ судалгааны удирдах газрын «Метрополь» компанийн тэргүүн Марк Рубинштейн ярьжээ: «Санхүүгийн зах зээлийн гол хөдөлгүүр болох америкийн үнэт цаас алга болж, санхүүгийн зах зээлийг бүрэн сүйрэлд оруулах юм. Үүний зэрэгцээ шинжээчид, америкийн конгрессчид тэгсэн хир нь нэгэн дуугаар ойрын өдрүүдэд АНУ-ын БХ-ын энгийн албан хаагчид болон ТТГ-ын ажилтануудыг ажилд нь эргүүлэн оруулах хуулийн цоорхойг олж чаджээ. Энэ нь – «төслийн хуулийн шинэ тайлбар юм».

Болсон баримтаас болон өмнө нь болсон ерөнхийлөгчийн засаг захиргаа конгресс хоёрын хоорондын урьдын дайсагналцлын туршлагын үндсэн дээр олон шинжээчид одоогийн харилцан сөргөлдөөн харьцангүй тааламжтай дуусахад бараг эргэлзэхгүй байгаа юм.

Бүгд найрамдахчууд болон ардчилагчид конгресст эрт, орой хэзээ нэгэн цагт болзошгүй зарлагыг хорогдуулах, улсын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх зэргээр тохиролцож чадах байх гэж «Арбат Капитал» компаний тэргүүн Алексей Голубович үзэж байгаагаа: «Улсын өрийн дээд хэмжээг ихэсгэж чадахгүй байгаа нь томоохон эдийн засагчид, зах зээлийн мэргэжилтнүүдийн хувьд тодорхой учир АНУ-д дефолт болохгүй нь лавтай юм. АНУ-д ямар нэгэн тохиролцох аргыг олж төсвийн зарлагын санхүүжилтээ үргэлжлүүлээд, сайхан боломж олдвол бүгд найрамдахчуудын шахалтан дор төсөл цомхотгогдон, муухан тохиолдолд бүгд найрамдахчууд бууж өгөх байх» гэж илэрхийлжээ.

АНУ-д үнэндээ дефолт болно гэдэгт нөлөө бүхий жагсаалтын Mудий агентлагийн ерөнхий захирал Реймонд Макдэниел нилээд эргэлзэж байна. Төрийн сангийн зүгээс үнэт цаасны төлбөр зогссон хувилбарыг тэрбээр «гайхалтай» гэж нэрлэжээ. 2011 онд ээлжит улсын өрийн хязгаарыг ихэсгэх талаар конгресст санал зөрөлдсөний улмаас удаан баталсан боловч эцсийн эцэст бүгд найрамдахчууд болон ардчилагчид тохиролцож чадсан билээ.