Химийн зэвсгийг хориглох байгууллагад энх тайвны шагнал гардуулах тухай Нобелийн хорооны шийдвэрийг Москва сайшаан дэмжиж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ сайтдаа нийтлүүлсэн тайлбарт өгүүлжээ.

Энэ нь зэвсэг хураах, дэлгэрүүлэхгүй байх хүрээнд нэлээд үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагын нэг юм. «ХЗХБ НҮБ-тай хамтран Сирид химийн зэвсгийг устгах үүргээ амжилттай биелүүлж эхлэсэн явдал үүний тодхон жишээ болсон» гэж тайлбарт тэмдэглэжээ.

Орос улс химийн зэвсгийг хориглох тухай Конвенцийг боловсрулахад идэвхтэй оролцсныг ГХЯ онцлов. Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар 9-р сарын дундуур Женевэд Сирид химийн зэвсгийг устгах журмыг уялдуулан зохицуулсан билээ.

Сири улс Конвенцид нэгдээд өөрийн химийн зэвсгийн сангийн тухай баримт бичгүүдээ ХЗХБ-д уламжлав. Мэргэжилтнүүд сирийн химийн зэвсгийг устгаж эхэллээ.