Дэлхийн хүмүүсийн өндөр насны бүртгэлд одоогийн байдлаар Орос улс эрэгтэйчүүдийн урт насны хэмжээгээр 130-рт,эмэгтэйчуудын насны хэмжээгээр – 100-рт байрт орлоо. Энэтхэг улс Орос улсаас арай дээш гарчээ». Гэхдээ хүний насны хэмжээг ойрын үед сунгаах учир иймэрхүү бүртгэлийг боловсруулах хэрэг ямар ч утга агуулагагй болно» гэж мэргэжилтүүн нотлож байна.

Хүн хөгшрөхийн эсрэг эмийн зүйл гаргахыг оролдох лабораторийг Москвагийн, улсын их сургуульд сая байгууллаа Дэлхийн эрдэмтнүүдийн ихэнх нь «чөлөөт язгуур» гэгчид хүнийг тухайн цагт хөгшрүүлдэг тухай нэг онолыг баримталж байна. Москвагийн, улсын их сургуулийн шинжлэх ухааны ажилтан Максим Скулачев «хүн амьсгалдаг учир түүний бие аажим хөгшөрч, эвдэрдэг» гэж хэлэв

«Хүний эс бүрт байгаа «митохондрия» хэмээх жижиг эрхтэн хунийг амьсгахад түүнийг эрчим хүчээр хангадаг юм. Гэхдээ энэ эрхтэн хүчил төрөгчийн жижиг хэмжээг хор болгодог учир хүнийг хөгшрөх тутам уг хорын хэмжээ өсдөг» гэж тэрбээр тайлбарлав.

Хщн хөгшрөхийн эсрэг эмийн зүйлийг гаргахын тулд Москвагийн улсын их сургуульд химийн бүхэл завод барьж байгуулав. Мөнх наслахыг хүсч, сонирходог хүмүүс уг ажлыг санхуужилав. Оросын эрдэмтэд хүний нудийг залуужуулах бодисыг дэлхий дээр хамгийн түрүүнд гаргалаа.

Тэд туршилт хийхдээ уламжлалт аргаар хулгануудыг эхэнд ашиглав. Нэгэн хэсэг хулганы тэжээлд «чөлөөт язуур» гэгчдийг гаргахыг зогсоодог эм нэмж өглөө. Нөгөө, гол хэсэг хулгануудыг сансарын нисэгчидэд зориулсан тусгай хоолоор тэжээсэн юм. Хөгшрөхийн эсрэг эм өгсөн хулганууд бол сансрын тэжээлээр асарсан хулгануудаас 2 дахин уртаар наслахаас гадна маш идэвхтэй амьтан болжээ.

Оросын нөгөө хэсэг эрдэмтэд хүний наслах хэмжээг сунгаах асуудлыг өөр аргаар судлаж байна. Москвагаас хол биш оршдог хүрээлэнгийнхэн хүний биеийн гэмтсэн нэхдэсийг сэргээн шинэчлэх асуудал судлаж байна. Тэд төлжүүлэх эсүүдийг туршилт хийхдээ ашиглаж байна. Ийм эсүүд барилгын өвөрмец материал учир өндөр наснаас буюу янз бурийн олон өвчинөөс эвдэрсэн эрхтүүдийг засварлахын тулд түүнийг ашигладаг юм.

Харин төлжүүлэх эүүдийн тусламжтайгаар залуужирах үйл явц их үнтэй юм. Нэг мэс заслалын төлөө 15 мянга орчим доллар төлөх хэрэгтэй учир үүнийг зөвхөн баян хүмүүс сонирхож байна.

«Харин хүний бие ирээдүйд мөнх болох боловч толгой нь тийм болохгүй» гэж хүний өндөр насыг судлагчид урьдчилан сануулж байна. Хүний тархи 120 жил буюу түүнээс ч урт хугацаанд мэдээлэлийг хлээн авч чадах уу үгүй юу? гэдгийг хэн ч одоохондоо мэдэхгүй. Хүний тархи мөнх наснаас залхан, ядарч мэднэ.