БНАСАУ-ын Улсын батлан хамгаалах хороо АНУ-д хандан Өмнөд Солонгос,Японтой хамт Солонгосын хойгийн ойролцоо явуулж байгаа усан цэргийн байлдааны сургуулилтыг зогсоохыг уриалсан тухай өнөөдөр KCNA агентлагаас тараасан мэдээлэлд өгүүлжээ.

«Шудрага ёсны төлөө түгээмэл дайн болон АНУ-тай ширүүн мөргөлдөөнд хүргэж мэдэх өдөөн хатгах ажиллагааныхаа хариуд цохилт хүлээхээ АНУ ухамсарлах ёстой» гэж тус хорооны төлөөлөгч мэдэгдэв.

БНАСАУ байлдааны сургуулийг «цөмийн зэвсгээр сүрдүүлэх хэрэг» хэмээн үзэж, АНУ-д хандан өөрий нь ба Солонгосын хойгийн байдлыг энх амгалан байлгаахыг хүсч байвал дайсагнах бодлогоос татгалзахыг уриалжээ. Өнгөрсөн пүрэв гаригт АНУ, Өмнөд Солонгос, Японы усан цэргийн байлдааны сургуулилт Солонгосын хойгийн өмнөд эрэг хавьд эхлэсэн тухай урьд мэдээлсэн билээ.