Нижний Новгород хотын сурагчид зарчмын хувьд дэлхийд хосгүй шинэ мэдээллийн тоон дамжуулагчийг бүтээжээ. Физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай лицейн 3 сурагчийн бүтээл Google Science Fair 2013 уралдааны тэргүүн байрыг эзэлсэн байна.

Төхөөрөмжийн ажиллах зарчим лазерийн туяа органик шил хоёрын харилцан үйлчилгээн дээр үндэслэгджээ. Хүүхдүүд маань энэ үйл явцад жинхэнэ хэрэглээг олсон юм гэж «ОДХ» радиод Нижегородийн лицейн өсвөр бүтээлчдийн физикийн багш Наталья Варгина ярихдаа: "Өнөөдөр лазерийн туяаны органик шилтэй харилцан үйлчилгээний шинж чанарыг туршлагаар илтгэсэн нилээд олон бүтээлүүд бий. Иймээс хүүхдүүд маань энэ туршилтынхаа үр дүнг ашиглахаар шийдээд, энэ нь органик шил дээр нух үлдээж болохыг гэрчилж, үүнийг мэдээллийн маш нарийн бичлэгийг хийхэд ашиглах боломжтойг нотолсон нь тэдний санаачлагын гол мөн чанар юм. Мэдээллийг хэрхэн задлан тайлбарлахыг тэд өөрсдөө бодож олсон бөгөөд цаашид ч уун дээрээ ажиллан, тооцоо гаргаж, лабораторийн хэмжилтийг хийж байна" гэж тайлбарлалаа.

Сурагчдын санал болгосон мэдээлэл дамжуулах төхөөрөмж хэмжээгээрээ А4 хуудастай харьцуулмаар, зузаан нь 1 мм юм. Ийм хуудсан дээр 28Терабайт мэдээллийг бичиж болох нь ердийн компьютерийн хатуу дискээс 14 дахин их бөгөөд ийм дамжуулагч олон чухал давуу талтайг зохион бутээгчдийн нэг Никита Чернядов онцлон тэмдэглэсэн юм.

Юуны емне энэ бол нэгж талбай дээр бичигдэж байгаа мэдээллийн хэмжээ юм. Энэ нь мэдээлэл бичих багтаамж нэмэгдсэнтэй холбогдон өсдөг байна. Хоёрдугаарт найдвартай байдал. Энэ 2 гол давуу чанар нь одоогийн бусад ийм төрлийн төхөөрөмжөөс ялгарч байгаагаараа онцлог юм.

Хүүхдүүд өөрсдийн энэ шинэ санаачлага дээр хагас жил ажилласан бөгөөд харин 3жилийн өмнөөс мэдээллийн технологийг сонирхож эхэлсэн байна. «Бүх юм их эрт аль 7-р ангид сургуулийн төслийн үйл ажиллагаанд оролцож эхэлснээс эхэлсэн юм» гэж 16 настай Никита хээв нэг их нас элээсэн хүн шиг ярилаа.

Бид «Нээлттэй шинэ бүтээл оновчтой санал» бага хурал дээр Москвад төслөө танилцуулах болно. Мөн Нижний Новгород хотноо «Орос орон-Хариуцлага-Стратеги-Технологи» уралдаанд оролцохыг хүсэж байгаа юм. Энэ нь улмаар АНУ-д эрдэм шинжилгээ, инженерийн төслийн Intel ISEF уралдаанд явах боломжийг олгоно.

Нижний Новгородын сурагчдын төслийг Оросын ШУА сонирхон, хавсарга физикийн Хүрээлэнд туршин шалгажээ. Одоо хүүхдүүд төхөөрөмжийн загвар дээр ажиллаж байна. Залуу зохион бүтээгчдийн үгээр «өвгөн сүлжээ-хоёр гурван долоо хоногийн дараа» гэнэ. Хүүхдүүдийн онцолсноор энэ шинэ дамжуулагч ердийн нийтийн хэрэглээнд бүс их хэмжээний мэдээлэлтэй ажилладаг томоохон компаниудад зориулагдсан байна.