Сири улс химийн зэвсгийг хураах талаар авсан бүх үүргээ биелүүлж байна гэж БНСири Улсын элчин сайд Риад Хаддад «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Түүний хэлснээр нэг жилийн дараа химийн зэвсгийн асуудлыг амжилттай шийдвэрлэнэ.

Гэвч энэ нь Сирийн байдлыг бүрэн зохицуулах замаар хийх хэд хэдэн алхамын дөнгөж нэг нь юм. Зэвсэгт сөрөг хүчнийг үг дуугүй дэмжих нь буруу гэдгийг барууныхан ойлгосон нь чухал юм.

Химийн зэвсгийг хориглох байгууллагын төлөөлөгчид Сирид бараг долоо хоног ажиллаж байна.Шинжээчид бүх барилга байгууламжийг нэг сарын дотор шалгаж үзэх ёстой. Төлөвлөгөөний дагуу химийн зэвсэг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг 11-р сар гэхэд устгах ёстой.

Зарим барилга байгууламжад энэ ажил хийгдэж эхлэсэн гэж БНСири Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Риад Хаддад «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд

«Сири улсаас ямар хэмжээний химийн зэвсэг нь хаана байгаа тухай бүрэн мэдээллийг Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдэд олгосон. Түүнийг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг зарим газарт устгаад байна. Иймээс үйл явц амжилттай явагдаж байна гэж би үзэж байна. Цаашдаа ажил ийнхүү явагдвал тус байгууллага нэг жилийн дотор ажлаа хийж дуусгана» гэв.

Урьд Оросын ГХЯ Дамаск, ХЗХБ, НҮБ-ын шинжээчдийн хоорондын хамтын ажиллагааг «өө сэвгүй үйл хэрэг» хэмээн нэрлэсэн билээ. АНУ-ын Төрийн департамент тэмдэглүүштэй мэдэгдэл хийж, сирийн эрх баригчдын хүчин чармайлтыг нааштай үнэлэв.

НҮБ-ын АЗ-ийн 2118 тоот тогтоол химийн зэвсэг хураах талаар мөргөлдөөнд татагдан оролцсон хоёр талд адилхан үүрэг ногдуулав.Гэвч хямралыг зохицуулахад чиглэсэн олон улсын хүчин чармайлтыг тасалдуулахыг сөрөг хүчин оролдож мэднэ гэж Сирийн элчин сайд хэлээд

«Байдал ийнхүү хөгжиж болзошгүй. Сирид сөрөг хүчин химийн зэвсэг-зарин хийтэй юм. Гаднын оролцоог учир үндэстэй болгохын тулд өдөөн хатгалга явуулж магадгүй» гэв.

Гэвч химийн зэвсгийг хураах нь зохицуулах үйл явцын дөнгөж нэг хэсэг нь юм. Гол зорилт Женевийн албан мэдээг үндэслэн сирийн эрх баригчид ба сөрөг хүчин энх тайван хэлэлцээ хийж эхлэхэд оршино. Дамаск орос-америкийн санаачилгыг бүрэн дэмжиж байна. Гэвч террористуудын хань хамсаатнуудтай хэлэлцээ хийхгүй гэж Риад Хаддад онцлон хэлээд

«Дамаск л сирийн дотоодын яриа хэлэлцээ хийхийг бүр эхнээс санаачилсан. Манай төлөөлөгчид урьдчилан болзол тавилгүй «Женева-2» бага хуралд оролцоход бэлэн байна. Гэвч «Аль-Каида» болон түүний холбоотон «Жабхат ан-Нуср», «Лалын Ирак,Леванта» бүлгүүдээс дэмжлэг авч байгаа террористууд энэ үйл явцыг саатуулж байна. Бид эдгээр бүлэгтэй хэлэлцээ хийхгүй.

Гишүүд нь террористууд, гадаадын хөлсний этгээдүүд юм. Дэлхийн 80 улсын террористууд Сирид байлдан дайтаж байгааг нийтээр мэднэ. Бид Сирид аллага хядлага үйлдээгүй үндэсний сөрөг хүчинтэй харилцана. Улс орныэхоо бүрэн бүтэн байдлыг хэвээр хадгалах хэрэгтэй гэж үзэж байгаа сөрөг хүчинтэй харилцаа холбоо тогтооно» гэлээ.

Одоо Сирид ийм сөрөг хүчин цөөнх нь болсон. Барууныхан болон Ойрхи Дорндын зарим улсаас идэвхтэй дэмжиж байгаа радикал хүчин дур зоргоор авирлаж байна гэж Риад Хаддад хэлээд

«Сири улс дэлхийн хуйвалдаанд нэрвэгдсэн. Хуйвалдааны зорилго Ойрхи Дорнодод барууныхны захирах  байр суурийг хэвээр хадгалахад оршиж байгааг улс төрчид ч, шинжээчид ч ойлгож байна. «Бусдын гараар могой барих» дайн хийж байна.

Сөрөг хүчин гадаадын ивээн тэтгэгчидтэй тохиролцож, зэвсэг авч байна. Сирийн иргэд биш гадаадынхан манайд ирсэн. Улс төрийн буюу эдийн засаг, нийгмийн хөтөлбөр тэдэнд байхгүй. Европ ба АНУ-ын Сирийн эсрэг хориг иргэн бүрийн амьдралд зохисгүй нөлөөлсэн.

Гэсэн ч ард түмэн террористуудыг эсэргүүцэж, засгийн газраа дэмжсээр байна. Учир нь тэд Сирийг шашинт бус улс хэвээр байлгаж, лалын ямар нэг халифат болгон хувиргахыг хүсэхгүй байна» гэлээ.

Эдүгээ өрнөдийн олонхи тал зэвсэгт сөрөг хүчнийг дэмжих нь буруу гэдгийг ухамсарлаж байна. Үүнд Орос улсаас их хувь нэмэр оруулсан гэж Сирийн элчин сайд тэмдэглээд

«Өрнөдийн зарим улс, түүний дотор АНУ Оросын аль хэдийнэ ойлгосон зүйлийг мөргөлдөөн үүсснээс хойш хоёр  жил гаруй хугацаа өнгөрсөн  үед ухамсарлаж эхлэв.

Орос улс эдгээр ивээн тэтгэгчийг сирийн сөрөг хүчнийг үг дуугүй дэмжиж, сая сая доллар олгох ажиллагаа ямар уршигтай болж мэдэхийг эргэцүүлэн бодоход хүргэв. Бид сирийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд чиглэсэн Орос улсын хүчин чармайлтыг өндөр үнэлж байна» гэв.