Чеховын алдарт жүжгийн зохиол «Эгч дүү 3 бүсгүй» ШУ-театрын шинэ хувилбарыг оллоо. Түүнийг Москвад японы «Сейнэндан» жүжигчдийн бүлэг, тэдний уран сайхны удирдагч Хирата Оридза авчиржээ. Жүжигт хүн жүжигчидтэй зэрэгцэн роботууд оролцож байгаагаараа шинэлэг юм. Тэр ч бүү хэл тэдэнд гол дурууд, эгч дүү 3-ын бага Ирина, мөн хаалгачийн дурийг итгэл хүлээлгэн өгчээ. Иринад тоглож буй робот-геминоид бол яг амьд хүний хуулбар юм. Амьд бүсгүй шиг санагдах түүний царай гипсээр хийсэн баг, харин дуу хоолойг нь жужигчин хүн дуу оруулж, хөдөлгөөнийг нь оператор удирддаг байна. Роботын их биед зайнаас удирдах удирдлагатай ярвигтай компьютерийн систем байрлуулжээ.

«Эгч дүү 3 бүсгүй» жужиг бол энэ хамт олны робот оролцсон анхны жужиг биш юм. Робот оролцсон японы жүжигчдийн уран бүтээлүүд аль хэдийнээс дэлхийн олон арван улс орнуудад танил болжээ. Тэднийг янз бүрээр л хүлээн авсан бөгөөд хаана хүн хаана нь робот тоглож байгааг заримдаа ялгахад бэрх байлаа гэж газар бүр нэгэн дуугаар илэрхийлжээ.

Яагаад найруулагч Чеховыг сонгох болсон, роботыг жүжигчдийн бүрэлдэхүүнд оруулах болсон шалтгаан зэргийн талаар Хирата Оридзагийн өөрийн бодлыг сонсоцгоое: «Чехов бол миний хайртай зохиолч төдийгүй надад маш их нөлөө үзүүлсэн билээ. Бид 5 жилийн өмнө дөнгөж роботуудын тусламжтайгаар театрын төсөл хэрэгжүүлж эхлэхэд Чеховыг тавихыг мөрөөдөж байсан юм. Бүхний мэддэгээр үг жүжгийн үндсэн агуулга нь ажил хөдөлмөр билээ. XIX зууны эхээр Орос, япон улсууд капитализмын эхэн үед оршиж байсан тэр үед хөдөлмөрийн сэдэв анхаарлын төвд байжээ. Одоо XXI зуунд ажил хөдөлмөр эрчимтэйгээр бидний амьдралд орж байна. Иймээс бидэнд дахин ажил, хөдөлмөр гэж юу юм бэ гэдэг талаар бодоход хүрч байгаа юм. Ялангуяа япон орны хувьд аажмаар роботууд хүмүүсийг ажлын байрнаас нь зайлуулж байгаа энэ үед тун цагаа олсон сэдэв юм. Манай тавьсан «Эгч дүү 3 бүсгүй» жүжгийн үйл явдал жинхэнэ зохиолоос ялгаатай. Гэвч би бодохдоо, хэрэв Чехов энэ цаг үед амьдарч байсан бол ийм маягаар бичихгүй байсан гэхийн аргагүй юм.

Үзэгчдийн өмнө японы хөдөөний хотод нэгэнтээ томоохон робот үйлдвэрлэдэг компани байгаад дампуурч, багахан хэмжээний лаборатори болон хувирсан үйл явдал болох юм. Эрдэмтэн бөгөөд шинэ үеийн робот зохион бүтээдэг үйлдвэрт ажилладаг байсан эцгээ нас барсны дараа 3 охин нь хотод амьдран үлджээ. Тэдний амьдрал тахир дутуугийн тэргэнцэрт хадаастай бага дүүгийнхээ өвчний улмаас бүр хэцүү байдалд ордог байна. Яг энэ бага охины дурийг робот-геминоид бүтээжээ.

Уг жөжиг зөвхөн оюун ухааны үнэ цэнийг хөндөөд зогсохгүй, бүр техникийн, хүмүүс роботууд ойрын ирээдүйд хэрхэн зэрэгцэн орших тухай юм. Ямар утгаар хүн робот болж, эсвэл эсрэгээр робот хүн болж болох вэ? «Бид роботуудыг үзүүлдэг аргыг өөрчилсөн юм. Үзэсгэлэн дээр тавихад хүмүүс технологийг бишрэхээс биш хамт сэтгэл зовнидоггүй билээ. Бид хүмүүсийг хамт сэтгэл зовних, шаналах тийм роботуудыг бүтээхийг хусэж байгаа юм. Иймээс бид заримдаа хүнээс илүү аятайхан манай андроидууд тоглох шинэ театрыг байгуулсан юм» гэж найруулагч Хирата Оридза ярьсан юм.

Жүжгийн зохиолчид болон робот техникийн холбоо Осака хотын их сургуулийн профессор, японы алдарт зохион бүтээгч Исигуро Хироситай хамтран ажилладаг юм. Хуний гадаад терхийг хуулбарлан үзүүлсэн андроид, геминоид-роботуудыг бүтээгч - Исигуро Хироси нийгэмд амьдрах чадвартай, оюун ухааны системтэй роботуудыг боловсруулдагаараа алдартай юм. Тайзан дээр роботууд үнэхээр гайхмаар унэмшилтэй тоглодог байна. Тусгай мэдрэмжүүд тэдэнд хүнтэй харьцах бүрэн боломжийг олгодог юм.

Үзэгчид тэдний робот гэдэгт биш жүжиглэх чадварт биширч байгаа юм. Амьд жүжигчдээс тэдний давуу тал нь ядардаггүй, сэтгэл санааны уналтад орж өөрчлөгдөхгүй, үгээ мартдаггүй, гацдаггүйд оршино. Гэвч бас сул талууд бий. Санаанд оромгүй тохиолдолд, жишээлбэл, системийн тасалдал, цахилгаан тасрах зэрэгт робот ямар ч тус нэмэргүй болдог. Мөн багагүй чухал шинж чанар болох жүжигчний сэтгэл санааны илрэл, догдлол дутагддаг нь лавтай. Түүний тоглолт дэндүү өө сэвгүй юм.