Цагдаагийн отряд, энгийн хувцастай тусгай албаныхан, харуулын хөлөг онгоцууд Зүүн Өмнөд Азийн жуулчлалын төв болсон Индонезийн Бали арал дээр өнгөрсөн 7 хоногт гол чухал эдийн засгийн ДХУ болох АНДЭЗХАБ-ыг далайцтайгаар хүлээн авсан юм. Нилээд хэд хоногийн турш чуулганы төлөөлөгчид-АНДБН-ийн орнуудын тэргүүнүүд болон төлөөлөгчид номин цэнхэр тэнгис, элсэн эргийн орчин тойронд дэлхий нийтийн хөгжлийн асуудал болон олон улсын асуудлаар стратегийн төслийг хэлэлцсэн байна.

АНДБН-ийн тогтвортой хөгжлийн сэдэв Балийн ДХУ-тад шийдвэрлэх үүрэгтэй байжээ. Учир нь яг энэхүү бусэд дэлхий ертөнцийн хүн амын бараг тал хувь амьдран сууж дэлхийн нийт бүтээгдэхүүний 50 гаруй %-ийг үйлдвэрлэдэг байна. Иймээс АНДБН-ийн өсөлтийн асуудал дэлхийн хөгжлийн ч үндсэн асуудал мөн бөгөөд тийм хөгжлийн шинэ загварын талаар Владимир Путин АНДЭЗХАБ-ын ДХУ дээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Зорилт тавих оюун ухааны хувь нэмрээс гадна Орос орон тодорхой шийдвэрийг санал болгох, тэр тусмаа ДХУ дээр мэдэгдсэн хил дамжсан интеграцчилалт, либерализмын гол зорилтыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа юм.

Бид Транссибирь, Байгаль-Амарын гол сүлжээ замын нэвтрэн өнгөрүүлэх хүчин чадлыг өргөсгөн, Хойд тэнгисийн замын хүчин чадлыг ч мөн өсгөх болно. Ийм шинэчлэл шинэ, илүү богино, нилээд ашигтай чиглэлүүдийг Ази, Европын хооронд бий болгож, мэдээжээр үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүнийг Ази, Европт нийлүүлэхэд миллиард долларыг хэмнэх боломжийг олгох юм. Иймээс БНХАУ болон бусад азийн улсууд Хойд тэнгисийн замын боломжийг хэрхэн өргөсгөж байгааг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд мэдээж хэрэг түншүүд үүнд сонирхож байвал энэ нь хамтарсан хөрөнгө оруулалтад хүргэх болов уу гэж найдаж байна. Түүнчлэн Орос орон ч өөрөө энэ төслийг санхүүжүүлэх юм гэж ерөнхийлөгч өгүүллээ.

АНДЭЗХАБ-2013 ДХУ дээр Сирийн асуудлаар энэ оны бусад мөн адил уулзалтуудаас илүү бага хэмжээгээр ярьсан юм. Энэ сэдэв голцуу 2 талын уулзалтуудаар хөндөгдсөн болно. Обама Путин хоёрын яриа хэлэлцээрийн мэдэгдлийг хүлээж байсан боловч санхүүгийн сүйрэл америкийн ерөнхийлегчийг гэртээ үлдэхэд хургэсэн билээ. Харин нилээд үргэлжилсэн яриа хэлэлцээр Жон Керри Сергей Лавров нарын хооронд болж, гагцхуу тэд үүний үр дүнд 2 талын хэлэлцэх асуудлыг боловсруулжээ. Мэдээж хэрэг Сирийн талаар ярьж, энэ уулзалтын багахан шуугиан болсон нь АНУ бараг л сирийн засгийн газрыг химийн зэвсэг устгахад хамтран ажиллаж байгааг магтсан явдал байлаа.

Зэвсэг устгах үйл явцын эрчид би тун сэтгэл хангалуун байна. Түүнийг эхлүүлэх талаар асар бага хугацаанд шийдсэн нь НҮБ-ын АЗ, ХЗХБ-ын нэгэн зэрэг нягт хамтран ажилласны үнэхээр хосгүй арга зам мөн. Энэ нь ийм хурдан хийгдсэн цорын ганц тохиолдол юм. Үүнээс гадна урьд нь Женевт тохирсон есоор хугацаандаа дуусгах үйл явц одоогоор амжилттай явагдаж байна. Сирийн засгийн газар энэ бүх тохиролцоог биелуулж байгаад их баяртай байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна гэж Жон Керри егууллээ.

Керри Лавров хоёрын хэлэлцээрийн дараагийн өдөр Сирийн талаарх орос-америкийн хамтын ажиллагааны үнэлгээг Владимир Путин өгөхдөө АНУ-ын асуудлыг хүчээр шийдвэрлэхээс татгалзсан явдал эмгэнэлт байдлаас мултарахад тус болсонд баяртай байгаагаа тэмдэглэсэн байна. Гэвч химийн зэвсгийг устгах нь улс оронд энх тайвныг тогтоох зөвхөн эхний шат юм. Одоо гол нь зөрчилдөөний талууд тохиролцох энхийн чуулганыг хуралдуулахыг шийдэх хэрэгтэй. Учир нь Сирийн ирээдүйг зөвхөн тэдний ард тумэн л шийдэхээс Орос болон АНУ шийдэх ёсгүйг Владимир Путин илтгэн хэлжээ.

Стратегийн төслүүд, зорилт, олон улсын асуудлаар оросын тэргүүн бугд хурлууд болон хоёр талын уулзалтууд дээр ажил нэгт нөхдүүдтэйгээ ярилцсан юм. Хамгийн их удаан үргэлжилсэн уулзалт ДХУ-ын эхний өдөр зочдод зориулсан гала үдшийн зоогийн дараа болж цаг гаран хятадын тэргүүн Си Цзиньпинтэй яриа өрнүүлжээ. Энэ уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама оролцоогүй нь хоёр улсын тэргүүний хэлэлцэх асуудалд онцгой анхаарал татсан юм. Хятадын тэргүүн АНДБН-т ОХУ-ын одоогийн үүрэг өсөж байгааг онцлон дурьдахын ялдамд Хятад улс ирэх жил өөрийн нутаг дэвсгэр дээр АНДЭЗХАБ-ын ДХУ-г хүлээн авахыг тэмдэглэсэн байна.